Uncategorized

Алга болсон Б.Ундармаа охины ээж С.ЦОГТЦЭЦЭГ: Охиныг минь хайж байгаа дүр эсгэж, жорлон ухаад явсан

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын тоглоомын талбайгаас хоёр жилийн өмнө Б.Ундармаа охин алга болж, өнөөдрийг хүртэл сураг нь гараагүй байна. Энэ талаар манай сайтын сэтгүүлч өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний гэрт очиж, аав, ээжээс нь охины алга болсон шалтгаан, хэрхэн хайж байгаа нөхцөл байдал, эрлийн явцад сэжиг, таамаг илэрсэн эсэх талаар сурвалжилсан билээ.Бидний сурвалжилгын дараа эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж С.Цогтцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Охины минь сураг гараагүй байна. Та нарыг ярилцлага аваад явсаны дараа манайд аймгийн цагдаа нар ирж, жорлон ухаад явсан. Манайхтай ойролцоо амьдардаг 2-3 айлын нүхэн жорлонг зориулалтын техник, машинаар ухаад явсан. Учир шалтгааныг нь асуухад “Охиныг хайж байна” гэж хэлсэн. Та нарын сурвалжилгыг уншаад хайж байгаа дүр үзүүлсэн гэж бодож байна. Түүнээс хойш бидэнтэй холбогдоогүй. Цагдаа нар утсаа авахаа больсон. Мөн аймагт очиж охиныг хайж байгаа эсэх талаар тодруулахад “Бид мэдэж байгаа” гээд биднийг хөөх нь шахуу буцаадаг” гэлээ.Эх сурвалж: Эргэлт.мн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!