Uncategorized

Толгойн өвчнийг анагаах монголын эртний домын арга хадгалаад ав

№2 Хар дом заслын арга 1. Толгойн өвчнийг анагаах домын арга Толгой өвдсөн хүний эрхий хуруу, долоовор хуруу хоёрын хооронд хоёр талаас нь нэгэн зэрэг эрхий, долоовор хуруу хоёроороо хавчиж дарна. Толгой нь үргэлжийн өвдвөөс могойн арьсыг малгай дотроо хийж өмсвөл өвчин дарагдана.
Их халуурч толгой өвдвөл гаварыг үсний зах магнай зэрэгт түрхвэл тустай.Тархи хөдөлбөл тухайн тархи хөдөлсөн хүнийг гэдрэг харуулан хэвтүүлж хоёр хөлийг зэрэгцүүлэн чацуулж үзэхэд аль нэг нь урт байвал тэр талийн хөлний уланд банз тавьж зөөлөн тогшиноМөн хоёр гарын дунд хурууны угнаас нь үзүүр хүртэл хэмжиж үзэхэд аль нэг нь урт байвал тэр тал нь хөдөлсөн байна. Мөн жинхэн бариач толгойн хажуу, ар дагзны судасны цохилтоор тархи хөдөлснийг таньж анагаадаг болой.
Анхааруулга!!! Тархи нь хөдөлсөн хүүхэд, хөгшин залуу хэнийг боловч жинхэн бариачид үзүүлж эмчилгээ засал хийлгэхгүй бол хор хөнөөл үзүүлж болзошгүй.
2. Шүдний өвчнийг анагаах хар домын арга Шүд өвдвөөс гавар, сармис хоёрыг хольж нухаад өвдсөн талын эрхий хурууны угийн хонхорт тавьж боовол өвчин дарагдана.
Цус хөөрснөөс шүд өвдвөл толгойн зулайг сайтар норгон дараа нь саванд хүйтэн ус хийж хөлийн хонхор улнаас хойш мэдээ алдтал нь хүйтэн усанд хөлийг дүрнэ.
Мөн газрын хаг, цагаан бургасны мөчир хадны хаг, далан түрүүний үндэс зэргийг хэм тэгш хольж чанаж хандлаад бор давстай хольж зайлбал тус болно. Тэрчлэн далан түрүүний үндэсийг бохь шиг зажилж зуух, давс зуух, шоргоолжний хүчлийг хөвөнд шингээж зуух тустай.Шүдний өвчнөөс болж толгой, нүүр, ам, уруул, чих, өвддөг, үүнээс гадна аман дотор элдэв янзын өвчин үүсдэг тул Өглөө бүр шүдээ давстай ус эсвэл хар цайгаар зайлж шүдний өвчнөөс сэрэмжилдэг.Эх сурвалж: Монгол хар домын судруудын чуулга

Долоон сохорын дом хар сохор хорхойн ач тус анагаах чадвар!! Долоон сохорын дом хар сохор хорхойн ач тус анагаах чадвар Хүмүүс янз бүрээрл нэрэлдэг Хар сохор, унгадаг хар, тонгойдог хар, тэнгэрийн бөгөөн гэх мэтээр.Энэ хорхойг оролдохоор бөгсөө өргөн тонгойж биенээсээ төмөрийн бэлдмэлтэй төстөй үнэртэй зүйл ялгаруулдаг энэ ялгаруулсан зүйл нь олон өвчнийг ангаах увьдастай гэдэг юм билээ. Үүнээс дурьдахад
элэгний вируусийн гаралтай өвчлөлЦагаан мах эргэх буюу шамбрамНойр булчирхайн өрөвслийн хурц хордлого тайлахХодоодний шарх гэх мэт.Эртнээс ардын дунд долоон сохорын дом гэж эмчилгээний арга байсаар уламжлагдан ирсэн.Хэрэглэхдээ хар сохор хорхойг 7 ширхэгийг унгуулалгүй 300 гр хатуу архинд хийж сэрүүн харанхуй газар 7с дээш хоног архинийхаа өнгийг шаралтал дараад өдөрт 3 удаа 20гр эмийн ёсоор хүртэнэ. Зарим тохиолдолд хүмүүс өмөр юмуу шингэн зуурсан гурилд ороогоод шууд залгидаг унгуулахгүй байхийн тулд гүйж явахд нь барьж аваад шууд дээш харуулад барихаар унгадаггүй юм байналээ. Үр дүн өгч өвчингөөсөө ангижарсан олон тохиолдол харж байсан шүү. Бас ходоодны хорт хавдарийг ч 7 сохорын домоор ангаасан тухай дуулж байлаа.
Анхааруулахад хүмүүс андуурч ижил төстэй буруу хорхой залгиж бүр ходоодоо цоолсон тухай сонсож байсан жишээ нь шөвгөр хар гэх мэт ялгахад ууг нь амархан удаан хөдөлгөөнтэй чииглэг сүүдэрлэг газар цугалдаг оролдохоор бөгсөө өргөж тэр дороо содон үнэр гаргадаг хумасны толион чинээ хар хорхой бий. Бас нэг сонин зүйл сонсож байсан нь
Бороо хур орохгүй ган гачиг хүндэрхээр хар сохор хорхойг олноор нь цуглуулж шатаахаар тэнгэр задарч үер буудаг гэлцдэг магаднүй тэгээд тэнгэрийн бөгөөн гэж нэрэлдэг байх

Related Articles

Back to top button
error: Content is protected !!