Uncategorized

Салахын аргагүй амттай үзэмтэй кекс хийж сурцгаая. Дэлгүүрээс кекс худалдаж авах ямар ч шаардлагагүй!

Гайхалтай амттай бас тансаг үнэртэй кекс! Салахын аргагүй амттай кекс хийх Итали жорыг та бүхнийхээ амралтанд зориулан хүргэхээр бэлтгэлээ. Орц: Гурил – 600 гр Хуурай хөрөнгө –

1 хоолны халбага Халуун ус – 200 гр Сахар – 100 гр Өндөгний шар – 2 ширхэг Чихэргүй тараг – 0.5 аяга Ванилийн ханд – 1 цайны халбага Нимбэгийн шүүс – 1 хоолны халбага Үзэм – 100 гр Хатаасан үхрийн нүд – 100 гр Цөцгийн тос – 1 хоолны халбага Мөсөх чихэр – 50 гр Хийх заавар: Хөрөнгийг халуун усанд шингэрүүлж дээр нь бага зэрэг сахар хийнэ. Дулаан газар тавьж 20 минут хөөлгөнө. Дээр нь өндөгний шар, тараг, зөөлрүүлсэн цөцгийн тос, ваниль, нимбэгийн шүүс, чимх давс хийж, сүүлд нь гурилаа нэмнэ. Зөөлөн зуурмаг болтол нь орцуудыг сайтар хутгана. Дулаан газар хэсэг хугацаанд тавьж амраана. Үзмээ дээр нь жигд тарааж, бага зэрэг сахар хийгээд жигнэгч тавиур дээр тавина. Цельсийн 175 хэмд 45 минут болгоно. Ингээд таны амтат кекс бэлэн боллоо. 45 БАХАРХМААР 23 ГОЁ 23 ГАЙХМААР 22 ХА ХА 21 ТЭНЭГЛЭЛ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/232354/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!