Uncategorized

ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛЖ, МОНГОЛД #ХЯТАД МАЯГИЙН ДЭГЛЭМ ТОГТОХ ГЭЖ БАЙГААГ АНХААРУУЛЛАА

ХҮН-ын Т.Доржханд гэгч этгээд Монголд ингэж гай учруулна гэж Хан-Уул дүүргийн сонгогчид төсөөлөөгүй биз. Өнгөрсөн хавар Т.Доржханд тогтолцооны өөрчлөлт хийж, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж жагсаал хийж, 100 мянган гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад өгөөд байсан нь цаанаа ийм учиртай байжээ. Доржханд ердөө халхавч юм байна. Өнөөдөр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг сайтуудаас харлаа. Засгийн эрхэнд гарсан олигархууд бүр олуулаа насаараа төр барих боломж олгох заалтууд байна. Мөн Монгол улсын сумдыг цөөлж, засаг захиргааг өөрчлөх ноцтой заалт ч байна. Сумдыг цөөлж, лиценз олгох газар нутаг сулрах нь. Энэ бүхний цаана нөгөө л 30 жил дарангуйлж, улс орныг энэ хэвээр сорохыг хүссэн МАНАН-ын олигархууд байна. Яагаад гэвэл АН-ынхан ч Үндсэн хууль өөрчлөхийг дэмжиж байна. Тэгвэл Германы Макс Планкийн институтэд ажилладаг доктор Л.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн аль 2021 онд удахгүй Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байгааг, энэ өөрчлөлтөөр Монгол улс Хятад маягийн дэглэмд шилжих гэж байгааг Монголын ард түмэнд анхааруулж лайв хийж байжээ. Бүр яг шүү. Хятадуудад мал махаа мэдүүлсэн. Хятадуудад газар нутгаа лицензээр хашуулсан. Хятадуудад барилга, ноос ноолуураа базуулсан. Одоо Хятадын иргэдийг төрийн наадамдаа барилуулж, туг тойруулах боломжтой хууль батлах гэж байна. Удахгүй Үндсэн хууль өөрчилнө. Монгол хүн гишгэх газаргүй болбол та хаачих вэ? Т.Доржханд 100 мянган гарын үсэг цуглуулж байгаа юм бол иргэд бас Үндсэн хууль өөрчлөхийг эсэргүүцэж 100 мянган гарын үсэг цуглуулах хөдөлгөөн байгуулах ёстой. Бас Хан-Уул дүүргийнхэн муу хүн сонгосон алдаагаа засаж, 100 мянган гарын үсэг цуглуулахад давамгай оролцохыг гуйж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!