Uncategorized

Дамдинчойжоо сахиус бурханы зүрхэн тарни хадгалаад ав!!! Тэнгэрт одсон бүхэндээ зориулж түмэнд түгээж буян бол

Дамдинчойжоо сахиус: Зүрхэн тарни: Ум гааларува хум пад.
Дамдинчойжил нь монголоор Тангарагт номун хаан гэх ба ард түмний дунд Эрлэг номун хаан хэмээн алдаршсан билээ. Энэ бурхан нас нөгчсөн аливаа амьтан бүрийн сүнсийг угтан авч, ертөнцөд байх хугацаанд хийсэн нүгэл, буяныг нь шүүн дэнслэн тасалж, дараа төрөлдөө зургаан зүйл амьтныг аль тохирох оронд нь илгээх үйлийг хариуцдаг үхэгсэдийн сүнсийг Бурхны шашны үйлийн үрийн нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэхдээ аль нэг талыг харгалзахгүйгээр үнэн зөвөөр шүүдэг бөгөөд Бурхны өмнө бодьсадвын тангараг авсан тул “Тангарагт хаан” гэх зэргээр нэрлэгджээ. Цамын хамгийн гол дүр бөгөөд Дамчинчойжоо бурхан нь хорвоод шударга үнэнийг сахиулан, хүний хийсэн нүгэл буяныг ялган салгагч шүүгч бурхан юм.
Шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжил бурхан нь Жигжид бурхны зарлигийг биелүүлэгч бөгөөд лагшингийн өнгө нь хар бараан, гурван ертөнцийг нэвтэрхийеэ болгоох хүч чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайсан, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларч, хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн, эвэр нь сэрийсэн үхэр тэргүүнтэй, баруун мутартаа хүний араг ясан дохиуртай, зүүн мутартаа цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадам дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн байдалтайгаар оршино. Юм нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан уруу тэмүүлэн байдаг.

Чойжоо бурхны гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүр бий. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Түүний гаргасан зарлигийг биелүүлэгч зарц нар нь хар өнгийн адгууснууд юм. Эрлэг номун хаан хөлөг дээр заларч тамын орны шударга шүүгч элч, яргачин нарын хамт наран дэвсгэрт бадамлянхуа дээр байрлана. Шашинд тэрслэгч дайсан бүхнийг даран устгахыг бэлгэдэж, нүүрлэсэн гай зэтгэрийг зайлуулан, сайн үйлс дэлгэрүүлж буян бүтээх үүднээс уншлага урилга болон тахиулдаг заншилтай. Ариун цагаан арван буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг.

Энэ хорвоод нүгэл их хийсэн хүнийг хойд насанд нь бурхан тамын галаар хуйхлаж байхдаа хүртэл хайрлаж байдаг. Энэ нь эцэг хүн зарим хүүхдээ үгэнд нь орохгүй зөрүүдэлж буруу замаар орж хэрэг төвөгт орооцолдохоос нь сэргийлж, сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд хааяа сураар гөвшиж алганы амт үзүүлдэг явдалтай л адил юм. Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!