Uncategorized

МУГЖ С.Жавхлан: Засгийн газарт хоёр “мал” нэмж яах юм бэ

МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр /2021.10.15/ УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардан Чингисийн талбай дээр хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр: “Монгол түмэн бидний дээр заларсан дээдсүүдийн гай горыг нь амсаад, үхэж үрэгдээд дууслаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яах гэж тэнгэр дээр олон юм нисгэж, өвчин хууч тарааж байгаа талаар асуух гэж мэтгэлцээнд дуудсан.Өчигдөр нь “Би дарга болохгүй гэж хэлчихээд маргааш нь дарга болчихдог” хүмүүс биднийг удирдаж байна. Гуйж гувшиж гарчихаад Монгол түмнийхээ эсрэг шийдвэр гаргаад байгааг гайхаад барахгүй юм. Одоо бас сонгууль гээд бөөн бужигнаан болгож байна. УИХ, Засгийн газар дахь малнуудаа яая гэж байхад дээр нь хоёр мал нэмж яах гэсэн юм. Хэдэн сар, жил байсан ч хамаагүй энэ хүмүүс хэзээ огцорно тэр хүртэл би суултаа хийнэ. Эрхэм ерөнхийлөгч та ажлаа хийж үндсэн хуулийн чиг үүргийн дагуу Засгийн газар, УИХ-ыг тараана уу” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!