Uncategorized

Н.Түвшинбаярт сар бүр 8 сая төгрөгийг бүх насаар нь олгох шийдвэрийг ЦУЦЛАХЫГ та дэмжих үү ? ДЭМЖИЖ байвал Шэйр!

Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр: “Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй, “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан.Гэтэл Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно.Чи хүлтэх ёстойгоол хүрт. ДАЯН АВАРГА Н.БАТСУУРИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БАРИЛДААН БОЛНО. Увс аймгийн Ховд сумын харъяат Монгол улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн “Даян аварга” цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан ирэх 5-р сарын 6-ны өдөр Увс аймгийн бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.ДАРААД ДАРААД ДИЙЛДЭЭГҮЙ ДАГВАЦЭРЭНГИЙН ХАДБААТАР МАНЛАЙ ….Хөвчийн хүрэн баавгай ч хүч чадлаараа түүнд жулдаж мэдэхээр хүглэгэр аварга маань Ардын хувьсгалын жилүүдэд тодорсон Аварга цолтонуудаас арай л хол тасархай бяр тэнхээ, байгалийн өгөгдөлтэй нэгэн байлаа. ???Түшээт хан аймгийн Халиугчин Боролзойн хошуу буюу Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэн Дагвацэрэнгийнд газар дээрх ганц хүү нь болон мэндэлсэн тэрээр тоглох ах, шоглох дүүгүй томоотой, ноомой, гэнэн цагаахан нэгэн болж өсөж торнисон юм. Арван жилийн сургуулиа төгсөнгүүтээ ардын армид алба хааж Алдар нийгэмлэгтэй учиран золгосноор алдар цуут олон бөхчүүдтэй нөхөрлөж амжилт алдарын төлөө зүтгэх он жилүүд эхэлсийм билээ. ???Олноос онцгой хүн чадалтай төрсөн нь түүнд гай дагуулж олон хүний атаархал, дайсагналыг зэрэг зэрэг төрүүлж байсныг хүүхэд шиг цагаахан сэтгэлтэй хөөрхий аварга минь дэндүү хожуу ухаарсанаа өөрөө тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг.Түүнийг 1975 онд УЛСЫН ЗААН, 1976 онд УЛСЫН АРСЛАН болоход нь одоо наад чинь яг дийлдэхээсээ өнгөрлөө гээд айж сандарсан зарим нэг арчаагүй нөхдүүд ялих шалихгүй хэрэг өдүүлж ял төлөвлөөд 1 жил 6 сар шоронд суулгаж дөнгөсөн байгаам. Гэвч энэ явдлаас хойш төрийн наадамд дахин үзүүрлэхэд нь ямар овоо шандастай юм бээ яаахыг чинь одоо тэгвэл харъя гэж зууж занасан нөхдүүд мөнөөх л сурсан арга барилаараа ялих шалихгүй хэргийг дахин зохион байгуулж 3 жилийн ял оноогоод хар саванд цоожилвоо… Ид цойлж байсан эгэлгүй хүчтэнийг иймэрхүү байдлаар орон шоронд 4 жил гаруй хорино гэдэг зүгээр л тамирчин хүний кареерьт байж боломгүй янаглан хорлолт байхгүй юу даа. Зам, зан 2-г нь хүчээр өөрчлөх гэж замбуулин хорвоогийн хүн дүрст албингууд мөн ч их үйлээ үзсэн байгаам. ???Гэвч аварга маань шоронгоос гарч ирэнгүүтээ 1983 онд дахин төрд үзүүрлээд, жил өнжөөд 1985 онд 3 дахиа үзүүрлээд 1986 онд 10 жилийн дараа дахин төрийн наадамд ТҮРҮҮ БӨХ болон тодорч АВАРГА гэдэг цолыг аархаж хүртсэн байгаам. Ийнхүү алдаж эндэж явсаар аавынд 5 жил шахам суусан ч гэсэн барилдах авъяас,барагдашгүй их бяр чадлынхаа хүчээр ердөө 10-аад жилийн дотор 3 үзүүр, 2 түрүүтэй АВАРГА болоод аархаж хөөрөн асар олон хоног архи дарстай нөхөрлөж явах үед нь санаа муутнуудын зүгээс дахин ажиллагаа төлөвлөөд түүнийг 4 жилээр ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИ-д суулгаж дөнгөсөн гунигт түүх ганцхан түүнийх … ??? Яг үнэндээ тэр яаадгаа алдатлаа задарсандаа орон шоронгоор яваагүйм шүү. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр 2 удаа сууж… хэрэг гэхэд ч хэцүү харилцааны улмаас хэлмэгдээд 1 удаа суусан… одоо цаг үед байсан бол алдлаа алдлаа гэхэд үсрээд л 2-3 удаа зөрчилийн арга хэмжээ тооцуулаад л өнгөрөх хэмжээний хэрэгт орооцолдсон өр өвдөм тавилангийн эзэн үнэндээ л хээгүй, цагаахан нэгэн байлаа. Хүний хорвоод хөөрхий минь ердөө 42-хон насалсан юм шүү дээ. Үүнээсээ 10-аад жилийг нь алдаж эндсэн нэртэй аавынд сууж өнгөрүүлсийм. ??? Гэвч тэрээр алдаа, оноо бүхнээ ард түмэндээ би нялзаахгүй ээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж худлаа юм билээ. Өр зүрхэндээ би өч төчнөөн удаа уйлсаан. Хэрэв би жаахан ухаантайхан явсан бол хэзээ ч ингэж ойчихгүй явж болох л байсым гээд хэнэггүйдүүхэн халаглаад сууж байсан эрийн хуйх….хүний хайлан байлаа. ???Их аварга таны эгэлхэн хэрнээ гунигт амьдралыг эргэцүүлэн нэг бодоход: Сайр шандын усыг Шанагаар шавхаж болох уу дааСайн хүнийг үрийг Санаагаар дарлаж дийлэх үү дээ гэдэг ардын дууны нэгэн бадаг л сэтгэлд бууж байна даа…. ??? Харьшгүй хүчит Хад аваргынхаа талаар сайхан түүх бүхнийг… дурсамж бүхнийг харамгүй хуваалцаач эрхэм нөхөд өө… сэтгэгдэл хэсэгт.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!