Uncategorized

СҮНС СЭРЖ, УХАМСАР ДЭЭШЛЭХ ҮЕД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДДОГ 10 ШИНЖ

1. Сэтгэл хөдлөл ихсэх -Маш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно.Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна. 2.Байгалд ойр болох -Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг а.лах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүм.жлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.3.Энергийн түвшин өөрчлөгдөх -Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амжуулж, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй.Энергийн түвшин яваандаа тогтворжино. 4.Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах -Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ. 5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх -Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.6. Харшил, дуршил -Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй. 7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв,ажил мэргэжлээ солих эрмэлзлэл -Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар хийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно. 8.Давхцал олшрох -Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх хайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.9. Хүсэл хурдан биелэх -Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай. 10. Сонирхол, хобби өөрчлөгдөх -Та өөрчлөгдөж буй учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно. Өөрчлөлт заримдаа төдийлөн таатай байдаггүй. Өсөлт, өөрчлөлт бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийг аль болох байгаагаар нь хүлээн авч, өнгөрөөхийг хичээ. Ямар нэг зүйл таалагдахгүй байвал яг юу болохгүй байгааг олж тогтоогоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүр цайхын өмнө тас харанхуй болдог гэдэг дээ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!