Uncategorized

Энэ зургийг дарсан зурагчин удахгүй амиа алдсан ийм учиртай байж!!! Яг ийм мунхаг, хүнлэг бус алдааг өнөөдөр бидний ихэнх нь хийж байна

93-94 онд Суданд болсон гангийн үеэр өлбөрч буй бяцхан хүүгийн үхлийг хүлээсэн тас шувууны зургийг дарсан Өмнөд Африкийн зурагчин Кэвин Картер энэ бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байдаг. Энэ зураг нь түүнийг алдар хүндийн оргилд аваачсан ч, төд удалгүй амь насанд нь ч хүрсэн юм.
Алдрын оргилд гялалзаж явахад нь нэгэн ТВ-ийн ярилцлагад орох үеэр утсаар холбогдсон хэн нэгэн түүнээс: -Энэ охин (хожим хүүхдийн эцэг эх хүү гэж хэлтэл дэлхий нийтээрээ түүнийг охинмгэж бодож байв) тэгээд яасан бэ? Гэж асуусан байдаг. Зурагчин юу ч бодолгүй: – Би дараагийн нислэгтээ яарч байсан учраас юу болсоныг нь мэдэхгүй байна, энэ зургийг дараад л яваад өгсөн… гэж хариулжээ. Тэгэхэд нь тухайн оролцогч: – Тэнд яг үнэндээ хоёр тас байжээ, нэг нь камер барьсан байж… гэж хэлсэн байдаг. Яг энэ үгийг Кэвин бодсоор, сэтгэл гутралд орж, удалгүй өөрийгөө егүүтгэсэн юм. Хэрэв тэр залуу бяцхан хүүг НҮБ-ийн хүнсний тусламжийн цэгт хүргэчихсэн бол, эсвэл ядаж ямар ч хамаагүй хоргодох газар дөхүүлчихсэн бол тэрээр өнөөдөр амьд сэрүүн, илүү алдартай олон зураг авч хүмүүст хүргэх боломжтой байлаа. Түүнд зөв өнцөгөө олох, тохиромжтой мөчийг хүлээх цаг байсан ч, бяцхан охины амийг аврах цаг зав бол байсангүй. Яг ийм мунхаг, хүнлэг бус алдааг өнөөдөр бидний ихэнх нь хийж байна:
– Бид бүгд гартаа камер барьж, бид бүгд бусдыг шүүн хэлцэж, мэдэхгүй амьдралаа мэддэг юм шиг бурцгааж, бид бүгд бусдын зовлонгоор эд бад хийж байна! Үүнд би тухгүйтэн агдалзаж байна.
– Бид сайн хүний дүр эсгэх зуураа үнэндээ байгалд ч, нийгэмд ч ямар ч өгөөжгүй байж, зөвхөн хомхой шуналдаа автан, амиа борлуулж байна. Өчүүхэн сэтгэл гаргаад л тусалчих, ойлгочих, уучилчих юман дээр новш царайлаад хатуурхах тохиолдол олон байна. Үүнд сэтгэл минь өвдөж байна.
– Бид өөрсдийгөө уучлахгүй байна. Өөртөө хайргүй байна. Иймхэн алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Алдаатайгаа хүлээн зөвшөөрснөөс, өөрийнхөөрөө гүрийж байгаад үхэхийг илүүд үзэж байна. Бид ийм бардам байна. Кэвин яагаад өөрийгөө уучилж чадсангүй вэ? Яагаад хэн ч, өөрийгөө уучлаад, алдаагаа засахыг ятгасангүй вэ? Яагаад бидний ихэнх нь зөвхөн “сайхан цагийн л хань” байдаг юм бэ?
Жаахан хүнлэг, жаахан ууч, жаахан өгөөмөр, жаахан зарлага гаргаж яагаад болохгүй гэж? Тэртэй тэргүй бид эндээс юу ч авч явахгүй биз дээ?

Гэр бүл судлаач
Т.Бямбатогтох See less

Related Articles

Back to top button
error: Content is protected !!