Uncategorized

МУСТА Т.Дэлгэрмөрөн:Ар.хитай айлд амьдрал цэцэглэдэггүй Ар.хичинтай гэр бүлд аз жаргал тогтдоггүй

Эх орондоо эрх тэгш амьдрах чин хүслээрээ , буруу бүхний эсрэг дуу хоолой үзэл бодлоо нэгтгэж тайван суулт зарлаж байгаа залуусын , иргэний эрхийг хүндэтгэн дэмжиж байна. Газар шороог чинь тонон дээрэмдэж , та бидний хүн ёсоор амьдрах эрхийг үнэгүйдүүлж байсан харийн сэтгэлээр хандагч олигархуудын хэт даварч байсан цаг тухайн үед, иргэний эр зориг гарган хэрхэн тэмцэж хоолойгоо сөөтөл эсэргүүцлээ илэрхийлж явсаныг эдгээр он цагийн түүх болсон зургууд гэрчилнэ.Тэр үед өнөөдрийн залуусын үнэн дуу хоолойгоор дутан ганцаардаж, өвөг дээдсийн эхлүүлсэн МАН-д элсэн эх оронч сэтгэлээ ардчилсан нийгэмд улам тод гэрэлтүүлэх үүднээс У.Хүрэлсүх ерөнхийлөгчид түмний ерөөлтэй морин хуураа урлуулан бэлэглэж , сэтгэл зүрхнийхээ гүнээс эсэргүүцэж явдаг архины эсрэг тэмцлийг санаачилж явжээ.Дөнгөж өчигдөрхөн Монгол улсын ерөнхийлөгч жил тутамд ар.хинд агуулагдах өндөр хортой градусын хө.нөөлт хэмжээг 2%-иар бууруулж байх 10н жилийн төсөл хөтөлбөр боловсруулж зарлиг тунхагласаан.Уран бүтээлч миний бие баяртай байна.Учир нь бидний хүсэж хүлээсэн элэг бүтэн , эрүүл энх , аз жаргалтай амьдралын эхлэл ийнхүү бага багаар ч болтугай эхэлж бидний гэгээн үйлс биелэлээ оллоо.Сайхан эх орондоо амьдрах олон шалтгаан бидэнд бий залуусаа.Хамгийн гол нь үзэл бодолдоо тууштай , шударга , бусдын өгөөш болохгүй үнэн амьдрахыг л хүсье. Миний бие цааш “Сүүн сэтгэлийн суварга” ТББ-ынхаа ажилд шамдаж , хорт хавдрын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ ээ.Ар.хитай айлд амьдрал цэцэглэдэггүй Ар.хичинтай гэр бүлд аз жаргал тогтдоггүй.МУСТА Т.Дэлгэрмөрөн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!