Uncategorized

Э.Бат-Үүл МАН-ын бодлогын “Төв цэг” болжээ

Тамганы маргаан нь ТЭГ зогсолт хийсэн Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын болон Тагнуулын ерөнхий газрын даргаар хүч сэлбэлээ. Хэд хоногийн өмнөхөн юм. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил, хуримтлуулсан туршлага нь өөр орон зайд хамаарах ч үнэт зүйл, үзэл санааны “дуудлага”-аараа нэгдэж, нэг малгайнд багтсан нь энэ. Нэрийн жагсаалтыг хөрвүүлбэл Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Б.Хурц нар дурайна. Эдгээрийн “эзэмшигч” нь С.Эрдэнэ. Албан бусаар Ардчилсан Намын дарга сэтэртэй. Нэгэн цагт намын даргын хувиар эрх баригчдын алдаатай бодлогыг сөрөх учиртай сөрөг хүчний тэргүүн фронтын “жанжин” явсан тэрбээр албан ёсны биш бэлгэдлийн статустай дарга яваа нь энэ. Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн, сайд асан С.Эрдэнийг Ардчилсан Намын даргаар бүртгэж, албан ёсны улс төрийн эрх ямба эдлэх эрхийг өнөөдрийн хүртэл олгоогүй гэсэн үг. Гэхдээ энэ асуудлын зангилаа биш. Хоёр жилийн турш даргагүй, тамгагүй, үзэл баримтлал, үнэт зүйлгүй явж ирсэн АН-ын дараагийн дарга хэн байх вэ? гэсэн асуулт энэ өдрүүдийн гол сэдэв, чих тавих шалтгаан болж байна. Албан ёсны Ардчилсан Нам гэхээсээ С.Эрдэнийн талынхныг хэлээд байгаа юм. Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүндээ цус сэлбэж, нэгэн цагийн лидерүүдээ нэгтгэсэн С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын шинэ дарга ХЭН БЭ?Улс төр, нийгмийн хүрээнд яваа шуум, одоогийн удирдлагын толгойд “сийлсэн” хамгийн боломжит хоёр хувилбар байна. Тэдгээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын 31 дэх Засаг дарга Э.Бат-Үүл. С.Эрдэнийн гэхээсээ эрх баригч МАН-ын хүсэл нь гэвэл зүйд нийцнэ. Мэдээж цензуртай, бас тохироотой. Үндсэндээ ардчилсан хувьсгалын алтан хараацай гэгддэг, өөрсдийн орон зайд үзэл санааны хүчтэй байр суурьтай хоёр дүрийг өөр хооронд нь өрсөлдүүлж, 2024 оны сонгуулиас урьтаж АН-ыг албан ёсны даргатай болгох МАН-ын улс төр ийн зурагджээ. Ялагчийг нь ч хэдийнэ тодруулсан байх юм. Тэр нь хотын дарга асан Э.Бат-Үүл. Бүр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ч Э.Бат-Үүлд “бооцоо”-гоо тавьж, бодитоор дэмжих байр сууриа илэрхийлцгээсэн гэх яриа тархаад амжиж.Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бол эл тохиролцоог сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөнтэй хэмжээнд байлгах туслах дүр нь л гэсэн үг. Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэдэг шиг С.Баярцогт ч өөрийгөө “сойж” буй. Гэхдээ тэр бол кадрт үзэгдээд өнгөрдөг олны хэсэг шиг л хүн. Бодитой дэмжлэгтэй нь бол хотын дарга Э.Бат-Үүл. Ингэж дэмжих бодит шалтгаан ч МАН-д байгаа бололтой. Хэргийг нь прокурорт буцааж, батлан даалтад гаргасан л болохоос бусдаар Э.Бат-Үүл бол шүүхийн тогтоолтой ялтан. Хотын даргаар ажиллаж байхдаа хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэх үндэслэлээр дөрвөн жилийн ял сонссон нэгэн. Нэмээд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт хамаатуулж хардах улс төрийн өнцөг түүнд олон. Сонгууль бүрийн өмнө сэдэрдэг, даамжирвал сэжигтэн, яллагдагчаар татдаг гэмтэй. Ийм нөхцөлд Э.Бат-Үүл АН-ын дарга болох нь МАН-д л ашигтай. Тэр АН-ын тамгыг атгалаа гэхэд ирэх сонгуулийн өмнөхөн хоригдож мэдэх эрсдэл бий. Цаг хугацааны л асуудал. Хуулийнхан хэрхэн ажлаа хийхээс хамаарах зүйл.Сөрөг хүчний удирдагч нь сонгуулийн босгон дээр баригдаж, хоригдож, яллагдах асуудалд холбогдовол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт л ашигтай тусна. АН ахиад толгойгүй болбол ашиг нь мэдээж МАН-д ирнэ шүү дээ. Тийм болоод ч Э.Бат-Үүл дээр бооцоо тавих нь илүү ашигтай. Угаас Э.Бат-Үүлийг хорьж, яллах бодит сэжүүрийг хуулийнхан гаргаж тавьдаг, бүр барьж хорьдог. Бас АН-ын энэ “зодоон” дундуур суллаж явуулдаг нь ч зорилготой, зохиолтой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л Э.Бат-Үүлийг АН-ыг даргаар зүтгүүлж, томилуулах нь хамгийн ашигтай хувилбар гэж тооцсон бололтой. Тэр бол бүхий л шатанд засаглаж буй МАН-д дургүйг нь хүргэвэл “далд хийж” болох бэлэн хоол. Нөгөөтэйгүүр улс төрийн уур амьсгалыг өрдөж, чиглүүлэх болсон Х.Баттулгатай ижил түвшинд үгүй юм гэхэд, зүтгээд ч хамаагүй хүч үзэх хүн нь тэр л шүү дээ. Нэг намын угшилтай, нэгэн цагийн лидерүүд нам дотроо, дотооддоо, өөр хоорондоо өрсөлдөх нь хэнд ашигтай вэ? МАН-д л хэрэгтэй. Эх сурвалж: Isee.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!