Uncategorized
Д.Сумъяабазар: Үнэнээ л хэлье түгжрэлийг шууд бууруулж чадахгүй, 5-10 жил шаардлагатай
Д.Сумъяабазар: Үнэнээ л хэлье түгжрэлийг шууд бууруулж чадахгүй, 5-10 жил шаардлагатай
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг “Цахим хот” болгох төслүүдийг танилцууллаа. Жил бүр 80 мянган автомашин нэмэгдэж байгаа учир нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ePass-ийг нэвтрүүлнэ гэдгийг хотын дарга онцоллоо. Түүнчлэн eParent аппликэйшнээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ сургуулийн автобусанд суусан эсэх, автобусны байршлыг хянах, үдийн хоолны цэс, хүүхдүүдийн ирцийг хянаж, багштай нь шууд харилцах боломжтой аж.