Uncategorized

Мөрөөдлийн ажил бий боллоо: Шведэд очиж бараг юу ч хийхгүй байсныхаа төлөө сар бүр 2,320 долларын цалин авч болох нь ээ!

Хүн бүхэн өөрт нь төгс тохирсон мөрөөдлийн ажлаа хийхийг хүсдэг: танд тав тух бэлэглэдэг бас аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, хангалттай их мөнгө өгдөг. Та ийм ажил үнэхээр байдаг гэж боддог уу? Бараг байхгүй л болов уу даа… Байзаарай, хүн бүр ийм гайхалтай ажил хийх боломжтой болжээ! Бид бүхэн гайхалтай нэгэн ажлын байрны тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. © dn 2017 онд Шведийн уран бүтээлч Жэкоб Голдин (Jakob Goldin) болон Саймон Сеннеби (Simon Senneby) нар “Мөнхийн хөдөлмөр эрхлэлт” гэх нэртэй нэгэн туршилтыг хийжээ. Энэ бол тэд хэн нэгнийг хөлсөлж ажиллуулах ба тухайн хүнээр юу ч хийлгүүлэхгүй. Тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол Корсваген дахь төмөр замын буудал дээр тогтмол цагуудад ирэх явдал юм. Корсваген буудал Готенбург гэх газар 2026 онд ашиглалтанд орно. Ажилтан ажлынхаа үеэр бараг юу ч хийхгүй – ажлын тодорхойлолт нь: хийх зүйл юу ч байхгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй. Гэрээг бүтэн ажлын цагаар тооцож байгуулна, гэрээ дуусгавар болох өдөр гэж байхгүй ба өндөр цалинтай, жил бүр цалинг тогтсон хугацаанд нь өгөх баталгаа гаргаж өгнө. Мөн зарим өдөр чөлөө авч болох ба амралт авах болон тэтгэвэртээ гарсан ч болно. © goteborg Насан туршийнх нь цалинг уран бүтээлчдийн бий болгосон онцгой сангаас олгоно. Энэхүү сангийн одоогийн байдлаар босгосон хөрөнгө нь 650,000 долларт хүрээд байгаа ба өдрөөс өдөрт өсч байгаа юм. Төслийг санаачлагчид ажилтан тэтгэвэрт гарч болно, тэгвэл оронд нь өөр хүн авна гэж хэлжээ. “Мөнхийн хөдөлмөр эрхлэлт” гэх энэ төсөл 120 жил үргэлжлэх хугацаатай. Энэ соёлын гэж хэлж болох төслийн гол зорилго нь хувь хүний өдөр тутмын санхүүгийн хараат бус амьдрал болон дэлхийн эдийн засгийг хооронд нь уян хатан байдлаар хангаж өгч, домог болон амьдрах нэгнийг сонгох явдал гэнэ. Та хүсвэл энэ ажилд анкетаа илгээж болох ба таны ажил 2025.12.15-ны өдрөөс эхлэх юм байна. Та энэ ажилд анкетаа илгээх үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229051/?fbclid=IwAR1raX19Pk6KR9SEIN3XONGxuMVAE-sv7zQ1ieEyAQ-ZOGYsiIhlIZo4dMQ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!