Uncategorized

АН: Э.БАТ-ҮҮЛ ЗЭРЭГ МАНАЙ НАМЫН ЛИДЕРҮҮДИЙГ ХӨНӨӨХ ГЭЖ БАЙНА, ХАМГААЛАЛТАД АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Тагнуулын Ерөнхий газраас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор С.Эрдэнэ даргатай АН-аас байр сууриа илэрхийллээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:ТЕГ-ын баривчилсан Б.Баасанцогт гэх хүн монгол улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын татсан,улсынхаа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэж монголын төлөө зүтгэж ирсэн улс төрчдийг шоронд хийх схемийг зурж, тухайн үеийн төрийн тамга атгаж байсан хүмүүстэй холбогдсон нь нотлогдсон. Да.Ганболд, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, С.Баяртай, М.Энхсайхан нарыг яллах шүүх хурлын схемүүд гарч ирсэн. Түүн дотор манай Э.Бат-Үүл баатарын шүүх процесс ч байсан. Тэр хүний гэрээс буунууд олдсон байна. Монголыг монголтой нь алалцуулах гэсэн гадны бодлого явж байна гэж харж байна. Эрх баригч нам нь сөрөг хүчнээ нухдаг технологи цөөн хэдэн улсад л байдаг, энэ бол монголын технологи биш. Монголын түүхэнд АН, МАН хоорондоо төмөр сэлмээр зодолдож байсан удаа байхгүй, магадгүй модон сэлмээр л үзэж байсан байх. Монголын нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж, монголын төрийг хүчгүйдүүлэх гэсэн гадны гар хөлүүд байна. Үзэл санааны хоригдлуудыг бий болгосон нь үүнтэй л холбоотой. Хамгийн сүүлд Э.Бат-Үүл баатар үзэл санааны хоригдол боллоо. Энэ хүмүүсийг хориод дийлэхгүй болохоор нь хөнөөх гэж байна. Дараа нь эрх баригч нам хөнөөчихлөө гэж байж магадгүй. Энэ орон зайд хэн нэгэн дарангуйлагч л төрдөг. Эрх баригч нам, Засгийн газар, тагнуул, цагдаагийн байгууллагууд АН-ын лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй, үүнийг төрөөс шаардана.АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү: АН-ын лидерүүд зүй бусаар амиа алддаг. Хамгийн сүүлд Г.Батхүү гэж хүн байсан. Г.Батхүү гуай амьд сэрүүн байсан бол өнөөдөр АН ингэтлээ хагарахгүй байсан. Г.Батхүү агсан хэнд гай болж байсныг бодох цаг болсон байна. Үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, ажилгүйдэлтэй холбоотойгоор ард түмэн маш их бухимдалтай байгаа үед мэдээлэлтэй ойр байдгаа ашиглаж ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд, өнөөдөр Тагнуулын ерөнхий газар “Тататунга” хийлээ. Тагнуулын байгууллага ямар улстөрч, ямар төрийн объект байсан юм зэрэг тодорхой мэдээллийг олон нийт хүсэж байгаа. Хэрвээ гэм буруутай бол тухайн этгээд, болон захиалагч нарт нь хуулийн дагуу шийтгэл оноо. Гэм буруу байвал нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!