Uncategorized

Уртын дуучин С.Цогтсайхан 50 насны төрсөн өдөр, 30 жил ханилсаны сувдан хуримаа нижгэр хийлээ

ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Уртын дуучин С.Цогтсайхан өчигдөр 50 насны төрсөн өдрөө, хань Ууганбаатартайгаа танилцаж ханилсаны 30 жилийн ой болох болох Сувдан хуримаа нижгэр тэмдэглэжээ. Өчигдөр 50 насны төрсөн өдрөө тэмдэглээд орой нь Буган халиун ресторанд хайртай ээж, ах дүү амраг садан, уран бүтээлийн андууд, найз нөхөдтэйгээ хамт хуримаа хийж, баяр хөөр дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлжээ.

Тэрбээр 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгаж байсан бөгөөд уран бүтээлийн хамтрагч Б.Батмэндтэйгээ “Санасан шүү чамайгаа”, “Хэрлэн тоонотын уулс” дуугаа, мөн “Ээжийн үнэр”, “Өвлийн хайрын дуу” зэрэг дуугаараа үзэгчдэдээ танигдсан тэрбээр “Уяхан замбуу тивийн наран”, “Санасан шүү чамайг”, “Хатан салхины аялгуу” тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо хүргэж байсан билээ. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн дуучин бүсгүй СУИС-ийг Уртын дууч мэргэжлээр дүүргэж, өнөөг хүртэл үзэгч олноо уртын сайхан дуугаараа баясгаж, үндэсний урлагаа тив дэлхийд таниулж яваа чадварлаг уран бүтээлч билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!