Uncategorized

Ш.Раднаасэд Иргэн бүрт хувьцааны ашгийг 2 сая төгрөг яаралтай өгөх хэрэгтэй. Ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий гэв үү

“1072 хувьцааны тухайд зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н эргэн тойронд ярьмааргүй байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцох олгох боломж бий. Нэг хүнд ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий” гэв  явж байна  Ш.Раднаасэд: Хятад, Монгол зуучлагчид “Чингисхаан” банкийг худалдаж авахаар Монголбанкинд 100 сая доллар байршуулаад Ш.Раднаасэд: Зүгээр нэг хэлтсийн даргын амбаараас 30 сая ам.доллар гарч ирж байна ‼️ Энэ сайд, дарга нарын чинь амбаарыг ухвал 300-400 сая ам.доллар гарч ирэх юм биш үү ⁉️ УИХ-ын гишүүдийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг яагаад нуугаад байгаа юм бэ ⁉️ 30 жил “хуулийн дагуу” л дампуурч, хулгайлуулж байгаа шүү дээ. 2022.1 сарын 18. УИХ чуулган

Ш.Раднаасэд  500 гаруй хүний нэрийг зарлана!! Мөнгө нь гэрт багтахгүй алтан гулдмай болгож хадгалж байгаа хүмүүс бий гэсэн Мөнгө нь гэрт багтахгүй алтан гулдмай болгож хадгалж байгаа хүмүүсийн нэрсийг зарла!!! ШУДРАГ ЁСЫГ ДЭЭРЭЭС ЭХЭЛ Ш.Раднаасэд: Жагсагчдыг ийм байдлаар хуурч болохгүй ээ‼️
Х.Нямбаатар: Ш.Раднаасэд гишүүнийг бухимдалтай байгааг маш сайн ойлгож байна‼️

“Жагсагчдаа дахиад хуурч байна. Хохирлоо төлчихвөл л ялаас чөлөөлөх гэнэ. Жагсагчид дахиад сайн жагсах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сануулав. ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар тайлбар хийлээ.
Эрүүгийн хууль ба Нэмэлт өөрчлөлт
Ш.Раднаасэд: Бүлгийн хуралдаа хэлэх үгээ хэлээд намаасаа гаръя гэж бодож байна
М. Тэмүүлэн Улс төрЖагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас өчигдөр /2022.12.14/ нэр бүхий 17 албан тушаалтны нэрийг зарласан. Тус 17 албан тушаалтныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн мэдүүлгээр зарласан бөгөөд тэдний тав нь УИХ-ын гишүүн байгаа юм. Тэдгээрийн нэг болох УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй ярилцлаа.В-ДАРГА НАРЫГ ДАГАЖ ДАЛДГАНАДАГГҮЙ ХЭДЭН ХҮНИЙГ Л ОРУУЛЖ ИРЖ ЖАГСААЛЫГ ДАРАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ –
-АТГ-аас зарласан 17 албан тушаалтны дотор таны нэр дурдагдсан. Танд нүүрсний бизнес бий юу?
-Би гайхаж байна. Өчигдөр гэнэтийн зүйл боллоо. Дарга нартай уулзъя гэлээ. Бүлгээ хуралдуул гэж шаардсан. Хариу алга. Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын таван гишүүн сая АТГ-т очиж тамгын газрын даргатай нь уулзаад “Яг ямар хэрэгт холбогдуулан биднийг шалгаж байна вэ. Энэ талаар мэдмээр байна” гэж асуусан. Гэтэл “Та бүхнийг гэм буруутай гэж хэлээгүй шүү дээ” гэсэн хариултыг өгч  байна.Жагсагчдыг намжаахын тулд биднийг золиос болгож байгаа юм биш үү. Намын дарга нарыг дагаж далжигнаж гүйдэггүй. “Таныг дэмжиж байна” гэж янз бүрийн худал зүйл бичиж хойно, урд нь гарч явдаггүй. Янз бүрийн бүлэг тойрогт нь орохгүйгээр мөрөөрөө хийх ёстой ажлаа хийгээд явдаг хэдэн хүн бий.
Сонгууль дөхсөн юм байна. 2020 оны сонгуулийн өмнө яг ингэж байсан. Намайг оймс, гуталны хэрэгт холбож, ЖДҮ-чин гэж хүртэл нэрлэж байсан. Чимээгүй яваад байхаар даруухан хүнийг дарлахад амархан гэж бодоод байгаа юм уу. Надад нүүрс тээвэр, нүүрс хуулалт, худалдан авах ажиллагаа, хамаарал бүхий компанийн аль нь ч байхгүй.
-Тендерт оролцож байсан уу?-Тендерт оролцох компани ч алга. Ер нь хэдэн хулгайч нараа авч үлдэхийн тулд золиос хийж байгаа үйлдэл юм байна. Шалгана гэвэл амархан л байна шүү дээ. Оффтейк гэрээгээ ил болгооч. Хятадын талаас асууна гэж юу яриад байгаа юм. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэрээ манай хууль тогтоомжийн дагуу явах ёстой. Үнэхээр нүүрснээс 40-50 их наядыг “идчихсэн” юм бол шалгалтын ажлаа тэндээс эхлүүлээч. Хөрс хуулалтын компаниа шалгаач. Тээвэр хийдэг компаниудаа шалгаач. Хэний хамааралтай юм. Худалдан авалтаа мөн шалгах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд бүгд саатуулагдсан. Тэднээс асуугаач. Үе, үеийн Уул, уурхайн сайд нараа шалгаач. Тавантолгойн ТУЗ-ийг томилдог ЗГХЭГ-ын дарга нараа шалгаач. Энэ мэт ажилд огт оролцоогүй хэдэн номхон хүн байгаа юм биш үү. Ер нь бүлгийн хуралд хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг хүмүүс байгаа юм биш үү. Одоо шалга, шалгахад амархан байна.

-БИ Б.ГАНХУЯГИЙН ЗҮСИЙГ МЭДЭХЭЭС УУЛЗАЖ Ч БАЙГААГҮЙ-

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн мэдүүлгээр дээрх 17 нэрсийг зарласан гэсэн шүү дээ?

-Намын шинэчлэлийн хороог ажиллуулж байхад нь би нэг уулзаж байсан. Зүс мэдэхээс уулзаж ярилцаж байгаагүй. Тэр хүнтэй утсаар яриад нэг ч зүйл гуйж байгаагүй. Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь баригдсан байсан.

Тэд нарыгаа зарлаач. Д.Сумъяабазарын гэрээ ил болсон гэж байсан. Д.Сумъяабазараа шалгаач.Яагаад шалгахгүй байгаа юм. Оффтейк гэрээ байгуулсан Голомтын Баясгалангаа шалгаач. Ил болсон 8-9 гэрээгээ шалгаач.

-Та бүхний нэрийг зарласан нь 2024 оны сонгуулийн тойргоо суллаж байгаа үйлдэл гэх хардлага байна?-Тийм л юм байлгүй дээ. Удахгүй намаас хөөх байх. Танил зохиол шүү дээ. Манай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай бүлэгт нүүрсний хулгайтай холбогдсон хүн байхгүй” гэсэн. Түүнийгээ нотлох гэж бид тавыг гаргаж ирж байна. Уур бухимдлыг дарахын тулд хэдэн хүнд хар самбар зүүлгэлээ. Ийм цэвдэг улс төр байж болохгүй шүү дээ. Хүний нэр төр, ар гэр, үр хүүхэд байна. Гүтгүүлж үнэхээр ханалаа.

Одоо энэ асуудалтай тэмцэнэ гэж бодож байна. Бид нарыг урьдаа барьчихаад хулгайчид нь ардаа үлдэх гээд байна шүү гэдгийг жагсагчдад хэлнэ. Жагсаалыг тараахын тулд нь хийж буй үйл ажиллагаа.

-Та МАН-ын бүлгийн гишүүн. Танай намын хэн, хэн гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдсоныг гадарлаж байгаа байх. Нэрлэж болох уу?

-Хүний хөрөнгө орлогын мэдүүлэг жилд нэг тэрбум төгрөгөөр өсөөд байгаа нь ямар учиртай юм. Тийм бизнес Монголд байна уу. Хэн ч харсан ойлгомжтой.

-Одоо Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийг өөрчилснөөр нүүрсний хулгайчид зохих ёсны шийтгэлээ хүлээж чадах уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа болон бусад асуудлыг гаргаж ярина гэж бодож байна. Яг үнэндээ ажлын хэсгийг нь Х.Нямбаатар л ахалсан шүү дээ. Бүлгийн хуралд үгээ хэлээд намаас нь ч хамаагүй гаръя. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан ч яахав. Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй. Энэ хэд чинь хэргээс мултрах аргаа бодчихсон л байгаа шүү дээ.

… Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Жишээлбэл, ААН-үүд маш их хөрөнгөөр барилга барьж байна. Гэтэл иргэдтэй адил газар эзэмших хугацаа нь дуусчихсан. Газар эзэмших хугацаа нь 15 жил. 15 жил газар эзэмших гэж 40-50 тэрбум төгрөг гаргаад бизнес хийх хэцүү. (❗Орон сууцаа борлуулаад өндөр ашиг хийдэг биз дээ?) Ийм баталгаагүй газрын хуультай. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. (❗ барилгаа өөрсдөө барьчихдаг шдээ. Гадаадын барилгын эздийг оруулж яах гэж байгаа юм бэ? Ганц явж буй салбараа өрсөлдүүлж дампууруулах нь уу? ) Тэр тусмаа гаднын иргэд газар ашиглах хугацаа нь таван жил. Тавхан жилийн хугацаатай ашиглах газар дээр 50 давхар байшин барьж хөрөнгө оруулах хүн байх уу. (Гадныхны эзэмшлийн❗50 давхар байшин монголд “хөрөнгө оруулалт” мөн үү! Мөнгө угаалт, ашиг уу! Мэдээж хөрөнгө оруулалт биш.) Тэгээд бүртгэл нь тусдаа. Тиймээс газар эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. (❗Юу вэ? Гадныхан газар авахаар орж ирэх нь эдийн засгийн эргэлт үү? Ийм зальтай. Гадны хөрөнгө оруулалт гэдэг халхавчтай!)
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч байна. 6.3-т Бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. 6.5-д Төрөөс гадаадын иргэн хуулийн этгээдэд харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар зөвхөн ашиглуулж болно гэж заасан. Гэтэл энэ хуулиар Үндсэн хуулиа зөрчиж байна.
Хуулийн 44.1-т Гадаадын иргэн орон сууц өмчлөх эрхтэй. Орон сууц өмчилбөл нийтийн эдэлбэрийн газраас нэг метр ч байна уу тэр газрыг өмчлөх эрх нь нээгдэж байна. 44.8-д Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх нь тухайн үл хөдлөх хөрөнгийн салшгүй эрх мөн. 44.1.9-д Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрх нь өвийн журмаар бусдад шилжүүлэхээс бусад тохиолдолд өөр этгээдэд дамжуулахыг хориглоно. Гаднынхан өв дамжуулан газар эзэмших нь. (❗) 44.10-т Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эрхийн хугацаа тухайн орон сууцны барилгын ашиглалтын хугацаагаар хязгаарлагдахгүй. Хугацаа нь дууссан ч уг эрх дуусгавар болох үндэс болохгүй. Бурхан гуйсан ч газар бүү өг гэдэг зарчмыг нурааж, газар гаднынханд шилжих нөхцөл бүрдэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Газрын харилцаанд өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх гэж бий. Гадаадын иргэдэд газрыг зөвхөн ашиглуулна гэж Үндсэн хуульд заасан. (❗өнөөх өмнө бичсэн заль. Дашбалбар гуайн харамсан хэлсэн үгэнд ч байдаг!) Эзэмшүүлнэ гэх харилцаа зөвхөн монгол хүмүүсийн дунд л яригдана. Гадаадын иргэдэд эзэмшүүлнэ гэж ярьж байгаа чинь буруу. Эзэмших, ашиглах хоёроо ялгадаггүй юм уу. Тэгж байж попор л доо. (❗Ашиглана гэдэг бол эзэмшихийн хэлбэр юм. Өмнөх постонд бичсэн)УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх нь гадаадын иргэнд бий. Тэр эрхээрээ дамжуулан нийтийн эзэмшлийн газрыг өмчлөх гээд байгаа юм биш үү? (❗)
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн төслийн 44.11-т Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглах эрхийг хориглоно гэж заасан. Энэ нь гадаадын иргэдийн асуудлыг хэлж өгч байна. (❗44.11 гэсэн заалт алга. Би олсонгүй.)
☝️Энэ намрын чуулганаар хэлэлцэх хууль ажээ. Хэлэлцэх эсэхийг 11 сард авч үзээд хэлэлцэхээр баталсан юм байна. Маш том хууль, мэдээж зөв зүйлс ч дотор нь байгаа. Харин түүн дунд орсон “зүүнүүд” ямар хэмжээнийх вэ гэдэгт анхаарах ёстой санагдаж байна! Тарааж буй юм биш үү?❗(Удахгүй өвгөн Сү-гийн цамхаг, Хон-ы газар гээд) Дүйвээндэх вий. 30 жил “хуулийн дагуу” л дампуурч, хулгайлуулж байгаа шүү дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!