Uncategorized

Л.Сөрөлт: Би хүүхдээ уначихна, юм мөргөнө гээд араас нь дагаад өргөж босгож өсгөсөн Тэд харин…

Би хүүхдээ уначихна, юм мөргөнө гээд араас нь дагаад өргөж босгож өсгөсөн.Тэд харин байгальд нь шууд орхино.Өдөржин нойтон өмд цамцтай, нүүр нүдгүй шумуулд хазуулна.Талх, боорцог дээд хоол.Голын цаана гэртэй өвөөдөө түлээ зөөж өгнө. Тайгын гол ширүүн урсгалтай, газар нь бартаа ихтэй. Тэд өлчир байхгүй бол өөрөө л хохирно.Хөрсөн дээрээ амьдрах хүнээ байгаль өөрөө сургаж авдаг бололттой./Өлчрүүд/ Манай хүүхэд гэр, тоглоомын талбай гэж зусна.Орц нь пилта, гадаа талбай цемент. Болж өгвөл бургер, нагет идчих санаатай. Үеийнхэн нь нийтээрээ бондгор бие нь нэг л сул. Тэгш үзэмжтэй талбай өөрийг нь гишгэлэх хүнээ өөрөө л сургаж авдаг болотой.Тэднийг зөөлөн нялцгай байлгахгүй бол талбай өөрөө хагарч бутарна./Бондгорууд/ Бондгорууд нүүдэлчин амьдралтай өлчрүүдээ орк гэж үзүүрлэх санаатай.Заримдаа ч өлчрүүд цементэн талбай дээр арай л араншин гаргаж нүүр улалзуулна. Бондгорууд байгальд очмогц цемент шигээ санаж хайрлах гэгчийг мэдэхгүй загнаж зүрх өмөлзүүлнэ. Намар болж байна. Тэд ирлээ гэж орк, шарк болж битгий хуваагаарай. Би ч ирж байсан болохоор тэдэндээ элэгтэй байдаг. Эцэстээ бидний цус зогсолтгүй урсаж нүүдэллэж байдаг. Бид бүгд нүүдэлчин цустай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!