Uncategorized

Дуучин Нара:Бор хүүгээ 3 хан настайгаас нь чирж хөдөө хотын хооронд давхиж зөгийн аж ахуй эрхлээд 5 жил болжээ

Дуучин Нара: Бор хүүгээ 3 хан настайгаас нь чирж хөдөө хотын хооронд давхиж зөгийн аж ахуй эрхлээд 5 дахь жилдээ орж байна Энэ хооронд юу эсийг л туулж үзжээ. Малчнаар ярьвал хот дүүрэн хоньтой ч байж үзлээ, хотоо хоослоод нулимсаа ч залгиж үзлээ. Ажлаа явуулчих гэж байгаль цаг уур гэж айхтар зүйлийг аргадан туулахын хажуугаар хүний сайн муутай тулж тэмцэж, өчнөөн л юм үзжээ…Ёстой махийдаг бол махиймаар л нуруу байсан. 5хан жилийн дотор нээрээ баргийн хүний үзэж туулдаггүйг л үзэж. Тэгэх тусмаа ч улам хатуужиж, улам чангарч бууж өгөхгүй ханцуй шамласан өөрийгөө заримдаа гайхдаг л юм Гэхдээ хүний муугаас сайн нь илүү олон байж, байгалийн сайхан өдрүүдэд жаргасан нь бас тоолвол олон биз ээТуулах ёстойгоо туулж, давах ёстойгоо давж, даах хэрээрээ ачаа үүрдэг хойно даацтай хүүхэн давхиад байхаас яалтай Ккк бүтэн амралтын өдөр дурсамжаа ухаж сууж байгаад гэнэт ийн эморов Их ажилдаа гарах өдөр айсуй?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!