Uncategorized

Шудрага үнэнийн хэлдэг Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Хулан нарыг хорьж ямар ч хамаагүй гэмт хэрэг тохох гэж харагдаж байгаа нь нийгмийг айдаст автуулж иргэдийг бухимдалыг төрүүлж эхэллээ

Луйвар,хулгайн эсрэг, эх орныхоо төлөө тэмцсэн,Анхбаяр, Хулан, Тулга, Мөнх-Эрдэнэ нарыг сулла! Та нар хулгай, луйвар хийгээгүй байсан бол энэ хүмүүс дуугүй байх байсан. Төр засаг ард түмэндээ үйлчлэх ёстой. Тулга, Мөнх Эрдэнэ, Хулан одоо Сэтгүүлч, Болхын бишүү арай юмаа
Эднээс өөр хэр их хүн шудрага үнэнг нэхэснийхээ төлөө буруутгагдаж хийгээгүй хэрэгтээ гүтгүүлж хоригдож шийтгэгдсэн бэ Хумслагч хулгайчдыг барь тэхүү
Ингэлээ гээд үр хойч чинь л хохироно энийг л ухаарчих тэнхээтэй байлдаа УИХ-гишүүний халдашгүй эрхийг УИХ-ын тухай хуулиас хасах хэрэгтэй!
“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж Жорж орвэллийн “Амьтны ферм” номонд бичсэн байдаг.
Сүүлийн үед гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа залуусыг олон сараар хорьж саатуулж байгаа асуудлууд олны анхааралд орж байна.
Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох атал гэм буруутай эсэхийг нь шалгаж байна гээд бүтэн сараар таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Гэм буруу нь тогтоогдохгүй бол хохь нь болоод өнгөрч байна.
Гэтэл Хөгжлийн банк, нүүрсний хэрэг гэх мэт томоохон гэмт хэрэгт холбогдож нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүдийг гишүүний халдашгүй эрх гэгчээр хаацайлаад мөрдөн байцаалтад ч дуудаж чадахгүй байна.
Монгол улсын үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. гэж заасан байдаг.
Гадуур шалгагдсанаараа хэрэгт нөлөөлөх гээд байдаг бол Улс төрд нөлөө бүхий этгээдүүд нь илүү нөлөөлж таарна.
Энэ ялгаварлан гадуурхалт үүсэх болсон шалтгаан нь Улсын Их Хурлын тухай хуульд
9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. гэж тус тус заасантай холбоотой.
Тиймээс УИХ-гишүүнд халдашгүй эрх олгож үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн энэ заалтуудыг УИХ-ын тухай хуулиас хасах хэрэгтэй.
Ер нь эрх зүйн соёл өндөртэй, нийгмийн ухамсар сайн газар бол ийм эрх зүйн тусгай нэмэлт эрх олгох хэрэгцээ үүсдэггүй. Халдашгүй эрхтэй учраас айхгүй хулгай хийж, хулгай хийсэн нэг нь хуулийн хамгаалалтад орохын тулд хулгайн мөнгөө тарааж УИХ-ын гишүүн болдог гаж тогтолцоог өөрчлөхгүйгээр Монгол улс хөгжихгүй дээ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!