Uncategorized

​Групп тогтоолгосон тохиолдолд сунгалт хийх шаардлагагүй өвчний жагсаалт

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/758, А/197 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болох юм.Мөн хоёр сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/807, А/216 тушаалаар байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Ингэснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасах юм. Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдаж чадах юм.Хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгосон тохиолдолд сунгалт хийлгүй хугацаагүй тогтоолгох боломжтой өвчнүүдийн төрөл: Эмэнд тэсвэртэй сүрьеэ Шизофрени, шикофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг Шизофрений хэв шинжит эмгэг Оюуны хомсдлын эмгэг Ревматологийн өвчнүүд Амьсгалын эрхтний эмгэгүүд Агаар дамжуулах зам ба цулцангийн эмгэгүүд Бөөрний эмгэгүүд Чихрийн шижингийн хожуу хүндрэлтэй Нүдний өвчин Чих хамар хоолойн өвчнүүд Нүүр амны өвчин Гэдэсний наалдац өвчин Ходоод ,12 хуруу гэдэсний хагалгааны дараах үе Бөөр шээс дамжуулах эрхтний мэс заслын өвчнүүд Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын өвчнүүд Хорт хавдрууд Хөлний тайралтууд Гарын тайралтууд Тархины эмгэг Нугасны эмгэг Захын мэдрэлийн эмгэг Булчин мэдрэл, булчингийн синапсын эдгээр өвчний төрөлд хамаарах өвчний хувь хэмжээнээс хамаарч хугацаагүй сунгагдах боломжтой аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!