Uncategorized

Хөдөөний айлын Ч.Ерөөлтүвшин цагдаа нарт дараах зөвлөгөөг өглөө

Life coach Ч.Ерөөлтүвшин би..цагдаа нартаа дараахь ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЭНГИЙН ЗӨВЛӨМЖ-ийг хүргэж байна. -Богино хугацааны унталт хийж хэвшээрэй. Ажлынхаа ДУНДУУР албан тасалгаандаа, автомашиндаа, боломжтой ямар ч газарт 5-15 минутын ДУГ ХИЙЛТ хийж хэвш! Энэ нь дасгал хөдөлгөөн хийснээс ч ИЛҮҮ хүний биед сэргээлт өгдөг юм. Миний бие ЦБ-д ажиллаж байхдаа л энэхүү хэвшлийг өөртөө бий болгосон байсан юм. Өрөөндөө ширээн дээр хэргийн хавтас дэрлээд дуг хийсэн ч болдог юм. Нойр алдалт бол..цагдаа хүн богинохон наслахад нөлөөлж буй ҮНДСЭН шалтгаан шүү!!!-Шөнийн цагаар хоол битгий ид! Цагдаа хүн ШӨНИЙН цагаар гэдсээ дуугаргаад өлөндүү хонож сурах хэрэгтэй! Энэ нь шөнө хоол идснээс 1000 дахин ИЛҮҮ таны ЭРҮҮЛ МЭНДЭД тустай.Учир нь хүний хоол боловсруулах эрхтний тогтолцоо ШӨНИЙН ЦАГААР ажиллах ёсгүй байдаг. Орой хоол идэж амжаагүй бол ШӨНӨ хоол битгий ид!Гүрийгээд өлөндүү хонох нь эрүүл мэндэд тустай…гээд л ойлгочих! Мөн сэтгэл санааны стресстэй хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа удааширдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа нь тайван, хэвийн болтолоо идсэн хоолоо ГҮЙЦЭД сайн шингээдэггүй.. гэсэн үг! Удааны хугацааны стресстэй ажил хийдэг дээр нь шөнийн цагаар хоол иддэг БУРУУ ХООЛЛОЛТЫН хэвшил нь цагдаа хүмүүсийг ЗАЛУУГААРАА дотор эрхтний элдэв ӨВЧЛӨЛД өртөх шалтгаан болж байна! Амралтын өдөр өөрийгөө хөлсөлсөн бэлтгэл хийж хэвш! Хичнээн завгүй байсан ч цагдаа хүнд Бямба, Ням гаригийн аль нэгний ӨГЛӨӨ бэлтгэл хийчих ГАНЦ цаг ХАНГАЛТТАЙ олддог юм. Ямар бэлтгэл хийхээ мэдэхгүй байгаа бол ЗҮГЭЭР л гүй.Шогшиж удаан гүй.Хурдан гүйх нь гол биш өөрийгөө сайн хөлслөх нь ЧУХАЛ шүү! Гэрийнхээ эргэн тойронд 30-40 минут зузаан хувцастай гүйгээд хэвшчих хэрэгтэй. Зузаан хувцастай гүйхээр БОГИНО хугацаанд хөлс сайн хаядаг юм. Стресстэй, хүнд ажил хийдэг хүн ийм маягаар ХӨЛСӨӨРӨӨ биеийн бохирдлоо ТОГТМОЛ гадагшлуулах нь ЭРҮҮЛ МЭНДЭД мөн ч тустай даа. Албаныхаа төлөө зүтгэж, ХАЖУУГААР нь өөрийнхөө ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ сэтгэж амьдрах хэрэгтэй шүү залуучуудаа! Та нартаа ЭРҮҮЛ ЭНХ & АЗ ЖАРГАЛЫН дээдийг хүсэн ерөөе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!