Uncategorized

Зохиолч Сэтгүүлч Д.Цэнджав:”Нэг сайн багшийн зай онгойвол 10 ангийн зай онгойдогийг би сайн мэднэ

НЭГ САЙН БАГШИЙН ЗАЙ ОНГОЙВОЛ… Шавьдаа гар хүрсэн гэх багш Цэдэнбадамын тухай дуулиан шуугиан болж байна. Энэ нь багшдаа, эцэг эхэд ч хүнд байгаа нь мэдээж. “Нэг сайн багшийн зай онгойвол 10 ангийн зай онгойдогийг 8 жилийн дунд сургуулийн захирлаас ажлаа эхэлсэн би сайн мэднэ. Сайн багш олдоггүй алт гэсэн үг. Өчигдөр “Ийгль”телевизийн мэдээ харж байхад ажлаасаа халагдсан багшийнхаа араас ангиараа уйлж байхыг үзээд би өөрийн эрхгүй нулимс унагаав. Хүүхэд болгон, жижүүр хүртэл магтаж байна лээ. Ийм олны аманд сайнаар орсон багш тэр болгон байдаггүй. Хөөрхий тэр багш ганц ч шагналгүй байж мэднэ. Багшийн энгэр дээрх одон тэмдэгээс илүү шавь нарын хайр нь агуу шагнал байдаг. Салбарын сайд нь ч газар ортол ниргэв. Хүчтэний өмнө хүчгүй хэцүү…Захирал удирдлагууд нь эрс тэс зориглож чадахгүй арьсаа хамгаалж байгаа бололтой. Тэтгэвэрт гарахад ганцхан жил дутуу байхад эгэл энгийн тэр багшид яасан их эр бар гаргадаг улс вэ? Бага ангийн багш шиг тамын там байхгүй. Өчигдөр тэр танхимдаа хичээллэж байгааг харахад, бараг л 60 -аас доошгүй хүүхэд харагдана лээ. 60 зовлон, 60 сэтгэлийн дарамт, 60 баяр баясгалан, 60 томоогүйтэл, 60 удаа насаа, бие, зүрхээ зүсүүлж зогсоо хөл дээрээ гуйвж, тогтож ядан байгаа тэр багш…Уйлаад сургуулийнхаа хаалгыг, хамгаас дотно ангийнхаа хаалгыг, хөөрхий булбарай шавь нарынхаа сэтгэлийн хаалгыг хаачихаад бөртийтөл холдож байгаа тэр багш эмэгтэйн араас нь бүгд харцгаасан уу? Хэн өмнөөс нь харсан юм бэ? Багшийн амь нас сургууль, анги, шавь нартай холбоотой байдаг юм билээ. Хорвоо эргэх шиг л болж байгаа. Нэрээ бодсон хоёр нүүртнүүдийн л ажил…Нэг их мундаг шударга нь юу л бол??? 1. 2. 3 сараар цалингийн хувийг хасаад, арга хэмжээ аваад тэтгэвэрт нь гаргачихгүй дээ…Гав ганцаараа хамгийн түрүүнд ирээд, хамгийн сүүлд шавь нарынхаа толгойг нь илээд, гарыг нь бариад үддэг тэр багш…Багшийн зовлон жаргалыг гаднын хэн ч мэдэхгүй…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!