Uncategorized

Т.Доржханд: Төрөөс өгдөг одон медалийг зохицуулах хуулийн төсөл санаачилъя

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Швейцар улс одон медаль, цол хэргэм зохион үйлддэг, олгодог байдлыг үгүй хийхээр 1848 онд Үндсэн хуулиараа хориглосон. Зөвхөн цэргийн цол хэргэмийг л үлдээсэн.150 мянган ширхэг одон медалийн нэг ширхгийг 5000 төгрөгөөр хийе гэсэн байна. Олон улсад ийм төрлийн шагналыг нэг төрлийн хээл хахууль гэж үздэг. Энэ бол тусгаар тогтнолоо үгүйсгэсэн асуудал ерөөсөө биш. Цаашдаа ийм байдлаар одон медалийг олноор хийж иргэддээ тараадаг сэтгэхүйг халах хэрэгтэй. УИХ өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Ингэж байж бид бусад оронтой адилхан хөгжлийн асуудлаа ярина.Одон медальд нэг тэрбум орчим төгрөг зарцуулах нь хэтэрхий их байна. Хийнэ гэвэл тоог нь цөөлөх хэрэгтэй. Цар тахлын энэ үед ковидтой тэмцэх нь чухал юм уу. Одон медаль тараах нь чухал юм уу. Би энэ асуудлыг дэмжихгүй байна. Цаашдаа төрөөс өгдөг одон медалийн асуудлыг зохицуулж, хуулийн төслийг санаачилъя гэсэн байр суурьтай байна” хэмээсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!