Uncategorized

Хүмүүний сүлд гараг гэж юу вэ? Сүнс, сүлд зайлах гэж ямар учиртай үг вэ?

Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ сүнс сүлд зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ?Энэ ертөнц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг. Дотоод энерги тэнхлэгээсээ гажвал хүний аливаа үйлс бүтэмжгүй, бие эpхтэн сул дорой болж нөгөө хийморь доpойтчихлоо гэж ярьцгаадаг. Үүнийг товчоор Сүнс зайлчихлаа гэж хэлдэг. Дотоод энерги гэдэг нь бурхан багшийн ард байдаг 3 тойрог юм. Бурхан багш буюу агь Сиддхарта нь ертөнцийн үнэнийг бүгдийг хүлээн зөвшөөрч тайван амгалан сэтгэлийн ариуслыг олсоноор төгс гэгээрэлд хүрсэн. Үүний улмаас дотоод энерги нь асар хү..чийг олж энгийн хүмүүст толгойноос гэрэл цацарч харагдсан гэдэг. Тэр цацарч харагдсан дотоод энергийн хү.чээр суусан газраас нь Бадамлянхуа цэцэг ургаж элдэв муу ёpын энерги Бадамлянхуан дэлбээ болон дээрээс бууж ирсэн домог байдаг. Тийм тойрог хэлбэртэй цацраг хүн бүрт байдаг бөгөөд их багын хэмжээгээрээ ялгаатай. Сайн энергитэй хүн муу энергитэй хүн гэж байдаг нь тэр цацрагийн хүрээ буюу дотоод энергийн хэм хэмжээгээр ялгагддаг.  Эргээд сүнс зайлах гэдэгрүүгээ орвол дээрхи дотоод энергийн цацрагуудын төв нь нэг шугаман дагуу бус байрласнаас болж хийморь лундаа дoройтдог байх нь. Зурхайн шинжлэх ухаанд хүний сүлд өдөр хэмээх нэгэн гараг нь тухайн нэгэн жилтэй хүний дотоод энергийн шугам нэг тэнхлэгтээ ороход хамгийн хялбар байх буюу ажил үйлс бүтээхэд сайн гараг гэж үздэг.  Тиймээс хүнийг Сүлд гарагт нь сэтгэлийг нь зассанаар сүлд дуудагдах нигуур болдог. Цэнгэг буюу Сүнс дуудахад Малгай нь хүний Толгойн тойрог, Бүс нь Нурууны тойрог, Идээ нь Суудлын тойрог засах дом агуулдаг аж. Тиймээс Монголчууд Малгай бүсийг хийморь лундааны бэлэг тэмдэг хэмээн эрхэмлэж иржээ. Лам хүн Сүлд дуудахдаа рашаанд нэрийг нь бичсэн цаасыг хөвүүр дээр зоогоод эргүүлээд л ном уншаад байдаг.  Тэр нэр нь өөдөөс нь харах хүртэл ном уншдагийг санаж байгаа биз дээ. Хүний нэрээр өөрийх нь сүсэг бишрэл итгэл үнэмшлийг олж буй хэрэг. Ер нь хүн бие сэтгэлээр ариун байвал тэр хэмжээгээр дотоод энерги ихтэй байна гэсэн үг. Дотоод энерги ихтэй байсаар алив муу зүйлээс өөрийгөө хамгаалах чадвартай байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!