Uncategorized

Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй

Хүн болгонд үе үе ямар нэгэн өвчин мэдрэгддэг – толгой, хөл, нуруу, гэдэс… Орчин үеийн хүмүүс бид өвчнөө өвчин намдаах эмээр дарж өдөр тутмынхаа амьдралд эргэн ордог, эмч рүү гүйж байх цаг зав үнэндээ хэнд ч алга. Өвчин ямар ч шалтгаантай байж болно: стресс, мэдрэлийн ядаргаа, шингэний дутагдал, буруу хооллолт, үрэвслийн явц … Мэдээж өвдөлт болгон ямар нэгэн хүнд өвчнийг илэрхийлэхгүй, гэхдээ л анхааралдаа авах ёстой. Ямар өвдөлтөд бид илүү их анхаарал хандуулах вэ? Нурууны огцом өвдөлт Булчингийн чангарлыг энэ удаад хэлсэнгүй. Ядарснаас эсвэл нурууны буруу байрлалаас үүдсэн өвдөлт биш. Нуруунд гэнэт ирэх даралт, үргэлжлүүлээд огцом өвдөлт, магадгүй яг л түлж байгаа мэт мэдрэмжтэй өвдөлт юм. Үүний шалтгаан нь юу вэ? Эмч нарын нотлож байгаагаар бол атеросклерозийн улмаас цээжинд байрлах хамгийн бүдүүн артерийн судасны гажиг гэж үзэж байна. Артерийн судас аажимдаа нарийсаж нуруунд өвчин мэдрэгдэж байгаа хэрэг. Үүнээс гадна, бөөрний чулуунаас үүдэлтэй нурууны өвдөлт байж болно. Энэ тохиолдолд нурууны өвдөлт илүү хүчтэй ч зөвхөн нэг талдаа л мэдрэгдэх ажээ. Гэдэсний хатгаж байгаа мэт өвдөлт Гэдэс, хэвлийн хэсгээр өвддөг, гэхдээ ямар өвдөлт вэ гэдгийг та өөрөө ялгаж сурах хэрэгтэй. Юуны түрүүнд биеийн халуунаа үзээрэй: хэрвээ өндөр халуунтай байвал үрэвсэл байна гэж үзнэ. Хэрвээ хэвлийн баруун хэсгээр хатгаж өвдөж байгаа бол мухар олгой байх магадлалтай. Эсвэл өөр төрлийн үрэвсэл байж болзошгүйг анхаарна уу. Хэрвээ хавирганы доод хэсгээр өвдөлт мэдрэгдэж байвал бас л мухар олгой байж болох талтай. Ямар ч тохиолдол эмч үзэж онош тавих ёстойг анхаараарай. Гэдэс, хэвлий хавьд мэдрэгдэх өвдөлтийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг бид танд сануулаад байгаа юм. Цээж хэсгээр богино хугацаанд өвдөх Цээжинд гэнэт мэдрэгдэх өвдөлт нь гар, хүзүү рүүгээ нөлөөлж байвал зүрхний өвчний шинж тэмдэг бөгөөд үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Ажлын ачаалал багатай ч амархан ядарч, шатаар дээш өгсөхөд дотор чинь эвгүйрхэж байгаа бол зүрхээ шалгуулах яаралтай дохио гэдгийг анхаарна уу. Шээхэд өвдөлт мэдрэгдэх Шээх тоолондоо давсаг орчим өвчин мэдэрч, хорсож байгаа бол халдварт өвчний шинж тэмдэг байж болно. Аливаа халдварт өвчин нь ядаргаа, халуун болон гэдэс орчмын өвдөлттэй давхар мэдрэгдэнэ. Мөн цистит, бөөрний үрэвсэл байж болно. Эмч үзэж зөв онош тавих ёстойг та мартаж болохгүй. Дахин анхааруулж хэлэхэд, эдгээр өвдөлт мэдрэгдвэл сандрах хэрэггүй. Хүн болгонд л эдгээр өвчин их бага хэмжээгээр мэдрэгдэнэ: өдөр сайн хооллоогүй бол толгой өвдөнө, нурууны гажилттай бол нуруу өвдөнө, цусан хангамж муудсанаас болж хөл өвдөнө… Энэ бол байх л асуудал. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зарим тохиолдолд аюултай өвчний шинж тэмдэг болохыг та анхаарна биз ээ. Өөрөө онош тавилгүй мэргэжлийн эмчид хандаарай. Эрүүл мэнд юу юунаас чухал.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146433/ © XopoM News

Хүний бие бидний төсөөлж байснаас ч их хүч чадалтай. Дорнын анагаах ухаан хүний бие махбодийг эртнээс судлаж ирсэн түүхтэй. Олон зуун жилийн судалгааны үр дүнд хятадын уламжлалт анагаах ухаан маш олон нээлт хийж мэдлэг хуримтлуулж чадсан. Энэ бүгд өвчнийг анагаах үр дүнтэй аргыг олоход тусална. Хятадуудын үзэж байгаагаар хүний амьдралыг 3 цэг удирдах бөгөөд дараах хүчийг агуулна: хоол боловсруулах эзэн – Чингис хааны цэг, цаг хугацааны эзэн – цзу-сань-ли цэш, оюун ухааныг удирдагч – Күнзийн цэг. Энэхүү нийтлэлээр бид сүүчлийн цэг болох Күнзийн цэгийг авч үзэх гэж байна. Биологийн идэвхтэй цэг Бие эрхтэн болгон бие дээрх цэгүүдтэй холбоотой байна. Тийм учраас нэг цэгт нөлөөлөхөд эрүүл мэндийн аливаа асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Архаг стрессээс салах Күнзийн цэг дээр нөлөөлж үр дүнг мэдэрцгээе. Яагаад чухал гэж асуумаар байна уу? Архаг стресс – орчин цагийн түгээмэл асуудал болсон. Бид амьдралын галзуу хэмнэлээр амьдарцгааж байгаа учраас байнга стресст орно. Стресс бидэнд мэдэгдэхгүйгээр хуримтлагдсаар амьдралын чанарыг эвдэнэ. Сэтгэл санаа муудахаас гадна сэтгэл хөдлөлийг эвдэнэ, энэ бүгдийн үр дагаварт хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хараа муудах гээд олон өвчний эх сурвалж болно. Стресс цөсний хүүдийд муугаар нөлөөлдөг. Үр дагаварт нь холецистит, цөсний хүүдийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг өвчин тусна. Архагшсан хэлбэр нь цөсний хөдөлгүүрийн хөөлт эвдэгдэж талсжсан элс болох бөгөөд цаашлаад чулуужиж эхэлнэ. Энэ бүх өвчнийг таслан зогсоохын тулд Күнзийн цэгийг өөртөө нээ. Яагаад аугаа сэтгэгч, гүн ухаантны нэрээр нэрлэх болов уу? Күнз энэ цэг дээр дарахад “оюун ухаан саруулжиж, зүрхний цохилт жигдэрч, хараа онгойдог” гэж хэлдэг байжээ. За ингээд тэр цаг хаана оршиж байна? Цэгийг олохын тулд гараа шилэн хүзүүн дээрээ тавьж үсний ургалт дуусаж байгаа хэсгээс дээш 2,5 см орчим газар дарж хонхорхойг олно. Тэр хонхорхой бол Күнзийн цэг. Цэгийг хуруугаараа эсвэл оффисын ажилтай бол харандаагаар дарж болно. Энэ цэгийг тойрог байдлаар зөөлөн 5 минут иллэг хийхэд хангалттай. Энэ иллэгийн дараа бие суларч тайвширч байгааг мэдэрнэ. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, толгой эргэх, сонсгол муудахад энэ иллэг үр дүнтэй. Мөн иллэгийг тогтмол хийхэд цөсний хүүдийн үйл ажиллагаа сайжирч бие махбодь эрч хүчээр дүүрнэ. Цусны даралттай хүмүүс ч гэсэн үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Хятадын анагаах ухаан нэгэн үнэнийг эртнээс тогтоосон – биологийн идэвхтэй цэгт нөлөөлснөөр аливаа өвчнийг анагаах боломжтой. Күнзийн цэгийн хувьд – хүний биед байгаа хамгийн хүчтэй цэгт тооцогдоно. Бие таагүй үед биологийн идэвхтэй цэгүүдэд нөлөөлж сэргэж байгаарай. Нэг жижиг сайн зуршил таны амьдарлыг өөрчилнө шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/192031/ © XopoM News

Хүйтэнд хамгийн түрүүнд хөл даардгийг та эрхбиш анзаарсан биз ээ. Хүйтэнд цусны эргэлт удааширч захын эрхтнүүдэд цусан хангамж хангалттай очдоггүй. Ингээд бидний хөл амархан даарч эхэлдэг байна. Үүний үр дагавар ч бас гарах нь мэдээж… Ханиад томуу, цистит, бөөрний өвчлөл – энэ бол хөл даарснаас болж тусах өвчний жагсаалтын эхлэл төдийхөн. Тэгээд яаж дулаахан байлгах уу? Ажлаа тараад гэртээ харих нийтийн унааг хүлээж хүйтэнд зогсоно, тийм ээ, бас өвлийн хүйтэнд эрүүл агаарт алхахыг хэн ч хорьж чадахгүй шүү дээ. Энэ үед зузаан ултай өвлийн гутал, нэхмэл зузаан оймс ч олигтой дулаацуулж чадахгүй үе бий. Хөлийн хуруунаас эхлээд л даарч байгааг мэдэрнэ. Хүйт улам дээшилсээр бүх биеийг хамардаг. Тийм учраас та бүхэндээ өвлийн хүйтэнд хөлөө дулаахан байлгах аргыг заахаар бэлдлээ. Хөлөө хэрхэн дулаахан байлгах вэ? Танд хэрэгтэй зүйл: Өвлийн гутал Хайч Маркер Дулаан ойлгогч Мөнгөлөг цаасаар бүрсэн дулаан ойлгогчийг паарны ард тавьж гэрээ дулаацуулдаг. Энэ цаасыг барилгын материалын дэлгүүрээс авч болно. Бэлдэх дэс дараалал: 1. Гутлынхаа улавчийг сугалж аваад дулаан ойлгогч дээрээ байрлуулна. 2. Маркераар улавчаа тойруулаад зурж тэмдэглэгээ хийнэ. 3. Тэмдэглэгээний дагуу дулаан ойлгогчоо хайчлаад гутландаа хийнэ. 4. Дээр нь гутлынхаа улавчийг дэвсээрэй Хөл дулаан байлгах улавчийг хэрхэн бэлдэх бичлэгийг үзэж сонирхоно уу. Бас нэг чухал анхааруулах зүйл байна : нэгэн туршлагатай аялагч өгсөн юм. Хөлийн улыг бүрэн амьсгалуулахын тулд улавчиндаа 3-4 мм диаметртэй хэд хэдэн нүх гаргаарай. Ингэснээр дулааны солилцоо сайн явагдана, мөн газраас ирэх хүйтэн агаар хөлийн ул руу ирэхгүй. Өвлийн хүйтэнд дулаацах нууцыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/211067/ © XopoM News

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!