Uncategorized

Хэрэв та минь өдийд амьд сэрүүн байсан бол ТА Монголдоо бидэндээ жинхэнэ Од байх байж дээ

Өнөөдөр Дэлхийн жинхэнэ од алдарт, Авьяаслаг эмэгтэй жүжигчин Жулия Робертсийн тоглосон Кино цомог үзэж суугаад нээх их гүн харуусал төрөв.Хайртай монгол жүжигчин эгчЯ. Оюунцэцэг минь яагаад ч юм дэндүү төстэй санагдаад…. / Гоо үзэсгэлэн нь, Инээж буй төрх нь, Авьяас чадвар нь/ Хэрэв та минь өдийд амьд сэрүүн байсан бол ТА Монголдоо бидэндээ жинхэнэ Од байх байж дээ. Би нээх үнэ цэнэгүй гавьяа шагнал ярьмааргүй байна. Москвагийн Олон Улсын Кино Наадмаас ” Гарын таван хуруу” киноны эмэгтэй дүрийн шагналаар Дэлхийд үнэлэгдчихсэн шүү дээ та минь. Театрын жүжигчин, Киноны жүжигчин гэж байдаг. Дэлгэцэнд та минь ямар сайхан Монгол эмэгтэйг бүтээж чадав. Хэзээ ч мартагдашгүй. Эгэл даруу тэгсэн хирнээ хэрсүү ухаалаг, гоо сайхан төгс эмэгтэй. Жулия Робертс ийн тоглосон кино болгон хит болж чаддаг. Хүний амьдралд өгөгдсөн төрх гэж байдаг, тэр төрх тэр үзэмжээр Найруулагч нар дүрээ сонгодог. Ямартаа ч Жулия Робертс хэзээ ч аймшгийн кино болон дайны талбарт Дайчин болоогүй байна одоогоор. Үзэгчид баяр баясал, хайр энэрэл, аз жаргалаа хайн бэдэрч яваа энгийн хирнээ сэтгэл булаам Эмэгтэйчүүдэд их татагддаг. МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ Жүжигчин Я.Оюунцэцэг /1960-1995/ Үзэсгэлэнтэй даруу дүр төрхөөрөө цөөхөн кинонд дүрээ мөнхлөн үлдээжээ. Говийн зэрэглээ 1980 он Гарын таван хуруу 1982 он Мартагдсан дууль 1989 он Монголжингоо 1994 он Монгол жүжигчин Я. Оюунцэцэг минь бидний сэтгэлд дэндүү сайхан охидын дүрийг, Монгол бүсгүйн дүрийг шаглаж, бүтээж өгч үлдээгээд тэнгэрт хальжээ. Таныхаа дэлгэцэнд мөнхөлсөн дүр бүхэнд Монголчууд дэндүү даанч дэндүү их хайртай байдаг юм даа. БУРХАН МИНЬ. /зургийн зарим нэгийг Зоригоо ах, Золоо найруулагч нараас авсан. Баярлалаа/ Nyamtseren

Related Articles

Back to top button
error: Content is protected !!