Uncategorized

Яг одоо эмнэлэг ийм байна! Зүрх шимширч байна…

Хүүхэд асрах хүнд ажил. Үүнийг ямар ч ээж хүн хэлнэ. Аан гэтэл өнөөх эрүүл хүүхэд маань өвдчихвөл ээжийн сэтгэл болоод биеийн тэнхээ шавхарч дуусна аа. Эрүүл хүүхэдтэй харьцуулахад асаргаа 10 дахин их. Нэг удаа хүүхэд ханиад хүрэхэд бид нойр хоолгүй яаж зомби болдог билээ? Гэтэл Монголд хүүхдийн өвчлөл ямар аймар байна аа. Гадаадад байгаа бид өвөл болж цас орно, Зул сар болно гэж баярладаг бол Монголд байгаа ээжүүд хүйтэн, утаанаас болж хүүхэд багадаа 5 өвдөнө гэдгийг бодохоос зүрх нь ү.хэж өвлийг угтаж байна. Дээрээс нь өвдөөд очиход эмнэлэг ямар аймшигтай юм бэ? Гадаадад байгаа ээжүүд шууд тусламж авах гэж очдог бол Монголд ээжүүд буцаачихгүй л бол шалан дээрч болтугай хэвтэе гэж очиж байна.Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Монгол ээжүүд яагаад үр хүүхэд гаргасныхаа төлөө бусад улсын ээжүүдээс 10 дахин их ачаалалтай, үрээ алдахвий гэсэн мөнхийн айдас дунд амьдарч байгаа юм бэ?! Ээжүүд бараг “өвлийн трама”-тай болж байгаа байх өө. Бодсоор байгаад сэтгэл зүйд нь нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Хүүхдээ аз жаргалтай амьдруулах байтугай зүгээр л амьд байлгахын тулд яагаад ингэж Монгол аав ээжүүд тартагтаа тулах ёстой юм бэ? Яагаад ийм зураглал энгийн үзэгдэл болчихсон юм бэ? Эвий тэр шар уутанд юмаа хийчихсэн. Тэр бас ханан дээр өлгөөтэй баахан шагнал урамшуулал ганжир гархийг хараад байгаарай. Шилдэг эмнэлэг энэ тэр байхдаа. Тэр шар наалт хэнд ч хэрэггүй. Зүгээр л өвчтэй хүнд эмчилгээ хийлгэх боломжийг нь өгөөч! Украйн энэ тэр яах вээ?! Бараг тэр дайн болж байгаа улсаас бидний нөхцөл байдал хүнд байна. ? Яг одоо эмнэлэг ийм байна! Би өөрөө нялх хүүхдүүдтэй хүн… Зүрх шимшрээд ү.хэх нь… Хариулаад өгөөч!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!