Uncategorized

Хужаа тариачдын удам хууль батлаж даналзаад Хусам горьдсон ядуус хотын захаар хөглөрөөд Хөөрхийлөлтэй байндаа Монгол минь

Сор болсон тамирчидаа ар.хин далайд шумбуулж Сод ухаантай залуусаа галзуугийн эмнэлэгт түгжээд Социализмын үеийн бүтээн байгуулалтаа Сохор зоосоор хувьчилж нураагаад Сонирхолтой байна даа Монгол минь Хужаа тариачдын удам хууль батлаж даналзаад Хусам горьдсон ядуус хотын захаар хөглөрөөд Хөдөө талд малын баялаг хаягдаад Хөөрхий хэдэн үрс нь хэвлий дотроо угаартаад Хөөрхийлөлтэй байндаа Монгол минь Хурдны морь нь тарианы хүчээр уралдаад Хүчит бөхчүүд нь допингын сайнаар барилдаад Хүүхэн бүр нь хиймэл төрхөөр гунхаад Хөвгүүд эрчүүд нь хүйсээ сольж чамирхаад Хэцүү байна даа Монгол минь Нам нэртэй мафи газар авч дэлгэрээд Намтар түүхээ улан дороо гишгэлж галзуураад Шашин нэрийн дор саар бүхнийг хийгээд Шаналсан нэгний зовлонгоос мөнгө хурааж баяжаад Шившигтэй байна даа Монгол минь Эрлийзүүд тэргүүнд гарч эргэж хараад инээгээд ч байх шиг Элэг нэгт Монголчууд минь элгээрээ мөлхөж зовоод ч байх шиг Харь цустанууд ордон дотроос харж шоолоод ч байх шиг Хэдэн Монголчууд нь хоорондоо хэрэлдэж тэмцэлдээд ч байх шиг Хэцүүдэж байна даа Монголчууд минь ???

Related Articles

Back to top button
error: Content is protected !!