Uncategorized

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг карергүй болгосон хүмүүс Рио Тинтогийн гар хөл байжээ

Нөгөө түүхэн зураг. Ерөнхий сайд Алтанхуяг яг ингэж өлийж харах хүртлээ арай ч огцорчино гэж бодоогүй явсан байдаг. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар олон алдаа хийсэн ч хамгийн том алдаа нь Рио Тинтотой Оюу Толгойн зардал 1,4 тэрбум доллароор хэтэрснийг хүлээн зөвшөөрөхгүй үзэлцсэнд байв. Тэр үед Монголыг гаднаас аймар буландсан. Хамаг эмгэнэл гэхдээ монголчууд өөрсдөө жижиг буурай улсынхаа Засгийн газрыг биллион долларын хүчтэй гаднын тоглогчтой хамтран буланддагт байдаг. Би бол тийм хүмүүсийг зүгээр л урвагч гэж боддог. Тухайн үед Алтанхуягийн хуушуур идэж байгаа зургийг тарааж, Танхай эмээ гэсэн Твиттер хаяг бие эрхтнийг нь хүртэл элдэвлэсэн булли meme хийж, чуулганд хэлсэн үгээр нь видео монтаж тарааж үнэхээр өргөн хүрээтэй хар пиарын акц явсан байдаг юмаа.Ингээд энэ зурганд буусан моментоор мань хүн огцорч, дараа нь Элбэгдорж нар ОТ, ТТ, ЭТ гэсэн Монголын гурван гол орд дээр дур зоргын юм хийсэн байдгийг бид мэднэ. Ард түмнийг Алтанхуягийн эсрэг туусан хэдэн хүн өөрсдөө нөгөө ард түмнээ өм цөм дээрэмдцэн байсан гэсэн үг. Өнөөдөр харваас танил тоглолт Хууль зүйн сайд Нямбаатар руу орж харагдах боллоо. Нямбаатар Оюу Толгойн зардал хэтрэлт дээр дүгнэлт гаргуулсан гэж мэдээлээд хэд хонож байхад баахан худал мэдээлэл, нөгөө л 14 настай хүүхдэд холбогдох хуучин хууль, хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэ хуулийг мушгин гуйвуулах зэргээр гарцаагүй ямар нэг зорилттой хар пиар явж эхэлж байна.ОТтой холбоотой асуудал хөндсөн Монголын төрийн Ерөнхий сайд, сайдууд руу яагаад ч юм ингээд дайралт ороод байдаг юм. Тиймд монголчууд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй байх, цаад учир байдлыг сонирхож үзэж байх, ганц энэ асуудал төдийгүй ер нь хэн хэн рүү ямар зорилгоор чамайг нохой туулгах гээд байна бодож үзэж байх хэрэгтэй. Яг ийм үеэр нэх ухаантай царайлж, улсынхаа Засгийн газрыг шүүмжилж шоолж шахаанд оруулдаг урвагчдыг дагаж далдайж байгаад үрийн үрд төлж дийлэхгүй өр тэврээд үлдэв дээ.Хүрэлсүх рүү ч гэсэн яг л нөгөө танил фракцууд Алтанхуяг дээр хийсэн технологиор хар пиар явуулсаар бгад тэр фракцуудаас дээрэмдүүлсэн юмыг чинь аваад өгсөн улстөрчийг шалтгаангүй үзэн яддаг хэсэг хүртэл бий болсон байдаг.”БНМАУ тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ?” Ерөнхий сайд асан А.Амар

Related Articles

Back to top button
error: Content is protected !!