Uncategorized

ИРГЭН Э.БАЯРХҮҮ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ЦАГААН ТОЛГОЙН 35 ҮСГЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.Хэлэлцүүлэгт оролцохоор иргэн Э.Баярхүү Эрдэнэт хотоос зорин иржээ. Тэрбээр үг хэлж, асуулт асуув.Иргэн Э.Баярхүү: Хонгил гэдэг юмаар гурван жил яваад гараад ирсэн хүн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард суллагдсан. Цагдаа, прокурор, шүүхийн шатанд хүний эрх түй ч байхгүй. Хууль бол манай улсад байна. Хууль хэрэгжихдээ шат шатандаа худлаа ярина. Хуулийг батлаад байдаг. Гэтэл хуулийг хэрэгжүүлж байгаа хуулийн байгууллагын ажилчид нь 0. Цагдаагийн алба хаагч нар 35 үсэг холбож бичиж чадахгүй, цагаан толгойгоо мэдэхгүй байна. Цагаан толгойгоо мэдэхгүй хүн тэнд хүний амьдралыг шийдэж байна. Цагаан толгойгоор шалгалт авбал яадаг юм бол?УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхээс хэргийг буцаадаг байдал хангалттай түвшинд нотлогдоогүй, хууль зөрчиж нотлох баримт цуглуулах байдлаар хэргийг шүүх рүү явуулж байна гэсэн үг. Төр ямар ч тохиолдолд хүний эрхийг зөрчиж нотлох баримт цуглуулахгүй байх, хэрэв хүний эрх зөрчиж нотлох баримт цуглуулвал түүнийг шүүх үнэлэхгүй байх Үндсэн хуулийн хоёр зарчим бий. Хүн алчихсныг нь хуулийн хүрээнд л нотлох хэрэгтэй. Алуурчин байсан нь ч эрхийг нь эдлүүлэх, төр өөрөө хүний эрхийг зөрчих ёсгүй гэсэн суурь зарчим яригддаг.Хууль батлагдангуут хууль өөрөө хэрэгжээд явдаггүй. Хамгийн нэгдүгээрт сургалтыг орж, сэтгэлгээг нь суулгах хэрэгтэй. Цагдаа нар даргынхаа үгийг хуулиас илүү хүчтэй хэрэгжүүлэх гээд байдаг.  Тэнд хууль бус даргын үг ноёлох гээд байдаг тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх, эсрэгээрээ суллаад явуулчих гээд байдаг. Үүнд прокурорын хяналтыг сайжруулах ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!