Uncategorized

50 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ЭМД-ААРАА 113 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ

Иргэд эрүүл мэндийн даатгалд жилд 50400 төгрөгийг төлснөөр ямар ач холбогдолтой талаарх мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ хүргэлээ. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж нээгдэх юм.Манай улсын нийт хүн амын 92.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс хоёр сая гаруй иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцдаг байна. Үүнд тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, 0-3 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, 0-18 насны хүүхэд, я.лтан, нийгмийн халамж шаардлагатай иргэд багтана.-Яагаад ЭМД-д албан журмаар даатгуулах хэрэгтэй вэ?Манай улсын ЭМД нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Иргэн бүр албан журмын даатгалд заавал даатгуулна гэж хуульчилж өгсөн байдаг. Сард 4200 төгрөгийн шимтгэл төлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлэх боломжтой. Хувийн даатгалын системтэй улсуудтай харьцуулахад манай улсын даатгалын хэмжээ бага түвшинд байдаг. Жилд 50400 төгрөгийг төлж байгаа. Төр хариуцсан төлж байгаа иргэд хамтын төлбөр төлөхгүйгээр, тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа хүн 113 сая хүртэлх төгрөгийг ЭМДСангаас даана.Нэг ёсондоо жилд 50400 төгрөг төлөөд 113 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой.Хүүхдээ асарч байгаад ажилдаа орох, өөр ажилд шилжих хооронд 1-4 сар тасарсан тохиолдолд E-mongolia аппликейшнаас тасарсан саруудаа харан, нөхөн төлөх боломжтой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!