Uncategorized

ХИАМ, СААХАР НЬ ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСЭГЧ: Саахар агуулсан аливаа хүнс бүгд хортой!!! Xиам, утсан мах, давсалсан гахайн мах зэрэг нь хавдар үүсэх

ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 6 хүн тутмын 1 нь хавдраар нас барж байна. Хавдар үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг, жишээлбэл хүрээлэн буй орчин, хоол хүнс, буруу зуршил, стресс… Эдгээрээс хоол хүнс голлох үүрэгтэй, яагаад гэвэл эмч нарын үзэж буйгаар хавдар туссан шалтгааны 33% нь буруу хооллолт юм байна. Тухайлбал, гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг 2 хүнс бий гэж эрдэмтэд онцолж байна. Энэ бол саахар буюу элсэн чихэр, хиам. Эдгээрийг хоолны цэснээс хасвал хавдар тусах магадлал эрс буурах аж.Саахрыг хэтрүүлж хэрэглэвэл дотоод эрхтэн, системийн хэвийн ажиллагаа алдагдаж хавдар үүсгэж болзошгүй. Үүн дээр мэдээж таргалалт нэмэгдэнэ. Саахар агуулсан аливаа хүнс бүгд хортой гэж үзэж болно, яагаад гэвэл хортой бодисуудын нөлөөгөөр хорт хавдрын эсүүд өсч томордог. Цаашилбал хоолойн болон ходоод, гэдэсний замын хорт хавдар үүсгэх магадлалтай.Түүнчлэн хиам болон утсан мах, давсалсан гахайн мах зэрэг нь хавдар үүсэхнэг шалтгаан болдог гэж 2015 онд эрдэмтэд дүгнэсэн билээ. Иймэрхүү хүнс бол давс, элдэв консервант, янз бүрийн химийн нэмэгдэл бодис их агуулдаг, тиймээс эдгээрийг тогтмол хэрэглэвэл бүдүүн гэдэсний болон хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэй аж.Хэрэв өдөр бүр канцероген агуулсан 50 грамм хиам идвэл хавдар үүсэх магадлал 18%-иар нэмэгдэнэ гэж судлаачид онцлон тэмдэглэв. Английн эрдэмтэд 270 мянган эмэгтэйг судалсны дараа сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. 7 хоногт 1 удаа зайдас иддэг бол хорт хавдар тусах магадлал 15%-иар нэмэгдэж байсан гэж тэд мэдэгдлээ. Түүнчлэн саахар, давс, өөх тос агуулахын зэрэгцээ витаминаар ядуу, эслэг багатай хүнсийг байнга идэх нь хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж, тухайлбал амтат попкорн, лимонад, хагас бэлэн бүтээгдэхүүн…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!