Uncategorized

Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг торгох ямар ч үндэслэл байхгүй

-ТҮҮНИЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БҮХ ТОРГУУЛИЙН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-
Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр автомашинуудыг зорчихыг хориглосон байдаг. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчсон ч тухайн торгуулийг төлөх үндэслэлгүй гэдгийг нэгэн иргэн Замын цагдаагийн газраар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Улмаар торгуулийн хуудсуудыг нь хүчингүй болгожээ. Ингээд П.Цэвэгмидтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.-Танд замын хөдөлгөөн зөрчсөн гэх хичнээн торгуулийн хуудас ирээд байсан бэ?-Тоогоо алдсан. Мэргэжлийн түвшинд асуудлыг тавиад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг Замын цагдаагийнхан үнэнд гүйцэгдсэн л явдал. Намайг энэ асуудлыг тавьтал өөрсдөө ч мэдээгүй явсан л байгаа байхгүй юу.-Ихэвчлэн аль замд дүрэм зөрчсөн гэж торгууль ирэх үү?-Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зорчих болгонд л ийм торгууль ирнэ. Та нэгдүгээр эгнээгээр явсан гээд л торгуулийн хуудас ирнэ. Би өдөрт энэ замаар өчнөөн удаа явдаг. Би ямар ч дүрэм зөрчөөгүй. Би замын тэмдэг, тэмдэглэгээний дагуу дүрмээ биелүүлээд явдаг. Нэгдүгээр эгнээг тусгаарласан тэмдэг тэмдэглэл гэж байгаа. Эгнээг тусгаарлах ёстой тэмдэглэлүүд хийхийн оронд зогсохыг хориглосон тэмдэглэл хийчихсэн. Нэгдүгээр эгнээг хориглох тэмдэг тавьж хориглох ёстой. Гэтэл одоо байгаа хориглосон тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус голын эгнээгээр зорчихыг хориглосон байх жишээтэй. Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэгээг л баримталж хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 гэсэн заалтад үргэлжилсэн цагаан шугам гэж бий. Үргэлжилсэн цагаан шугамаар хэрвээ нэгдүгээр эгнээгээтусгаарлачихсан бол тэр шугамыг давахыг хориглодог. Гэтэл үргэлжилсэн шар шугамаар хийчихсэн байгаа юм. Шар шугам бол зөвхөн зогсохыг л хориглодог болохоос биш эгнээг тусгаарладаггүй. Уулзвар болгоны эхэнд нэгдүгээр эгнээгээр орохыг хориглох тэмдэг тавих ёстой. Гэтэл тэр тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус хоёрдугаар эгнээгээр зорчихыг хориглочихсон байгаа. Тиймээс та нар намайг торгохдоо голын эгнээ буюу хоёрдугаар эгнээгээр явсан гэж торгох бол хүлээн зөвшөөрнө. Харин нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглоогүй байхад нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж үзэж байгаа бол би торгуулж чадахгүй гэж хэлсэн. Би дүрмийн дагуу л голын эгнээгээр зорчихгүй байгаа.-Тэгэхээр нэгдүгээр эгнээгээр жолооч нар явахад ямар ч асуудалгүй гэж ойлгож болох уу?-Тавьсан тэмдэг тэмдэглэгээний дагуу бол ямар ч буруугүй. Хэрвээ жолооч замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг баримталж хөдөлгөөнд оролцох ёстой л юм бол. Би энэ замаар дээрх журам хэрэгжсэнээс хойш дөрвөн жилийн турш явж байна. Би Замын цагдаагийн бүх шатны хүмүүст нь хандсан. Ерөөсөө тоодоггүй. Замын тэмдэглэгээгээ засдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад хандсан. Батцоож дарга тэр бичгийг хүлээж аваад мэдээж холбогдох мэргэжлийн хүмүүстээ зөвлөлдөж байж хариу өгсөн болов уу. Захын эгнээгээр явж байгаа хүн хоёр эгнээний цаадах үргэлжилсэн хос шугамыг давсан учраас торгуулийн хуудас ирүүлсэн гэсэн байсан. Яаж ийм байж болох юм бэ. Би шууд Нийслэлийн замын цагдаагийн газар хандсан. Тэгсэн нөгөө намайг буруутгаад байсан олон зүйл заалт хасагдаад та Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчихдоо 7.2 заалтыг зөрчсөн байна гэсэн хариу өгсөн.-Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дахь заалтад яг юу гэж тусгасан байдаг вэ?-Хашлагын дотуур тавьсан үргэлжилсэн өргөн шугам байдаг. Түүнийг давсан гэж үзэж байгаа. Харамсалтай нь тэр яриад байгаа зураас нь Энхтайваны өргөн чөлөөн дэх замд нэг см ч байхгүй. Ингээд би Замын цагдаагийн газарт хандсан. Яахаараа байхгүй тэмдэг, тэмдэглэгээн дээр хүн торгодог юм бэ гэж. Замын цагдаагийн газар хуралдаад буруугаа хүлээн зөвшөөрөөд энэ хүнд оноосон торгууль ямар ч үндэслэлгүй юм байна гэж үзээд надад ирсэн бүх торгуулийг хүчингүй болгосон.Би дүрэм зөрчдөггүй жолооч. Дүрэм зөрчихийг ч хүсдэггүй. Дүрэм зөрчинө гэдэг маань өөрөө зам тээврийн осол руу түлхэж байдаг.-Та энэ чиглэлийн мэргэжилтэн байж таарах нь ээ?-Би ОХУ-ын Замын цагдаагийн сургуулийг төгссөн. Улаанбаатарт ирээд Замын цагдаагийн газарт ажилладаг байсан. Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөний зохион байгуулалтын албыг анх бий болгосон хүн. Замын хөдөлгөөнийг аюулгүй, түргэн шуурхай зохицуулж явуулах үүрэгтэй инженерийн алба.Ганцхан эгнээний хөдөлгөөнийг зохион байгуулж чадахгүй байж сая гаруй хүнтэй хотын замын хөдөлгөөнийг зохицуулна гэж юу байдаг юм бэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт яг галзуу хүний өдрийн тэмдэглэл л гэсэн үг. Юу ч ойлгох юм байхгүй. Хот дотор цагт 80 км хурдтай явж болно.-Яагаад. Зөвшөөрөгдсөн дээд хурд нь цагт 60 км байдаг шүү дээ?-Цагт 72 км хурдтай яваад торгуулаад тэр торгуулийн хуудсаа хүчингүй болгосон тохиолдол надад бий. Улаанбаатарт 80 км цаг хурдтай явах тэмдэг тэмдэглэгээ байхад 60 км явах ёстой гээд торгож байх жишээтэй. Хот суурингийн гадна мөрддөг зохион байгуулалтыг хот дотор хийчихсэн байгаа юм. Ийм зохион байгуулалт хийчихсэнээ өөрсдөө мэдээ ч үгүй байгаа, хөөрхийс. Тийм атал хэдэн мянган жолоочийг хурд хэтрүүллээ гэж торгож байна. Мөн 2016 оны долдугаар сарын 5-ны байдлаар нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж 648 мянга 807 жолоочийг торгосон байдаг. Хууль гаргахаас өмнө 8000 төгрөг байсан байх аа. Одоо бол 19200 төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Ингээд бодоод үзэхээр хичнээн мянган жолоочийн халаасыг хоослон улайм цайм дээрэм хийж байна вэ. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын тухайд авах юм үгүй. Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалт хийгээд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувь бууруулна. Томоохон зах, худалдааны төвийн ажлын цагийн хуваарийг өөрчилж 15 хувь, төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг өөрчилж 10 хувь гээд хөдөлгөөний ачааллыг нийтдээ 45 хувь бууруулна гэсэн байдаг. Үүн дээр нийслэлээс “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж 40 хувь, техникийн захыг 22-ын товчоо руу нүүлгээд 40 хувь ачааллыг бууруулна гэж байсан. Техникийн зах нүүгээгүйг эс тооцвол дээрх бүх журам хэрэгжчихсэн байгаа. Үр дүнд нь замын хөдөлгөөний ачаалал 85 хувь буурсан байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр буурах нь битгий хэл бүр ихэсчихсэн явж байна. Би өнгөрсөн намар Замын цагдаагийн дарга Жаргалсайхан дээр ороод “Ингэж худлаа хэлж болохгүй ээ. Хөдөлгөөний ачааллыг хувиар хэмждэггүй. Чи намайг мэдэж байгаа. Би мэргэжлээрээ ажиллаж байсан хүн. Замын зохион байгуулалтын инженерийн боддог аргаар бол ачааллыг коэффициентээр хэмждэг. Ачааллын коэффициент 0.65-аас бага бол ачаалал бага байна гэж үздэг. 0.65-0,75-ын хооронд ачаалал хэвийн гэж үздэг. Ачаалал 0.75-аас дээш гарвал ачаалал хэтэрлээ гэж үздэг. Ачааллын коэффициент нэг болоход хөдөлгөөн зогсдог. Намайг ингэж хэлснээс хойш Замын цагдаагаас замын хөдөлгөөний ачаалал тэдэн хувиар буурлаа гэж ерөөсөө ярихаа больчихсон. Ийм худал зүйл ярьж очиход Засаг дарга нь итгээд ИХТ батлаад өч төчнөөн хөрөнгө урссан байж таараа. Одоо энэ явуургүй санаачилгыг гаргасан хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.-Одоо манай замын хөдөлгөөн хэдэн коэффициенттэй яваа бол?-0.38 л байсан. Тухайн үед 60 гаруй мянган автомашин л явдаг байсан байх. Одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөн эмх замбараагүй. Зүгээр хаос. Мэргэжлийн чиг баримжаагаа алдчихсаны хамгийн тод жишээ энэ. Хийдэг ажил нь интернэт ухаад л “Өө эмийн сантай байх ёстой юм байна. За нэг ослын гурвалжин хийчихье” гэх жишээтэй. Өөр бас юу гэлээ.-Галын хор уу?-Тийм. Галын хортой байх ёстой юм байна. Галын хор нэхчихье гэдэг ч юм уу. Иргэдийн халаас руу дайрахаас мэргэжлийн чиг үүрэг бүхий ажил хийж байгаа зүйл алга. Энэ байгууллагыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулаач ээ. Надад торгууль бичиж буй цагдаагаас даргаа хүртэл дүрэм журмаа ч өөрсдөө сайн мэдээгүй явсан. Манайхан гадагшаа дотогшоо яваад ирэхээрээ л тэр улсад тийм юм хэрэгжүүлж байсан гэж ирээд л ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр нутагшуулахыг оролддог.-Таныг пост бичсэний дараа хүмүүс их хандаж байна уу?-Хүмүүс их хандаж байна. Үнэндээ миний сөхөөд буй асуудал бол дээд түвшиндээ гаргасан шийдвэрийг дунд түвшиндээ хэрхэн завхруулдгийн л жишээ. Төрөөс гаргасан хууль, захирамжийг хаана замхруулж байна, тэнд хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс талхныхаа мөнгийг олох гэж яаж зүтгэж байна. Гэтэл хууль бусаар халааснаас нь 19200 төгрөг дээрэмдэж байдаг. Би мэргэжлийн хүн учраас хажуугаас нь хууль бус үйлдлийг хараад тэвчээд сууж үнэхээр чадсангүй. Яахав, зарим танил нөхөд намайг “Чи Замын цагдаатай яах гээд зууралдаад байгаа юм” гэдэг. Би хариуд нь цэргээс нь эхлээд даргатай нь хамт “дээрэлхэж” байгаа юм гэж хэлсэн.-Ямар утгаараа?-Над шиг “дээрэлхүү” улсууд олон гараасай. Зөвхөн энэ салбарт ч бус. Эдийн засаг, уул уурхай, боловсрол, зам тээвэр гээд бүхий л салбарт над шиг “дээрэлхүү” хүмүүс их гарч ирээсэй. “Дээрэлхүү” гэдэг нь мэргэжлийн чадамжийг хэлж байгаа юм.Төрийн албыг мэргэжлийн хүмүүс хаших ёстой. Сая баруун, зүүн дөрвөн зам дээр улаан гэрлээр баруун гар тийш эргүүлнэ гэсэн санал авч байгаа биз. Энэ саналыг санаачилсан, авсан хүмүүс эрүүл байгаадаа. Инженерийн шийдэл дээр иргэний саналыг авдаг гэнэ ээ. Инженерын шийдэл байхгүй юу. Баруун гар тийш эргүүлбэл аль замд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үү гээд бүх зүйл инженерийн шийдэл. Удахгүй Энхтайваны гүүрийн нэг тулгуурыг авчихъя гэх вий дээ.-Таныхаар бол хотын түгжрэлийг бууруулах ямар арга зам байна вэ?-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох уу. Болно. Ингэхийн тулд таван чиглэлээр ажиллах ёстой. Хууль эрх зүй, зохион байгуулалт, хот төлөвлөлт, тээвэр зохицуулалт, хяналт шалгалт гэсэн цогц чиглэлээр ажиллавал түгжрэлийг зогсоох бүрэн боломж бий.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!