Uncategorized

С.Баяр шо.ронгоос гарахын тулд улсад учруулсан таван тэрбумын хохирлоо төлжээ

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Баярт анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн я.лыг Давж заалдах шатны шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Жил орчим хо.ригдсон С.Баяр хоёр долоо хоногийн өмнө магадлангаар шо.ронгоос гараад байгаа билээ.Тэрбээр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр Анхан шатны шүүхээс 5 жилийн я.л сонсож, цагдан хо.ригдсон байдаг.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар я.л эдэлж хо.ригдож буй хүн бүр магадланд орж, хо.рих я.лаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Я.лтан гэм буруугаа хүлээж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж я.л эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан я.лын хувийг эдэлсэн бол хо.рих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэхээр хуулинд заасан байдаг.
Тэгвэл С.Баяр магадланд орохын тулд улсад учруурсан хохирлоо бүрэн барагдуулжээ.Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хү.чинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэргээр я.л сонссон. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан байсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!