Uncategorized

Есөн оффтейк гэрээг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байгуулж ил болгох дархан эрхтэй юм байна

Худалч “Сайд” ба “Бүлт” сэтгүүлчид…
Төрийн Нууцад авах эрх нь зөвхөн Засгийн Газарт байдаг тул Нүүрсний хулгайн хувьд Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ нарт л 100% хамаарах хэрэг болж таарч байна. Тэгэхээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ гэдэг 2 хүн Ерөнхий Сайдбайхдаа нүүрсний хулгай хийсэн болж таараад Х.Нямбаатар нь Лодой Өнөрөө нараар Х.Баттулга руу чихүүлсэн хэрэг болж байна л даа. Тэгээд ч тэр Лодой Өнөрөө 2-ын хийрхэж орилоод байгаа Ерөнхийлөгчийн гарын үсэг гээч юм нь Монгол Улсын нууцад хамаардаггүй аж. Нууцын тухай хуулийн 8-9-р зүйлд УИХ болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заажээ. 8-1-1д: УИХ нь нууц хамгаалах бодлого, хууль тогтоомжийг баталж өгөх, хөрөнгө мөнгийг нь төсөвт тусган баталж өгөх үүрэгтэй гэсэн бна. Тэгэхээр тэрхүү Оффтейк гэрээ нь Г.Занданшатарт ч хамаагүй аж. Төсвийг нь баталсан, гүйцээ.
Аа харин… 9-р зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэж ганцхан өгүүлбэр байнаа байна. Нууцын тухай хуулийн 9-р зүйл нь ганц л хэсэгтэй ба үүнд: МУ-ын Ерөнхийлөгч-ҮАБЗ-ийн тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн болон албаны нууцад хяналт тавьж, энэ талаар холбогдох төрийн байгууллагын тайлан мэдээллийг сонсох, ЗГ-т чиглэл өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ… гэжээ. Ердөө ганц л өгүүлбэр. Энэ өгүүлбэрт төрийн нууцыг Ерөнхийлөгч баталж, хянаж хэлэлцэж, зөвлөж сайжруулж, аа бас нөгөө Өнөрөөгийн орилоод байдаг шиг гар хөлийн үсэг зурдаг гэх үлгэрийн тухай цэг таслал ч алга. Нүүрсний гэрээ байгуулах, батлах, нууцлах эрх нь зөвхөн ЗГ-т л байх ба нууцаас гаргах эрх нь ч мөн ЗГ-т л байдаг аж. Хуулиараа ийм юм байна шүү Ард түмээн…
Тэгэхээр Оффтейк гэрээг нууцаас гаргаж хулгайч нарын нэрсийг зарлах эсэх нь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн мэдлийн хэрэг болж таарах ба тагнуулын газар зөвхөн санал оруулах л эрхтэй юм байна. Тэгэхээр нөгөө Л.Оюун-Эрдэнэ чинь та нарыг дагздаад байгаа юм байна шүү хүмүүсээ. Үлдсэнийг нь та бүхэн минь өөрсдөө дүгнэнэ биз. МАНгарууд ч шившгээ тарьж гүйцэж байна даа. Сайн цаг ирэхэд эд нар ер нь яаж балрах улс вэ? Ард түмэн тасчиж хаяна шүү дээ эднийг. Жигшмээр юм.

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани нь Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулаад байна. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий 2.3 сая тоннын нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрснийг Гашуун сухайт боомтоор экспортолсон.
Одоогоор 369.5 сая ам.доларын борлуулалт хийснээс 143.8 сая ам.долларыг Монголбанкинд тушаасан. Нүүрсээр барагдуулах гэдгээр 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар хийснээс нийт 500 саяас 369.5 сая ам.долларыг борлуулалтаар олоод байна.“Эрдэнэс Тавантолгой” компани аравдугаар сарын 5-ны байдлаар 603 сая ам.долларыг урьдчилж олсон орлого гэдгээр, өөрөөр хэлбэл, мөнгийг урьдчилж аваад дараа нь нүүрс өгөх өр төлбөрийн асуудал байснаас 185 сая ам.долларыг арваннэгдүгээр сард барагдуулж, ажиллалаа. Үлдэгдэл 418 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Энэ өрийг обгино хугацаанд барагдуулж, цаашдаа урьдчилж нүүрсний төлбөрөө авахгүйгээр шууд борлуулалт хийж, ажиллана. Нүүрсний үнээ урьдчилж авах нь валютын орох урсгал дээр хүндрэл учруулж байна.-Оффтейк гэрээг ил болгох асуудал ямар шатанд явна вэ?-“Эрдэнэс Тавантолгой” компани дээр оффтейк гэрээг ил болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаад, арваннэгдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 22-нд “Оффтейк гэрээг ил болгоход хуулийн хүрээнд асуудалгүй. Засгийн газарт асуудлаа тавь гэсний дагуу арваннэгдүгээр сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гэрээг ил болгох хүсэлт хүргүүлсэн.Нийт есөн гэрээг ил болгоё гэдэг асуудал тавьсныг Тагнуулын ерөнхий газар зөвшөөрсөн. Гэрээний нөгөө тал зөвшөөрөх юм бол эдгээр гэрээ ил болно.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас оффтейк гэрээг ил болгохыг дэмжсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй. Гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулалттай компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр оффтейк гэрээг ил болгох асуудал үүссэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.“Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт, тээвэрлэлтийг ил тод болгосон. Хятадын талаас “манай талын хүсэлтийг харгалзаж үзээч” гэсэн асуудлыг тавьж байна.-Нүүрс тээвэрлэлтийг арав гаруйхан компани гүйцэтгэдэг, Монгол талын компаниуд оролцох боломжгүй байна гэдэг асуудал яригдах юм?-“Эрдэнэс Тавантолгой” компани уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай хамтран хил нөхцөлөөр нүүрсээ борлуулна. Бид “Монгол тээвэр нэгдэл”-тэй уулзсан, аль болох монгол тээвэрлэгч нартайгаа хамтарч нүүрс тээвэрлэлтийг шийпдвэрлэнэ.Аравдугаар сарын 5-нд Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдахад 200 машин нүүрс тэвэрлэдэг байсныг дунджаар 700-800 машин тээвэрлэлт хийдэг болгож, гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэн. Энэ хэрээр Монгол тээвэрлэгчдийн ажлын байр нэмэгдэж байгаа. Тээвэрлэлтийг ил тод болгохын тулд сонгон шалгаруулалт зарлана. Тээврээ бид оновчтой зөв зохион байгуулах шаардлага бий, талуудтайгаар энэ чиглэлээр хамтарч ажиллана.Хоёр янзын тээвэр байгаа. Уртын тээвэр буюу уурхайгаас Цагаан хад хүртэл 240 км тээвэрлэлтийг нэг тонн нүүрсийг 100-115 юаниар хийдэг. Гэтэл Цагаан хаднаас Ганц мод хүртэлх 27 км газарт нэг тонн нүүрсийг 400-500 юаниар тээвэрлэдэг тав дахин өндөр үнээр тээвэрлэдэг зөрүү байна. Валютын орох урсгалаа хилийн гадна үлдээгээд байгаа учраас тээвэрлэлтийг ил тод болгох асуудлыг тавиад байгаа юм

Г.ХОРОЛ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!