Uncategorized

С.Жавхлан: Мөнхбаясгалан, Херо Баатараа миний малгайг 80 саяар ирээд аваа Би ядарсан ард түмэндээ эм, нүүрс аваад өгье

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан талбай дээр суулт зарлаад хэд хонож байна. Тэрээр “Алдаа байгаа бол би уучлал гуйя, Л.Оюун-Эрдэнэ ч бас талбай дээр гарч уулчлалт гуй. Суулт зарлаад удлаа. Түмэн олон үхэж байдаг. Эмнэлэгт нь ор олдохгүй байхад төр засаг нь дүлий байна. Жавхлан энэ хүмүүсийг буулгаж байж суултаа зогсооно. 2020 оноос цар тахал эхэлснээс төр засгийг зөв юм хийх болов уу гээд л зөндөө харлаа. Монгол хүний жудаг заагаад ард түмэн чимээгүй байлаа. Хайртай хүмүүсээ алдчихаад чимээгүй л байсан. Энэ олон нүнжигтэй хүмүүсээрээ бага тоглоом хийгээрэй гэж хэлэх байна.Миний ар талд монгол байгаа. Монгол я.лах уу? мөнгө я.лах уу? шунал я.лах уу бүгдээрээ харья. Хорт хавдарыг шөвгөөр хатгахаар энэ дарга нар дотор нь арзаганаж байгаа нь энэ. Энэ хүмүүсийн байгаа сэтгэл нь л энэ. Монгол ардын намын цаг дууссан. Миний ард түмэн олон минь байгаа. Би эцэг хүн. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар гарч ирсэн. Одоо болно. хүний сэтгэл дотор шатаж бу галыг мэдрэхгүйгээр гадна өмссөн хувцасаар үнэлж байж болохгүй. Миний энэ малгайг 75 сая гэж Мөнхбаясгалан хэлсэн байна лээ. Тэр хүн нь байвал ирээд ав. Тэр мөнгөөр нь би ядарсан ард түмэндээ түлээ авч өгье. Энэ дарга нарын зүүж байгаа цаг нь 100 мянган ам.доллар байна. Ингэтэл нь Монголыг идсэн. Миний энэ Монгол дээлтэй ноцолдоод яах вэ. Миний өмссөн зүүсэн бол яах вэ. Херогийн Баатар гэж нөхөр байна. Жавхланг гутааж болно, до.ромжилж болно. Ард түмнээ ү.хүүлж байгаа энэ хүмүүсийг буулгаж, хөөж зайлуулмаар байна. Өмнөх УИХ-н гишүүн байхдаа 3 сургууль, 5 цэцэрлэг барьсан байдаг юм. Гэхдээ энэ хүмүүс шиг тууз хайчилж яваагүй дээ. Гэхдээ би бариагүй. Мундаг барилгачин барьсан. Хоёр жил хөөцөлдөж байгаад 1,6 жил гацааж байж 192-р сургуулийг ашиглалтанд оруулж байсан.Алдаа гаргаагүй байхаа. Гэхдээ ард түмнээсээ а.лдаа гаргаагүй ч байсан уучлалт гуйж байна. Оюун-Эрдэнийг энэ талбай дээр гаргаж ирж уучлалт гуйлгана. Яагаад чи ард түмнэ өвчин зовлонтой байхад хөшөө яриад байдаг юм. 50.000 хүн жагсаад “шударга таван залуу” гээд ард түмэн цуглаж байхад Оюун-Эрдэнэ би ямар ч албан тушаал авахгүй гэж байсан. Одоо хар ам, ажил хоёр нь зөрөөд байдаг юм сонин хүн бэ? чи. Энэ залуу эрхлээд байна. Ард түмнээ түлээгүй, шатахуунгүй болгож зовлон бэлэглэж байгаагаа эрхэлж байна гэж ойлгоод байна. Цагдаа нарын зүгээс энэ хүмүүс чинь тушаал дагаж байгаа бид нарийн нэгэн адил Монгол залуу. 30.000 хүн цуглуулж шоу хийсэн тэр дарга нар зөвшөөрөл авдаггүй, ард түмнийхээ төлөө суулт зарлаж байгаа бид нар яагаад зөвшөөрөл авах ёстой юм” гэж ард түмнээ уриаллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!