Uncategorized

ОХУ-д суугаа охин Улаанбаатараас аавыгаа хайж байна Цааш нь түгээж өгнө үү

«Монголд байгаа миний аавд»…Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна. Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.Ээж минь Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа аавтай танилцсан гэдэг. Оюутан цагтаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдын гудамжинд \Ул. Польских Повстанцев\ байдаг. Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан ажээ.Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хот, Орос улсаар түр зуур зорчин өнгөрдөг байв. Белорус улсаас мотоцикл худалдан авч контейнерээр Монгол руу илгээх худалдаа наймааны ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл монгол хоёр хүний нэг нь ийм нэртэй болов уу?Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзынхаар орж миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ. Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн . Би одоо 27настай, намайг аавыгаа өвчсөн юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж мэдрэхийг хүсэх юм, мөн хэн нэгнийг “аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм.Елена охиноос бид аавынхаа овгийг мэдэх эсэх , гадаад төрх нь ямаршуу хүн байсан, зураг нь байгаа юу гэх мэтээр тодруулан асуухад, «Хамбат гэдэг нэртэй гэж бодож явтал монголоор Ганбат гэж зөв бичдэгийг, бас Ганбат гэдэг нэр монголд маш түгээмэл байдгийг би саяхан мэдэж авлаа. Ээжийн ярьснаар бол 170 м орчим өндөртэй, намуухан дуутай , бага зэрэг махлагдуу залуу байсан гэсэн. Аавынхаа тухай өөр ямар ч зүйл би мэдэхгүй байгаа минь харамсалтай. Гэвч танай хуудаснаас туслах гэж хичээж бичиж байгаа хүн бүрийн комментыг уншаад аавыгаа олох байх гэсэн найдлага минь улам бат боллоо.Баярлалаа »Редакцийн хаяг: moscowmongols@gmail.com

Related Articles

Back to top button
error: Content is protected !!