Uncategorized

Гэрээс нь алт олдсон сумын засаг дарга Х.Нэхийт 368 саяын орон сууц, 224 саяын хадгаламжтай

Хуулийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд гүйцэтгэх ажиллагаа явуулж эд хөрөнгө хурааж, заримыг нь цагдан хо.риод байгаа билээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүүг цагдан хо.рьж, харин Б.Бадрааг Хятад иргэдэд Монголын газар нутгаас өндөр үнээр зарсан байж болзошгүй хэргээр гадуур шалгаж эхлээд байгаа. Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр Х.Нэхийтийн гэрээс их хэмжээний валют, 12кг алт гарсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.Тэгвэл Х.Нэхийт Хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе. Х.Нэхийтийн өөрийнх нь жилийн орлого 380 сая төгрөг, Гэр бүлийн гишүүд нь 28 сая төгрөгийн орлоготой, 368 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 187 сая төгрөгийн үнэлгээ бүхий ГУРВАН автомашинтай, 225 сая төгрөгийн малтай, 120 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших, өмчлөх эрхтэй ГУРВАН байршилд газартай, 224 сая төгрөгийн хадгаламжтай, Говь Гурван Чулуу ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК-иудад хувь эзэмшилтэй. Жирийн нэг төрийн албан хаагчийн АТГ-т гаргасан ХОМ ийм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!