Uncategorized

Швейцарь улс шинэ төрсөн иргэнээ ингэж угтдаг

“Tenuuka’s mom” хүүхдийн эрүүл зөв хоололтын талаар пэйж хуудас хөтөлдөг, Швейцарьт гэр бүлээрээ ам ьдарч сурдаг бүсгүй маань хоёр дахь үрээ өлгийдөн авчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Швейцарьт тө рсөн түүхээ хуваалцлаа. Удахгүй манай улс ийм сайхан тө рөх эмнэлэгтэй болох болтугай хэмээн энэхүү нийтлэлийг уншигч та бүхэндээ хүргэе.Охинтойгоо авхуулсан анхны зураг Миний тө рсөн өрөө. Эмнэлэг дээрээ орой 20:35 минутанд очоод шөнө 1 цагт тө рсөн. Энэ удаагийн төрөлт их хурдан бас амархан байсан.Тэнүүка дээр усанд хэвтэхэд гоё байсан. Энэ удаад зүглээ ч үгүй. Эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхдийн өвдөлт өөр санагдсан.За энэ бол бүүр зай завсаргүй өBдөж байх үеийн зураг. Дөрвөн хөллөөд мөлхөхөөр өвчин нь арай гайгүй болоод байсан.Төрсний дараа шилжиж орж ирсэн өрөө.Өрөөндөө хоёулаа байсан.Хүүхдийг заавал тусдаа оронд унтуулдаг.Энэ удаад бид эмнэлэгийнхээ буудалд байрлахаар шийдсэн. Энд ковид гээд эмнэлэгт өмнөх шигээ гэр бүлийнхнийг нь оруулахгүй байсан. Харин буудалд бол нөхөр хүүхэдтэйгээ хамт байж болж байсан Энэ охин бид 2-ийг буудалд хүргэж өгөхөөр ирсэн сувилагч жолооч гэх юм уу? . Тэр шар дугтуй дотор бид хоёрын бүх бичиг баримт, тө рсөн түүх байгаа. Үүнийг буудлын эмчид хүлээлгэж өгдөгУг нь эмнэлэг буудал 2оос 5хан минутын зайтай. Гэхдээ заавал ингэж хүргэж өгч авдаг юм билээ. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж авч явдаг.Ингээд ээж охин хоёр буудалдаа ирлээ.Буудлын өрөө Тэнүүка ээж дүү хоёроо хараад бөөн баяр. Би ч гэсэн хүүгээ санаад хэхэ. Ганцхан өдөр хол байсан юм уг нь.Буудлын ариун цэврийн өрөө. Шүршүүр, 00 хэсгтээ тулаад босох бариул, суудалтай нь их таалагдсан. Ялангуяа оёдолтой төр сөн хүнд бол.Ийм бугуйн цаг өгдөг. Улаан товчлуур дээр дархад эмч байгаа газар нь ирдэг юм билээ.Асуудал үүсвул товчлуур аа дараад л болоо.Тэнүүка анх удаа дүүтэйгээ уулзсан нь хайртай шүү гээд л үнсээд байсан.Өрөө болгоны гадаа хүүхдийн тэрэг байсан. Ресторан орж хоол идэх, эмчийн өрөө рүү явахад заавал зориулалтын тэрэг дээр суулгаж авч явахыг шаарддаг юм билээ.Буудал нь манайхаар бол сувилал шиг л санагдсан. Эмч нь орж ирээд охиныг маань усанд оруулж өгч байгаа нь…Давхар болгондоо эмчийн өрөөтэй ба өдөрт 2 удаа үзүүлдэг. Энэ эмчийн өрөөний гаднах хүлээлгийн хэсэг..Ресторан нь л их таалагдсан даа. Хоол унд гэж санаа зоволгүй 5 хоног сайхан асруулаад гарсаан. Асаргаа сайн байхаар сүү ч хурдан ордог юм шиг санагдсан…Тэнүүкагын гэр бүлд эрvvл энх аз жаргал хүсэе. Монголын маань төрөх эмнэлэг удахгүй ийм болох болтугай.Эх сурвалж:Tenuuka’s mom пэйж хуудас

Related Articles

Back to top button
error: Content is protected !!