Uncategorized

Цагаан Дарь эх бурханы ном Монгол хэлээр…Хадгалаад аваарай

Цагаан Дарь Эх Монголоор Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх бурхан нь насны гурван бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй. Цагаан Дарь Эх бурханы номыг унших үед юуг бодох вэ? Цагаан Дарь Эх бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү бурхан өрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй эх болсон хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутгийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй. Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой. Цагаан Дарь эх бурханы цаглашгүй их адистидын хүчээр амьтан бүхэн цаг бусын аюул осолд өртөлгүй насан хутгийг олж, урт настай, удаан жаргалтай байх болтугай. Ум. Орчлонгийн хүлээснээс гэтэлгэгч дарэ, Найман аюулаас аврагч дүдарэ, Өвчин бүхнээс өмгөөлөгч дүрэ, Өршөөлт Дарь эх танаа мөргөмү. Цагаан лянхуан дунд, Саран мандлын дээр Очир завилгааг үйлдэгч  Дээд өглөгтөнд мөргөмү. Намрын саран өнгөт, Орь саран түшлэгт, Чимэг бүхэн бүрдсэн Удвал баригчид мөргөмү. Арван зургаан насны жавхаат, Ариун бурхадын эх Хүссэн бүхнийг соёрхогчийн дүрт Дарь эх танаа мөргөмү. Цагаан гэрэлт, цагаан хүрд Найман хигээсэнд нь найман үсэг Эргэн орчихын байдалт Хүрдэт эх дор мөргөмү. Хутагт дээд аврагч мину Сэтгэлчлэн бүтээгч хүрдэт мину Насан хутгийг өршөөгч мину Охин тэнгэрт ийн залбирнам. Амин насны тотгорыг арилгаж Аюулт өвчин зовлон бүхнээс Агуу хүчтэн та минь Аварч хайрламуу. Адбиш шид бүхнийг Соёрхож хайрламуу. Үлэмжийн эх танд сүслэгчийг  Үр мэт энхрийлэгч билээ Үнэн голоос би итгэмү Өршөөл хайрын гохоороо Намайг эзэмдэн соёрх. Охин тэнгэрийн дүр Охь саран өнгөт Цолгин атлаа дөлгөөн Гоо хээмсэг, эрдэнэ чимэгт Гоёмсог тэнгэрийн торгон хормогчит Лянхуа саран мандалд Очир суудлыг үйлдсэн Нэг нигуур хоёр мутарт Мишээнгүйн цог төгөлдөр, Гурван цагийн бурхадын эх Охин тэнгэрт мөнхөд биширмү. Орь хүслэнг хангагч чандмань болж, Оройд минь залрах болтугай. Үлэмж гайхамшигт таныг Өчүүхэн төдий магтсан буянаар Үйл хэрэг минь ариусаж Энэ мөчөөс гэгээрэлд хүртэл Элдэв сөрөг шалтгаан амирлаж, Эв, найр эсэн энхийн Хотол чуулган цогцлох болтугай. Цагаан дарь эхийн зүрхэн тарни: Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур зана бүняа бүсдим гүрү суха.сургаалномхуудас

Related Articles

Back to top button
error: Content is protected !!