Uncategorized

Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!

Айл бүрийн шүүгээнд байдаг хүнсний сода нь олон төрлийн ач тустай аж. Зөвхөн хоол хийхэд ашиглах бус, үүнийг өөр олон зүйлсэд хэрэглэж болох юм. Ахуйн ажил, гоо сайхан, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлж, тус болох аж. Бид өнөөдөр та бүхэндээ энэ бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх сайн талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг хэрэглэснээр та байгаагаасаа 10 насаар залуу харагдах болно. 1. Батгыг арилгана Хар болон цагаан батгыг арилгахад хүнсний сода онцгой үр дүнтэй байдаг.

Содаа устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана. 2. Шүд цайруулна Та хүнсний сода, ус төрөгчийн хэт ислийг хольж хэрэглэн, шүдээ цайруулж болно. Үүнийгээ шүдэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угааж, арилгана. Тус аргыг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. 3. Эвгүй үнэрийг дарна Ваннд ус дүүргэж, нэг аяга хүнсний сода хийж хутгаарай.  Үүндээ усанд орсноор биеийн эвгүй үнэр болон бактери арилах болно. Долоо хоногт 2 удаа тус аргыг ашиглаж усанд орж байгаарай. 4. Арьсыг зөөлрүүлнэ Хүнсний сода нь арьсыг зөөлрүүлдэг байна. Та бага зэрэг содыг шингэн саван, устай хольж зуураад гар болон биеийн арьсандаа нимгэн түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. Ингэснээр таны арьс зөөлөрч, гэрэлтсэн болох аж.  5. Хумс бэхжүүлнэ Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хольж, хумсандаа түрхээрэй. 6. Амны эвгүй үнэрийг арилгана Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай. 7. Үсийг арчилна Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж, тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны “pH” баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгох аж. 8. Байгалийн үнэр дарагч Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэгльегэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!