Uncategorized

Хохирогч хүүхдүүдийн ээж: Би нөхрөө шо.ронд яваасай гэж бодохгүй байна

Өнгөрсөн аравдугаар сард “Хо.рих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан этгээд 4 настай дагавар охин, 6 настай төрсөн хүүгээ хү.чиндсэн” гэх хэргийн мөрөөр сурвалжлан мэдээлж байсан. Тэгвэл тухайн айлын 4, 6, 8 настай гурван хүүхдийг төр асрамжийндаа авч, “Асрамжийн газар”-т өсгөхөөр болсон байна.Дөрвөн настай охиныг хоёр эгчийнх нь амьдарч байгаа асрамжийн газарт эгч нарынх нь хамт байлгахаар шийдвэрлэсэн бол хөвгүүдийг хамтад нь өөр нэгэн асрамжийн газарт хүргэхээр болжээ. Харин хүүхдүүдийн эх Т “Хүүхдүүдээ асрамжийн газарт өгөхгүй” хэмээн хороо, хүүхдийн байгууллагын алба хаагчидтай заргалдаж байгаа аж. Тэрбээр өдөр бүр шахам ийм асуудлаар сог.туу яваа гэдгийг эх сурвалж хэлж байна.Хэргийг эргэн сануулах үүднээс тухайн үед нийтэлж байсан сурвалжлагаа дахин нийтэлж байна.Хохирогч хүүхдүүдийн ээж: Би нөхрөө шо.ронд яваасай гэж бодохгүй байна.Хотын захын дүүрэгт амьдардаг энэ айлд гэрийн эзэгтэй 41 настай Т ганцаар байлаа. Учир нь уг хэрэгтэй холбоотойгоор нөхрийг нь цагдаа нар баривчлаад явсан, гурван хүүхдийг нь хамгаалах байранд хүргэсэн бол хоёр том охин нь сүүлийн таван жил асрамжийн газарт амьдарч байгаа юм. Хүүхдүүдийн ээж Т хоёр настай байхдаа ахынхаа хамт асрамжийн газарт очиж, өсөж хүмүүжжээ. Ах нь ар.хины хамааралтай болж, на.с ба.рснаар хамаатан садангүй ганцаараа үлдсэн байна. Тэрбээр 18 настайдаа асрамжийн газраас гарч, нэгэн айлд амьдарч байгаад тухайн айлынхны тусламжаар “Тайваний хүүхдийн сан”-гийн дэмжлэгт орж, тус сангийн байранд арваад жил амьдарсан юм байна. Тэнд байх хугацаандаа анхны ханьтайгаа учирч, тус сангаас таван ханатай гэр өгч, тусад нь гаргасан гэнэ. Хоёр охинтой болсны дараа нөхөр нь орхин явсан байна. Охид нь хоорондоо хоёр насны зөрүүтэй ба бага охин нь ой гарантай байхад хоёр дахь нөхөр болох Д.Батбилэгтэй нэг гэрт оржээ.Ингээд гуравдахь, дөрөвдэх хүүхдүүд болох хоёр хүүгээ төрүүлсэн. Харамсалтай нь түүнийг бага хүүгээ тээж байх хугацаанд нөхөр нь охиныг нь “Оролдож” б э л г ийн д у р х ү с лээ ёс бусаар х а н г а ж байжээ. Иймээс түүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэрэг шалгагдаж, шүүхээс Д.Батбилэгт найман жилийн я.л оноож, Орхон аймгийн хо.рих ангид хо.ригджээ. Д.Батбилэг шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, давж заалдсан ба хо.рих я.л аа 5.4 жил болгон бууруулсан байна. Мөн хо.рих ангид сайн хүмүүжсэн, ажил хөдөлмөр эрхэлсэн шалтгаанаар я.л аа хасуулж, хоёр жил гаруй х о р и г д с ны дараа магадлангаар суллагджээ. Энэ хугацаанд хүүхдүүдийн ээж тав дахь хүүхдээ төрүүлсэн нь өдгөө дөрвөн настай, хохирогч болоод буй охин юм. Тэрбээр Д.Батбилэгийг хо.ригдож байх хугацаанд мэндэлсэн учир хойд эцэг охиндоо төдийлөн сайн биш байсныг хүүхдүүдийн ээж Т хэлж байна. Хэрэг гарсан тухайн өдөр Д.Батбилэгийнх гэрээ өвлийн бууцанд барьжээ. Ойр орчимд байх найзууд нь ирж гэр барилцаад, орой нь тэднийд хоёр шил орчим а.р х и уусан гэв. Гэрийн эзэгтэй ч а р х и ууж, сог.тоод унтжээ. Энэ зуурт дөрвөн настай охиныг хойд аав нь х ү.ч и н д с э н гэж Т цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр өдгөө тэрбээр гэртээ ганцаар суугаа юм.Энэ гэрт айлд байж болох бүхий л тавилга, эд хэрэгсэл байна. Хүүхдүүдийн хувцсыг угааж унинд хавчуулан хатаасан учир гэрээс угаалгын нунтаг үнэртэнэ. Зуухаа улайстал гал түлсэн учир гэр дулаахан. Хоймор хэсэгтээ ууттай гурил хоёрыг давхарлан тавьжээ. Хажууд нь тав болон арван кг-ын ууттай цагаан будаа, ургамалын тос, хоол амтлагч зэрэг зүйлс байгаагаас үзвэл энэ айл хоол хүнсээр тэгтлээ дутагддагүй болов уу гэмээр. Энэ талаар Т-ээс асуухад “Хүүхдүүдийн мөнгөө авдаг. Хорооноос хүнсний талонд хамруулдаг. Бас хоёр том охины маань өмнөөс нэг ТББ сар бүхэн хүнс өгдөг. Тиймээс манайх хоол хүнсээр дутдаггүй. Бас би гар урлалын бүтээл хийж зарж борлуулдаг. Миний хийсэн зүйлсийг нэг ТББ-ынхан борлуулж өгдөг учраас зарагдахгүй гэх зовлон бараг гардаггүй. Нөхөр маань бас хааяа мөнгө олж ирнэ” хэмээн ярьсан. Тэдний гэрт шүрэн хатгамал, наамал бүхий хэд хэдэн зургуудыг жаазлан тавьсан байна. Охины зурж байгаад орхисон зураг, эрээчсэн цаас шал, орон дээр гэгчлэн олон байлаа.Т-ын ярьж байгаагаар “Хоёр том охин маань асрамжийн газарт дутах юмгүй сайхан өсөж байгаа. Охидтойгоо хааяа очиж уулздаг. Их сайхан охид болж байгаа. Гурван дүүгээ ч гэсэн мэддэг. Гэхдээ хамт байдаггүй болохоор тийм дотно биш. Хоёр хүү маань Д.Батбилэгийн төрсөн хүүхдүүд учраас ядаж тэднийгээ аавтай нь хамт өсгөе гэж бодоод Д.Батбилэгийг шо.ронгоос гарч ирэхэд нь хүлээгээд авсан. Эхэндээ тэр засарсан юм шиг байсан ч миний охиныг “илүү үзээд” байгааг нь мэдэрч байсан. Би бага охиноо төрүүлсэндээ харамсдаггүй ээ. Хүүхдүүдээ ялгаж салгадаггүй ч хайртай охин маань байгаа юм. Одоо гэртээ эзгүй болохоор санаж л байна. Д.Батбилэг зөвхөн охиныг маань оролдоод зогсохгүй хоёр ахад нь буруу зүйл зааж өгч, хийлгэж байсанд маш их гомддог. “Дүү чинь та хоёроос өөр эцэгтэй юм чинь та хоёр дээр нь гар” гэж заадаг гэж хөвгүүд маань хэлсэн. Нэг удаа охины маань дээр том хүү гараад хөдөлж байхад нь би болиулж байсан. Гэхдээ би энэ талаар нөхөртөө хэлж байгаагүй. Охиныг минь хор.лочих вий гэхээс айсан учраас хэлээгүй. Одоо хуулийн байгууллага шалгаад, хуулийнхаа дагуу шийднэ биз. Гэхдээ би шо.ронд явуулчихъя гэж бол бодохгүй байна.Ямар ч байсан хоёр хүүгийн маань эцэг учраас биднээс хол хаа нэгтээ өөрийнхөөрөө яваасай гэж бодож байна. Өмнө нь ч миний хоёр охиныг оролдоод шалгуулж байхад нь хүний хань юм болохоор өрөвдөөд, охидынхоо эсрэг шахуу мэдүүлэг өгч, я.лыг нь хөнгөлүүлж л байсан. Даанч миний энэ сэтгэлийг тэр даахгүй юм даа” хэмээн яриад уйлав.Бага насны хүүхдэд бэ.лгийн хү.чирхийлэл үзүүлсэн этгээдүүдийн 18 хувь нь хойд эцэг, 16 хувь нь төрсөн эцэг, 12 хувь нь нагац болон авга ах нар, 8 хувь нь төрсөн ах болон өвөө нар байдаг судалгааны дүнг нийслэлийн ГБХЗДХ-ийн Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө хэлсэн юм. Иймд хүүхдэдээ ямагт анхаарах, ярилцах, биеийнх нь эмзэг хэсгүүдэд хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах нь хүүхэд ядаж өөрийгөө хамгаалах нэг арга гэдгийг зөвлөж байна”

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!