Uncategorized

Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл:Ийм хүнд дипломыг өгөөд, цаашид Монголын ард түмний хувь заяаг шийднэ гэсэн итгэл алдагдсан учраас сургуулиас хасах шийдвэр гаргалаа

Бусдын толгой дээр халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн билээ. Уг санал болон оюутны гаргасан үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа үдээс өмнө хуралдаж шийдвэрээ гаргажээ. Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцуулав.Захирал Б.Амарсанаа: МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар зөвлөлдсөний үндсэнд оюутан Б.Ариунзаяаг МУИС-ийн хуулийн сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр боллоо. Энэ бол хүмүүнлэг харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр, ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа учир МУИС-ийн оюутны нэрээс хасах саналыг хүргүүлж байгаа юм. Мөн зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлахгүйгээр МУИС-ийн оюутнуудын ёс суртахууны боловсрол хуульчийн мэргэжлийн удирдлагын удиртгал хичээлийг өмнө ордог байсан. Энэ хичээлийг сэргээж, хуульчийн мэргэжил нийгэмд ямар нөлөө үзүүлдэг, чухал болохыг сайтар ойлгуулах болно. Цаашид бид оюутнуудаа сонгон шалгаруулах ямар зүйлийг нэмж хийх, анхаарах ёстой талаас ярилцлаа.Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл: Хасах үндэслэлийг танилцуулъя. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2-т тухайн оюутан сургуулийн дотоод дүрмийг биелүүлнэ. Мөн тус хуулийн 45.2-т сургуулийн дотоод дүрэм журмыг хүргүүлнэ гэж заасан. МУИС-ийн дүрэмд “Суралцагч ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүний ёс суртахуун эелдэг харьцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм хүнд дипломыг өгөөд, цаашид Монголын ард түмний хувь заяаг шийднэ гэсэн итгэл алдагдсан учраас ийм шийдвэр гаргалаа. Гэмт хэрэг үйлдсэний гэм буруутайг шүүх тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй гэдэг заалт үүнд хамаарахгүй. Энд ёс суртахууны тухай, тэр тусмаа хуульч болох хүний тухай яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!