Uncategorized

МОНГОЛЫН ИРГЭД СОЛОНГОС ХООЛНООС ТАТГАЛЗАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАВАЛГААЛАН ЭХЛҮҮЛЛЭЭ!

Өмнөд Солонгосын цагдаа 13 настай монгол охиныг нүцэглэн 6 цаийн турш үгээр хэлэхийн аргагүй тарчилган та.млаж, Монгол улсын нэрийг давхар до.ромжилж буйг харуулсан бичлэг хийсэн 4 солонгос охины 2-ынх нь хэргийг хаасан талаар мэдээллээ. Солонгос төр солонгос иргэнээ л өмөөрч байна. Ер нь энэ хэрэг эхнээсээ замхрах тийшээ ханджээ. Хамгийн ноцтой нь манай консулын газрын төлөөлөл олигтой арга хэмжээ авахын оронд энэ асуудлыг хэрхэхийг ажиглана гэсэн бүрхэг мэдэгдэл хийж байна. Мөн Солонгост байгаа монголчуудаа бод, энэ хэргийг битгий дэвэргээд бай гэсэн ухуулгыг цахимд хийж эхлэв. Хоёр орны найрамдал нэрээр тэгэсгээд энэ асуудал мартагдах замруугаа орж байна. Гэвч монгол хүн энэ ноцтой хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй! Төр нь гадныхнаас айж иргэнээ хөсөр хаяж байгаа бол Монголын ард түмэн нь нэгнийхээ төлөө чадах чинээгээрээ тэмцэх ёстой! Ийм үзэл бодолтой эх оронч иргэд монголчууд нийтээрээ УБ-т байгаа солонгос хоолны газруудаас татгалзаж, дампууртал нь тэмцэх хөдөлгөөн өрнүүлэх санал гаргав. Энэ санаачлагыг дэмжиж байна. Монгол хүн монгол хүнийхээ төлөө солонгос хоолноос нэг мөсөн татгалзаж, монголчууд хэнд ч доромжлуулахгүй гэдгээ мэдрүүлэх цаг ирлээ. Бид одоо л чадахгүй бол тэд бидний хүүхдийг дахиад л доромжилно, хүний эрхийг маань дэвслэнэ. Бид үр хүүхдийнхээ төлөө нэг хүн шиг тэмцэх ёстой!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!