Uncategorized

Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүн мөн чанартаа зөвхөн түрийвч төдийгүй түрийвчээ зөв зарцуулах эр хүнийг л мөрөөддөг

Ч.Дэлгэрцэцэг: ЭМЭГТЭЙ ХҮН ТҮРИЙВЧ, ТҮРИЙВЧЭЭ ЗӨВ ЗАРЦУУЛАХ ЭР ХҮНИЙГ МӨРӨӨДДӨГ Би үнэн л байлаа. Энэ бол Ч.Дэлгэрцэцэгийн ярилцлагынхаа төгсгөлд надад хандаж хэлсэн үг. Юун түрүүн талархснаа илэрхийлье. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө үнэн нүүр царайгаа дэлгээд суух хүн ховор л доо. Бүгд л их, бага хэмжээгээр баг өмсөөд, цэмцэгнээд суучихдаг юм. Дээгий энэ удаад цэмцэгнэсэнгүй. Баг өмссөнгүй. Өмссөн байлаа гэхэд их нимгэн байсан болов уу.Нууц гэгч нь сул дорой хүнд л хамаатай ойлголт юм гэсэн. Тэгвэл Дээгий өөрийнхөөрөө, үнэнээрээ байх бяртай болчихсон байх нь. Олон олон он цагууд, тайзан дээр амьдарсан уйгагүй хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл тэргүүтэн нь нэгдэн нийлж, нэгэн цогц болоод буцаагаад түүнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайг бэлэглэж, хариуд нь тэр хүчирхэг нэгэн болсон юм болов уу гэх бодол төрсөн. Тийм ээ, хү.чирхэг хүн л үнэн, хүчирхэг эмэгтэй л нууцгүй амьдардаг билээ. Энэ бол үнэн болоод хү.ч хоёрын харилцан хамаарал, харьцаа юм. Өөрөөр хэлбэл та хэр их нууцтай, нууц ихтэй байна тэр хэрээр сул дорой нэгэн гэсэн үг юм.Аавгүй өссөн бяцхан охин эр хүний нөмөр нөөлөг, эрх жаахан охиныг эрхлэн бөөцийлөх халамж эрэхдээ өөрөөсөө нас ахмад харь эр хүнийг сонгосноо, мөнхүү санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэндээ ийм сонголт хийснээ тэр энэ удаад л ний нуугүй дэлгэж, асгав. Энэ тухайгаа ярьж байхдаа хоолой нь зангирч, нулимс цэлэлзүүлж, дотооддоо бол мэлмэрүүлэнхэн суусныг би мэдэрч байвай. Үнэн гэж ийм л байдаг билээ. Хүн ямар ч байж болно, гагцхүү үнэн байх шиг гоо үзэсгэлэн, хү.чирхэг оршихуй гэж байдаг юм уу. Чамайг хүчтэй болгосон ард түмэнд чинь баярлалаа, Дээгий. и-Эмэгтэй хүн мөн чанартаа зөвхөн түрийвч төдийгүй түрийвчээ зөв зарцуулах эр хүнийг л мөрөөддөг- Өөрийн чинь ярилцлагуудыг уншлаа л даа, их л нээлттэй, ил цагаахан юм шиг атлаа нууцлаг, хаалттай хүн юм. Айхтар зан л даа, энэ бол..Би айхтар байж чадахгүй ээ. Яагаад гэвэл миний гарал угсаа жинхэнэ төв халх.Төв халхынхны нэг тийм ориг чанар байдаг юм. Хэзээ ч дороо хаалттай, булингартай байдаггүй. Сэтгэл нь цагаахан улс. Эцгийн тал маань говь. Говь, хангай хоёрын нийлбэр, жинхэнэ монгол бүсгүй өмнө чинь сууж байна. Үүгээрээ би бахархдаг. Товчхондоо бол би цагаахан, нээлттэй хүн. Магад амьдрал, тайзны од байх хувь тавилан чинь таныг нээлттэй юм шиг атлаа хаалттай хүн болгож орхисон байх. Гэхдээ би бодохдоо Дэлгэрцэцэг тэгтлээ нийтлэг, common байх шаардлага бий гэж үү гэж бодсон. Яагаад гэвэл та өнөөдрийн Монголын дээгүүр эрэмбэтэй оддын нэг шүү дээ.Энэ удаад жаахан special, өөрийнхөөрөө байх гэж оролдох уу? Дэлгэрцэцэг гэснээс хүүхэд байхдаа би нэрэндээ их дургүй байв. Үеийн охид Солонго, Намуунаа гэх мэт гоёмсог нэртэй. Харин саяхнаас, хоёр, гуравхан сарын өмнө төрсөн мэдрэмж, би ямар гоё нэртэй юм бэ. Дэлгэр гэж ямар сайхан үг вэ. Дэлгэрэхийн буянтай, дэлгэрэхийн өгөгдөлтэй юм байна. Энэ нэр минийх болсон нь цаанаасаа учиртай юм байна гэж бодох болсон. Нээлттэй, хаалттайн тухайд би нээлттэй хүн. Гэхдээ нийтлэг биш байх аа. Нэг их олон нийтийн дунд ороод явдаг хүн биш. Гэхдээ амьдралаас авдаг нэг кайф надад байдаг. Тэр нь юу вэ гэвэл хаана ч очсон би бүх шатны, бүх давхаргын хүмүүстэй нь яг ижилхэн харьцаж чаддаг. Даргатай нь дарга шиг, үйлчлэгчтэй нь үйлчлэгч шиг харьцаж чаддаг. Их амар, аятайхан зан чанар гэж би боддог. Саяхан нэг “MINT” орлоо.Тэдний үйлчлэгчийнх нь надад хайртай байгаа гэж жигтэйхэн. Бүр бохиор дайлсан гээд бодохгүй юу. Би тэр хүний хайрыг татах гэхдээ тэгсэн юм биш, зүгээр л тэр хүн намайг хайрлаж байгаа юм. Ер нь энгийн хүний хайрыг татах, эмэгтэй хүн хайр татам байх гэдэг чухал чанар шүү, тийм ээ. Тэгэлгүй дээ, хайр татам байхад бас нэг чанар хэрэгтэй байдаг. Чанар хэрэгтэй. Тэр нь үнэн байх. Өөрийнхөө давуу тал болох хөөрхөн, сайхан чанаруудаа олж мэдээд, түүнийгээ цаад хүндээ өгөнгүүт гижигдээд эхэлдэг байхгүй юу /инээгээд/. Өөрийгөө мэдэрчихсэн байна ш дээ.-Зөвхөн өөрт чинь байдаг, нийтлэг бус ямар зан чанар байдаг вэ? Нэг их ичдэггүй. Мэдрэмжтэй холбоотой чанар байх. Бодсоноо, хүссэнээ хэнбугайд ч, хэзээ ч хэлж чаддаг. Хамгийн гол нь түүнийхээ дараа өөртөө хүлээлт үүсгэдэггүй. Bitchy зан байдаггүй гэсэн үг. Хэрэв миний хүсэл биелвэл Халлелуяа, биелэгдэхгүй бол тэр л биз. Нэг их шаналаад байдаггүй. Хүссэнээ хэлэх нь л миний үүрэг. Ер нь эмэгтэй хүний үүрэг ш дээ. Эмэгтэй хүн ийм байх ёстой. Бид маш олон зүйл хүсдэг хэрнээ хэлдэггүй. Энэ бол том алдаа. Хүссэн мөртлөө хүслээ нуух нь эмэгтэй хүний алдаа. Хүссэн бол тэрийг зайлшгүй үгээрээ илэрхийлж гаргаж байх ёстой.Тэгэхлээр биелэгдэх магадлал нь бүр л өндөр болно. Нээрээ дээдсийн хүрээний хүүхнүүд тухайн мөчид юу хүсч байна, түүнийгээ гүйцэлдүүлдэгээрээ л бусад хүүхнүүдээс ялгардаг, тэд хүсэл мөрөөдлийнхөө ертөнцөд даль жигүүрээ дураараа дэлгэн нисдэг гэж Оросын алдартай дизайнер эмэгтэй ярьсан байсан нь санаанд орчихлоо. Өөрөөр хэлбэл бусдад биш чухам өөртөө таалагдах гэж амьдрах нь л тэдний гол ялгаа юм байна л даа. Тэр үнэн. Мэдээж Дээгий бусдад таалагддаг. Гэхдээ надад тийм байх нь нэг их чухал биш. Зөвхөн эрчүүд намайг таалаасай гэж боддоггүй, чухамхүү би таалах нь хамгийн чухал. Өөрөө сонгодог урлагийг ихэд ардчилж, олон нийтжүүлсэн хөгжимчдийн нэг. Тэр утгаараа сонгодог урлагийн мэргэжлийн хүрээнийхнээс тань руу чигтэй шүүмж, дургүйцэл ч их байдаг юм билээ. Танд мэдрэгддэг л байлгүй? Өнгөрсөн рүүгээ хэзээ ч битгий буу гарга гэдэг. Би хэзээ ч мэргэжил нэгтнүүддээ муухай аашлахгүй. Бидний харж, тэмүүлж буй зүг бол үзэгчид. Урлагчин хүний харах зүг нь ард түмэн. Бид нэг зүг рүү харж, нэгэн зүйлд тэмүүлж байгаа учраас хоорондоо буудалцах биш хамтдаа давших ёстой. Би шүүмжлэхээс илүү, намайг шүүмжилсэн тал их нь үнэн. Тоглох амархан ш дээ, ингээд л тоглочих юм. Гэтэл яагаад Дээгий сүрхий илүү тоогдоод байгаа юм гэдэг ч юм уу. Их нийтлэг шүүмжлэлийн яриа нь энэ. Би ингэж боддог, тэртэй, тэргүй хүн болгон тоглочих юмыг тоглочихоосой, хийчихээсэй. Би хо:рьж, бариагүй ш дээ. Хийчихээд амархан ш дээ гэж ярих бас амархан байх болов уу. Хийх л чухал болохоос ярих амархан. Бүтэн оркестр тайзан дээр тоглох эсвэл ганцхан Дээгий гарч тоглох. Харьцуулаад үзье, жинлүүр дээр тавиад дэнсэлдэг шиг. Би зрителийн тухай л яриад байна л даа. Зрителийн хувьд тэр 30 хүний гаргаж байгаа дайны энергийг гаргаж тэдэнд өгөх нь миний үүрэг. Тэгж чадаж байвал болоо. Би чаддаг. Заримдаа 30, 40 хүмүүс гараад суучихсан ч өгч чадахгүй, энерги ялгарахгүй тохиолдол байж л байдаг. Манайхан их бүрэг. Олуулаа гараад суучихсандаа тэгдэг юм уу, өөрөө өөрсдийгөө мартчихдаг. Тайзан дээр би тоглож байгаа шүү, уран бүтээлээ өгөх ёстой, зорилгодоо хүрэх ёстой гэдэг үүргээ умартчихдаг. Цөмөөрөө хороо цэрэг шиг байж байдаг. Ер нь тэгээд нийтээрээ гэж харагдаж байгаа ч гэсэн яг үнэндээ нэг, нэг хүн л байдаг. Үүн дээр ёстой шүүмжилмээр санагддаг. Тайзан дээр гарсан л бол бүх оюун сэтгэл, бие бялдар, үйл хөдлөлөөрөө тоглож буй хөгжимдөө шингэж, бүхнээ хуйлруулж аваад түүнийгээ зритель рүү цацах ёстой байдаг. Хүнд өөрийгөө олох, өөрийгөө мэдрэх тодорхой нэг цэг, агшин, цаг үе гэж байдаг. Дээгий өөрийнөө стиль имижийг олж, сонгодог хөгжмөөр амжилтанд хүрэхээ мэдэрсэн нь хэзээ бол? Өгөөжийг нь мэдрэх үе байдаг. Аливаа юмны амтыг мэдэрч байж хүн урамшдаг. Хамгийн анх амт мэдэрсэн үе бол бүр наймдугаар ангид байх үеийнх. Бид дөрвүүлээ квартет тоглодог байсан юм. Тэгээд 6000 төгрөг авч, 1500, 1500-аар хувааж авна. Шөнө тарсан үед таксидчихъя гэхээр 1500 нь дуусчих гээд байдаг. Нэг найз маань хаа байсан нэгдүгээр хороололд, тийшээ таксидвал нөгөө тоглосон мөнгөө дуусчих гээд байдаг. Манайх 13-т, арай ойрхон, тэгээд л найзтайгаа хоёулаа манайх руу алхана. Маргааш нь 1500-аараа “амьдрана”. Хоол унд, дуртай юмаа авна. Заримдаа бүр жийнс авч өмсөнө. Нэг өдөр “Матисс” гээд бааранд тоглож байтал яг манай нөхөртэй адилхан гадаад хүн нэг их гоё монгол эгчтэй хамт орж ирэв ээ.Тэр эгчийн англиар ярьж байгаа гэж ус цас. Пөөх зүгээр л урсгаад. Тэр үед англи хэл гэдэг юм дөнгөж манай нийгэмд орж ирж байсан үе. Англиар чөлөөтэй ярина гэдэг их шинэ, содон үзэгдэл. Дээр нь тэр эгчийн хөөрхөн, зэгзгэрийг хэлэх үү, ерөөсөө л ийм эмэгтэй болох ёстой юм байна гээд тархиндаа бодсон. Тэр хоёр оройжин бид дөрвөөр гоё гоё хөгжим захиалж, тоглуулаад гарахдаа арав, арван мянган төгрөг өгч билээ. Бид дөрөв бүр итгэж ядан баярласан. Хүн тус бүрийн 10 мянга гэдэг чинь юу вэ, тэр үед асар их мөнгө. Ийм үед хамгийн түрүүн хайртай хүнээ л бодож, хуваалцах юмсан гэж боддог юм билээ. Ээж маань эмнэлэгт хэвтчихсэн байсан, маргааш нь -ээждээ бүгдээрэнгээр нь гоё юм аваад очиж байж билээ. Ээж маань хортой нөхцөлд олон жил ажиллаж тугалганы харшилтай болсон тул олон жил эмнэлэгээр явж эмчлүүлсэн.Овоо доо, миний охин гээд л их баярлаж билээ.Тэр хосод одоо болтол би буян санаж явдаг. Жаахан охидын хөдөлмөрлөж байгааг өгөөмөр нүдээр харж, үнэлсэн нь миний амьдралыг шинээр эхлүүлсэн юм шиг санагддаг. Их сайхан, гэгээн дурсамж.-Халзан, хагас нүцгэн Дээгий “Үлэмжийн чанар”-ыг хөгжимдөөд л. Бас л шинэлэг, содон үзэгдэл байсан. Чухам тэр үед л Дээгий өөрийгөө тунхаглаж, зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байсан үе байх, тийм үү?-Яг тийм. Би ер нь аливаад их цензуртэй ханддаг, давилуун биш, болох, болохгүйг мэддэг хүн. Үнэ цэнийг эрт мэдэрсэнтэй холбоотой чанар байх. Харин юун дээр тийм их эр зоригтой байдаг вэ гэвэл уран бүтээл, урлагийн тайзан дээр юуг ч хийж чадах зориг надад байдаг. Яаж ч хувирах зориг байдаг. Үсээ хусдаг нь ч, нүцгэлдэг нь ч, Орост хадан хавцлын ирмэг дээр клипний зураг авахуулдаг нь ч бүгд “тэнэг зориг”. Ямар ч залууд гаргадаггүй хайр сэтгэл, эр зоригийг би урлагийн төлөө гаргаж чаддаг. Би ер нь эр хүний араас ү.хтлээ гүйхгүй дээ, үнэнээ л хэлье. Гэхдээ тэгж гүйх хайр дурлал гарч ирвэл бас хэн мэдэхэв.-Та бол Бальзакийн насан дээрээ яваа халуухан хийлч бүсгүй. Уран бүтээлчийн хувьд юу мэдрэгдэх юм?-Нэг тийм дотор хүнээ сонссон уран бүтээл хийхийг өмнөө тавиад байна. Өмнө нь 10 бүтээл гаргамаар байна гэдэг байсан бол одоо тоо чухал биш чанарын тухай боддог болж байна. Өөрөө хэзээ ч сонсоод уйдахааргүй бүтээлийн тухай л их бодож байна. Тэр нь дотоодоос гарч байж тийм урт настай болно.-Гэтэл чансаатай уран бүтээл гэдэг зөвхөн таниас хамааралгүй шүү дээ? Хөгжмийн сайн бүтээл байх ёстой.-Хамааралтай, хамааралтай. Продюссер нь би өөрөө. Селин Дионы нөхөр нь, жишээ нь, гайхамшигтай продюссер, найруулагч, Селинийг од болгосон хүн. Селин Дионы намтрыг уншчихаад би бурхантай ярьж байгаа юм, Бурхан минь ээ, надад яг л ийм хүн явуулаач ээ гэж. Үнэхээр хүсдэг. Тэгээд учирсан уу? Учраагүй. Тэр чинь мюзик продюссерын түвшний асуудал. Уран бүтээлийг минь залаад яваач, би зүгээр л сайн тоглооч баймаар байна. Гэтэл өдийг хүртэл бүх юмаа хийсээр л явна. Уг нь ийм баймааргүй байдаг.-Алдар нэртэй болоод танд ирсэн хамгийн анхны гялбаа юу байсан бэ? Их гоё асуулт байна. Амьдралын баталгаа. Санхүүгийн хувьд амьдралын баталгаатай болсон. Өөрийн гэсэн орон байртай болсон. Амьдралын наад захын асуудал шийдэгдсэн. Энэ бол маш том гялбаа шүү. Хамгийн их тоглох дуртай, ялангуяа сэтгэлийн долгис үүссэн үедээ хөгжимдөх дуртай, гүн сэтгэгдэл төрүүлдэг сонгодог бүтээл гэвэл алийг нь онцлох вэ? “Сэтгэлийн эгшиг”. Хүний амьдрал баялаг, эрээнтэй бараантай гэдгийг хамгийн гоё, сайхнаар харуулсан хөгжим. Ямар ч condition-д тоглож болдог хөгжим. Унтчихсан хүүхэлдэйд хуруугаа хүргэмэгц амилдаг шиг энэ хөгжмийг тоглож эхэлмэгц л амилчихдаг. Тийм гайхамшигтай бүтээл. Тэгвэл тоглоход гоё хэрнээ хэцүү хөгжим гэвэл? Тэрийг одоо л зүрхэлж, барьж авч байна. “Цыганьские напаев”. Тоглоход хүнд, хэцүү хэрнээ асар гоо үзэсгэлэнтэй хөгжим. Яг одоо чамд амалчихъя, би тоглоно /инээгээд/, нээх хэцүү тэ, амалж байж тоглодог. Та юуны фанат вэ? Би гоо үзэсгэлэнгийн фанат. Эм гоо үзэсгэлэнгийн фанат. Өөрийгөө хэр гоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог вэ?Би гоо үзэсгэлэнтэй. Өөрөө өөртөө арчаатай байсны дараа миний гоо үзэсгэлэн илэрдэг. Би хөлрөх ёстой бол хөлөрсөн, дасгал хийх ёстой бол хийсний дараа, диет барьж, энэ сайхан биеэ тодорхой хэмжээнд цэвэршүүлсний дараа миний гоо үзэсгэлэн улам тодордог. Сайхан унтахыг чухалчилдаг. Энэ биендээ жигтэйхэн хайртай. Танд ямар авьяас маш ихээр дутагддаг вэ? Авьяас уу? Би юм, юмтай ш дээ. Бурхан хүмүүст бэлгээ тарааж байх үед би бүх оочерынх нь урд зогсож байгаад бүгдээс нь авчихсан юм гэнэ лээ /инээв/. Манай нөхөр тэгдэг юм.Юм юмтай байж чаддаг. Энэ бүхэн эргээд нөгөө л мэдрэмжтэй холбоотой чанар. Аливааг мэдрэмжээрээ зохицуулчихдаг гэх үү дээ.-Өөрийн чинь уран бүтээлийн маяг, жанраас гадна амьдралын сонголт, алхам, шийдвэрүүдийг чинь харж байхад бусдаас их өөр байдал ажиглагддаг. Монгол хүн бүрт байдаг бүрэг, ичимхий, хайрцаглагддаг нийтлэг зан чанараас тэс хөндлөн алхмууд их анзаарагддаг л даа. Энэ юунаас эхтэй чанар юм бол? Хүн жаахан хоншоортой байх ёстой байхгүй юу. Эр ч бай, эм ч бай. Үүний тулд эхлээд чадалтай байх ёстой. Чадалтай байж байж хоншоортой байна. Үр дагаварын тухайд аль алин дээр нь хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх ёстой. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Унасан ч уйлахгүй дээ гэдгээ би мэддэг.Тэгээд л амьдрах ёстой. Хоосон чадалгүй байж ихэрхээд байвал бас хэцүү.-Уучлаарай, хэт бүдүүлэг асуулт байвал та хариулахгүй ч байж болно. Авьяас, залуу нас, хангалттай нэр алдар, гоо үзэсгэлэн гээд сайхан тодотголтой бүхэн танд бий. Гэтэл та үеийнхээ мөн элэг нэгт залуусаа үл хайхран санаанд оромгүй сонголт хийсэн. Яагаад вэ? Санхүүгийн эрх чөлөө. Ийм л хариулт хүсч байгаа биз дээ /инээв/. Хүмүүсийн дотроо хүлээсэн хариулт шүү дээ. Үүний ар талд юу байдаг гээч. Хувь тавилан. Асар том сэдэв шүү .Бид сонгодог гэдэг боловч хүний тавилан л бүгдийг зохицуулж байдаг юм биш үү.-Хоёрдугаарт, би аавгүй өссөн юм. Одоо намайг хэн ч шүүх эрх байхгүй. Аавын хайр мэдэрч өссөн хүн их өөр байдаг. Аав шигээ хүнтэй сууна гэж аавтай охид л ярьдаг. Гэхдээ яг амьдрал дээр аав шигээ хүнтэй суухыг хүсдэг гэвэл үгүй байхаа. Яагаад гэвэл аав нь байна ш дээ. Гэтэл би аавыг хүсч байсан. Яг үнэндээ тийм л юм байна лээ. Хүн нөмөр нөөлөгтэй байх их чухал. Жаахан охиныг яаж хайрлаж, бөөцийлж, гоё байлгах ёстой юм? Энэ мэдрэмж надад хэрэгтэй байсан байх. Нөгөө бодлын би залуу, сайхан эмэгтэй. Гэвч миний биед оршиж байгаа сүнс хөгшин. Old spirit гэдэг дээ. Тийм учраас ч тэр үү, миний үеийн эрэгтэй сүнснүүд сүнсний минь түвшинд тэнцдэггүй. Зиндаа таардаггүй. Хүүхэд юм шиг санагддаг. Тэр сайхан залуу л даа. Тэгсэн атал хамт байхаар надаар бөөцийлүүлэх гээд байдаг. Би ямар нүгэл хийсэн гэж тэр эрэгтэйг надаар бөөцийлүүлэх гээд байгаа юм бэ, бурхан минь! Ийм ийм шалтгаанууд нэг цэг дээр огтлолцож үр дүнд нь миний сонголт гарч ирсэн байдаг. Би өөрөө л happy байя л даа. Сэтгэл амар байя.Тэрнээс биш хэлбэрийг хөөгөөд, хэн нэгэн өөртэйгөө яг адилхан, өөрийнхөө насны эрийг сонгоод би тэр хүний оймсыг хураагаад явмааргүй байна. Эсвэл тэр хүний хэн, хэн рүү залгасныг шалгаж амьдармааргүй байна. Надад тийм сонирхол ч алга.Ухамсар ч алга. Хамгийн гол нь тэгтлээ дурлуулсан хүн алга, өнөөдрийг хүртэл.-Хөгшин сүнс гэсэн чинь бүр инээд хүрчихлээ. Хэдхэн хоногийн өмнө найз охинтойгоо наад сэдвээр чинь ярилцаж зөндөө инээлдсэн юм.-Бид бусдыг дандаа махан биеэр нь хардаг. Түүнээс дээд түвшний сүнслэг оршихуй, сүнсний амьдрал гэж чухал оршихуй байдаг. Зарим нэгэнтэй нь уулзаад л цаанаасаа нээлттэй оргиод л, дорхноо ойлголцоод ярилцаад суучихдаг. Заримтай нь ер ярих юм олддоггүй. Сүнсний харилцаа, зохилдолгоо явагдаж байгаа хэрэг юм байна л даа. Багадаа хэрсүү хүүхэд байсан уу? Мэдэхгүй ээ. Тийм л байх.Ямар ч л байсан ээжээсээ аавын тухай асууж зүрхэлдэггүй байсан. Асуучихвал ээжийгээ зовоочих юм шиг санагдаад. Анхны нөхөр, хүүгийн чинь аав өөрөөс чинь үе мултарсан малайз хүн байсан. Яагаад салчихсан юм бэ? Дараагийн хүний ээлж ирчихсэн учраас тэр хүнтэй үлдэхэд хэцүү байсан юм байлгүй. Алив зүйл цаг хугацаатай байдаг юм байна лээ. Чи бид хоёр энд ярилцаад 24 өдөр суух уу, үгүй. Хоёр өдөр суух уу, үгүй. Бүх зүйл цаг хугацаатай. Хоёр хүний хоорондын харилцаа, хэн нэгний дарга байх бүгд цаг хугацаатай. Бидний хамт байх хугацаа л дуусчихсан юм байлгүй дээ. Би тэгж боддог. Та ч бас жаатай хүүхэн шүү, гадаад эрийг авчирч суугаад л, хөөрхөн монголжин хүү төрүүлж, монгол нэр өгөөд л ..? Миний хүү чинь хачин сайхан ээжтэй, хачин сайхан аавтай хүү байхгүй юу. Бүр амь шиг хүү. Та түүнд хайртай байсан уу? Хайртай болоод үр хүүхэд болтлоо явна биз дээ. Зөндөө их хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Яагаад гэвэл бид үр хүүхдээрээ холбогдчихсон байхгүй юу. Эр эмийн хайраас гадна хүмүүний хайр гэж асар том мэдрэмж байдаг. Он цаг өнгөрсөн ч тэр агуу хайр байж л байдаг. Дараагийн сонголт дахиад л харь эр. Ноён Марк Бэйли.Таны фанат байх шүү, тийм ээ? Тийн ш дээ, миний улаан фэн. Яг үнэндээ юу гээч, Марки эр хүний хувьд үнэхээр cool хүн байхгүй юу. Юм үзэж, нүд тайлсан. Сая долларгүй ч байж болно, гэхдээ сая доллартай юм шиг амьдардаг хүн. Гоё ш дээ. Нууц биш бол хайр сэтгэлээ, гэрлэх саналаа хэрхэн яаж илэрхийлж байсан бэ? Би гэр бүлтэй гэдгийг чинь мэднэ. Гэхдээ чи л миний хүн юм байна гэдгийг би мэдсэн. Нэг өдөр бай, нэг сар бай, 10 жил, 20 жил ч бай, би хүлээнэ. Бэлэн болсон цагтаа хүрээд ир гэсэн. Надад энэ л аймаар cool санагдсан, яг үнэнийг хэлэхэд. Би чамд хайртай, чи байхгүй бол би үхэх гээд байна, чи намайг л хайрла гээгүй. Өөрийгөө мэдэрчихсэн, бүх юмыг тооцоолчихсон, хамгийн гол нь эр хүний хувьд үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан. Энэ л жинхэнэ мужик зан байхгүй юу. Хүн дурлаж болно, хайрлаж болно, хамгийн гол нь арыг нь даах чадвартай байх гэдэг маш мундаг чанар шүү. Марки амьдралын арыг мундаг даана. Нэг хэсэг Солонгосын драма шиг амьдарлаа ш дээ, тэр бүхний ард бүх риск, эрсдлүүдийг даагаад, ган төмөр мэт зогссон.Бүх моментод хамт байж чадсан байхгүй юу. Ингэхэд та хүүгийнхээ аавыг хаячихсан юм биш үү? Үгүй. Би өөрийгөө олсон байхгүй юу. Эмэгтэй хүн өөрийгөө хаяж болохгүй. Олж нээж, таньж байх ёстой. Би happy байвал алсуураа миний хүү ээжийгээ ойлгоод happy л байна. Энэ л шийдвэрийн маань гол шалтгаан болж өгсөн. Таны хуруунд гялалзах үзэсгэлэнт бриллиант бөгж өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Мэдээж ноён Марк Бейлигийн бэлэг байх. Ер нь явж явж эр хүний хайр сэтгэл эд хөрөнгөөр илэрдэг гэж үнэн шүү, тийм ээ? Тийм шүү. Бодит, нүдэнд харагдах зүйл гэдэг бодит зүйлийн л гадаад хэлбэр байдаг. Хэр их бэлэг барьж таныг баярлуулдаг вэ? Танд өгсөн хамгийн том бэлэг нь юу вэ? Бид хоёр анх танилцаад нэг төгөлдөр хуур авч байсан юм. Том рояал л даа. Гэртээ авчраад нэг нэг өнгөөр нь хөглүүлж байсан тэр агшинг би хэзээ ч мартдаггүй. Тэгээд л хөггүй байсан амьдрал хөг ороод явчих шиг санагдаж билээ. Энэ бол бид хоёрын baby. Бид хоёрыг холбодог зүйл. Энэ төгөлдөр хуур орж ирснээр бидний амьдрал эхэлсэн. Хамгийн гоё бэлэг ч гэх юм уу, надад зориулсан сэтгэл юм.Хэн нэгэн жирийн хүн тас гээд л рояал худалдаад авахгүй л дээ. Энэ ямар саак баагий вэ л гэж би бодсон. Эмэгтэй хүн болгон битүүхэндээ, дотроо ийм л эр хүнийг хүсч байдаг юм биш үү. Тэгэх тэгэхдээ эмэгтэй хүн зүгээр түрийвчийг мөрөөддөггүй. Түрийвч бол мэдээж байх ёстой зүйл. Ойлгомжтой. Харин тэр түрийвчийг хэрхэн manage хийж, хэрхэн мөнгөө cool зарцуулж байна вэ? Энэ л чухал. За за, та ч ёстой та ёстой л дээдсийн хүрээний хүүхэн шиг л аашилж байна. Бууж өглөө.. Би өчигдөрхөн юу гэж бодсон гээч, цаг хугацаа гэдэг орон зай юм байна. Энэ орон зайд л бидний амьдрал өрнөж байна. Маргааш юу болохыг хэн ч таашгүй. Ямартай ч Маркитайгаа сууснаар ямар их гоёор намайг задлаа вэ. Ямар их чөлөөтэй байлгаж, сайхан үр жимс болоход минь, боловсроход минь сайхан хөрс болоо вэ? Би үнэхээр талархдаг. Өчигдөр орой харьж явах замдаа энэ тухай бодож, талархах сэтгэлээ өөртөө хэлж явлаа. Эмэгтэй хүнд хамгийн том, чухал нөлөө үзүүлдэг юм бол эр хүн байдаг. Өөр юу ч биш, хань л байдаг. Би сайхан ханьтай учирчээ. Талархаад баршгүй. Мундаг том карьертай байгаад тайзан дээр гялалзаж, гялалзаж тайзны арагшаа орсон хойноо нэг нөхөрт захируулаад л, “чи маргааш 6 цагт гоё байж байна шүү” гэсэн команд аваад яах юм бэ. Туйлын аз жаргал мөн юм уу? Тааваараа, эрх чөлөөтэй, айж сэтгэл түгших юмгүй, өөртөө итгэлтэй, хайртай хүнээ хаашаа ч явахгүй гэдэгт итгэл дүүрэн явах л чухал юм шиг ээ? Марки тийм л хүн. Би бүр яаж харагдаж байгаа бол гэж бодох ч үгүйгээр амьдарч чаддаг. Тэгсэн атлаа л миний хүслээр, миний хэмжүүрээр байдаг /инээв/. Азаар бид хоёрын бодол дандаа огтлолцдог. Ингэхэд ноён Марк Бейлиг “Leighton” компанийн захирал, уул уурхайн боссуудын нэг гэхээс өөрийг бид мэддэггүй. Лавхан танилцаж болох уу? Түүний тухай, ялангуяа ажлынх нь талаар яримааргүй байна. Тэр бол гүйцэтгэх захирал. Босс биш, албат гэсэн үг. Тиймээс зүй тогтлоо бодсон ч тэр хүний талаар би ярих нь бүү хэл тэр өөрөө ярилцлага өгөх ч эрхгүй байдаг. Энэ бол зарчим, зүй тогтол.Сайхан ч хурим хийсэн. Анхны нөхөртэйгээ хурим хийгээгүй хэрнээ хоёр дахь сорнголтондоо та хурим хийсэн.Хүүхэд ойрын төлөвлөгөөнд бий юу? Харин тийн. Би хэзээ ч цагаан платье өмссөнөөр өөрийгөө төсөөлж байгаагүй. Платье гээд байгаа шүү. Гэтэл тэр платьег өмсгөчихсөн л байхгүй юу. Та тэр хуриман дээр их л давилуун, эрхэмсэг харагдаж байсан санагдана. Юу гээч, хуримандаа бид хоёрт л happy хандах хүмүүсийг урьсан. Тэрнээс статусаа бодож, протколны хүмүүсийг ерөөсөө уриагүй. Тэр нэг танхимд цугласан хүмүүс бид хоёрыг мэдэрчихсэн, мэдчихсэн, үнэнхүү сайн сайхныг хүсч чадах тийм л зочид байсан.Тэгэхээр би давилуун байлгүй яахав.Хайр дурлалын талаарх бодлоо хуваалцаач? Түүн шиг гоё зүйл хаана байна. Хайр байдаг эсвэл байдаггүй. Тасгээд л ороод ирвэл ороод ирнэ. Ирэхгүй бол хүсээд ч ирэхгүй. Энэ үнэн шүү.Эмэгтэй хүн дурлаагүй байгаа цагтаа эр хүнтэй чөлөөтэй, комплексгүй харьцаж чаддаг гэх. Дурлал эмэгтэй хүний гарыг мухарлаж, чөдөрлөж орхидог байх нь уу Тиймээс л би дурлахаас айдаг, яг үнэндээ. Дурламааргүй хэн байсан юм /инээв /. Бүх хүн л дурламаар байдаг. Гэхдээ дурлахаас айдаг. Яагаад гэвэл өөрийгөө өгөхөөс айж байгаа хэрэг. Өгмөгц гомдоох вий гэж айдаг. Тэгэхээр л дурлал харилцан байвал гоё.. Тэгэхээр чинь л conditional болчихож байгаа юм. Unconditional, нөхцөлгүйгээр дурлах юм бол тэр чинь жинхэнэ дурлал. Та тэгж дурлаж байсан уу? Үгүй. Айдаг. Ямар айхтар юм бэ? Тийм байна уу /инээв/. Хайр бол дурлалаас огт өөр юм. Хамгийн сүүлд гарч ирдэг, хамгийн сүүлийн учрал нь хайр юм. Хамгийн зөв харилцаа юу гээч? Хамгийн эхлээд хүндэтгэл байх ёстой. Чи бид хоёрын харилцаанд ч гэсэн ялгаагүй юун түрүүн хүндэтгэл байх ёстой. Эр, эмийн харилцаанд ч ялгаагүй. Бид хоёр өнөөдөр ажлын шалтгаанаар уулзаж байна, би чиний ажлыг хүндлэх ёстой, харин чи намайг хувь хүний хувьд хүндлэх ёстой. Хоёрдугаарт, итгэл гэж чухал юм бий. Би өөрийнхөөрөө байсан ч гэсэн чи намайг тодорхой төвшинд хайрлаж, хүндлэх нь өөрөө итгэл юм. Би чамд итгэж байна. Үүний дараа, гуравт буюу хамгийн сүүлд хайрын тухай яригдана. Хүндлээгүй байж юун хайр. Ярих ч хэрэггүй. Гэр бүлийн бат бэх байдлын үндэс гэгддэг үнэнч байх тухай таны бодлыг сонирхъё. Үнэнч байхыг томоотой байхтай жишиж болох уу? Барууныхан гэр бүлдээ үнэнч байхыг сахилга батаас арай өөр зүйл гэж үздэг гэдэг. Та юу гэж үздэг вэ? Үнэнчдээ ч биш, хүндэтгэхдээ гол үнэ цэнэ оршино. Зарим хүмүүсийг харж байхад, эхнэрээ ч юм уу, эсвэл нөхрөө хоол, моолоо хийгээдэхээч гэж ихэрхэж байгаа харагддаг. Яаж харьцаад байгаа юм бэ? Хүндэтгэл хаа байна? Ингэж хэлчихээд хайртай гэж яаж хэлж чадаж байнаа. Үнэнч байдлын тухайд бол хүн өөртөө л үнэнч байх ёстой. Үнэнч байх гэдэг хоёрдогч хүнтэй холбоотой яригдах ойлголт биш Өнөөдрийн Дээгий өөрийгөө олж, нээж, задарсан тэр нөхцөл байдал хэзээ, хаана юм бол? Би бодохдоо Америкт сурсан он жилүүд юм болов уу гэж таамагладаг. Биш. Хүнийг дэргэдэх хүн нь л задалдаг. Цэцэрлэгч чинь сайн байвал чи маш гоёмсгоор ургаж, дэлгэрнэ. Намайг Марки минь задалж, нээсэн юм. Америкт сурсан он жилүүд яах вэ, гэрийн даалгавраа хийж, өөрийгөө бэлдсэн он жилүүд байсан. Хэн ч биш байгаад мундаг Маркитай суучихвал хэцүү дээ. Марки ч надад тэгтлээ их дурлахгүй байсан биз. Тэгж хайрлагдах түвшинд би очих хэрэгтэй байсан. Миний хувьд гэрийн даалгавараа сайн хийсэн байсан. Тэгж байж хүний буяныг эдэлнэ шүү дээ. Марки маань хэлдэг, би чамтай уулзаж, чамд л энэ ид шидээ гайхуулах гэж өдий хүртлээ боловсорсон юм байх даа. Мундаг биш гэж үү. Гайхалтай сонсогдож байна. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд юм гэвэл таны амьдралын хамгийн дурсамжтай, эргэж очихыг хүсдэг өдрүүд?-Хуримын өдөр. Үнэхээр саак байсан. Ёстой яршиг дөө гэж баярласан өдөр. Хуримын өдөр хүүхнүүд үсээ янзлуулаад л, нүүрээ будаад л, за хэн хэн ирсэн байна вэ, хэн ирээгүй байна вэ гэж тархиа ажиллуулаад л, аймаар протколный байдаг байх. Бид хоёр тэр өдөр энэ талын бүх юмаа орхисон байхгүй юу. Мэдээж байх ёстой эхний тавилтууд явж байгаа юм л даа. Гэхдээ л нэг сайхан, эрх тааваараа. Миний хайртай Гүрээ ах маань хөтлөөд л. Яаж урсгадаг билээ, яг л уярмаар. Эхнэр нь хамгийн гоё малгайгаа өмсөөд ирчихсэн. Хөөрхөн тэ. Хөөрхөн тэ гэдэг их гоё үг шүү. Хөөрхөн тэ гэж хэлэх, хөөрхөн тэ гэж хэлэх, хэлүүлэх тэр шалтгааныг мэдрэх маш гоё. Гаргаж байгаа аяг ааль нь тийм гоё, хайрламаар. Тэр үдэш зөвхөн хайр л байсан. Тэгээд л май чи гээд л бүжиглээд, май чи гээд л, зүгээр л бүх юм тас байсан. Тэр ууцны өөх хүртэл ямар гоё амттай байсан гээч.Бүр нүдэнд харагдчихлаа, өнөө ёстой орос шиг л бай л даа гэдэг шиг, өөрийнхөөрөө жаргаж, цэнгэх ч амьдралын нэг том таашаал шүү, тиймээ. Ингэхэд Дээгий юунд мөнгөө харамгүй зарцуулдаг бол?  Үл хөдлөх хөрөнгө, байранд. Дандаа өсөж, үржиж байдаг зүйл /инээв/. Эдийн засгийн нөхцөл байдал таны хувьд хамгаас чухал байх нь ээ? Мэдээж. Тэр тусмаа үл хөдлөх хөрөнгө, байр, амьдрах орчин гэдэг их чухал хэрэглээ. Гэхдээ юм их харьцангуй шүү. Европ руу нэг сараар ч юм уу аялаад ирсний дараа нэг хэсэг амьдралын амт аялах юм байна гэж бодно. Тэгээд л сарын дараа гэхэд өөр бодолтой болчихсон явах. Хүн гэдэг мөн ч холбиромтгой, тийм гэж хэлэхийн аргагүй амьтан шүү. Ний нуугүйдээ бол танд таалагддаг монгол эрэгтэй хүн нэг их олон биш байх, тийм үү? Таалагдалгүй яах юм бэ. Чи ямар сонин юм асуудаг юм. Гэхдээ байсан ч өнөөх Дээгийг Марк Бейли шиг хайрлаж чаддаггүй байхгүй юу. Тийм хэмжээний хайр байхгүй байна. Нөгөө л монгол сэтгэхүйгээрээ халамжлуулах гээд байгаа юм чинь, яах юм бэ. Нэг их хоншооргүй шохоорхлууд байдаг байхгүй юу. Нээрээ шүү. Чи намайг ирээд ав ч гэх шиг. Эр нь авах уу, эм нь авах уу биз дээ, уг нь бол. Би чамд хайртай гэснээ л ирээд ав гэнэ шүү дээ.Тийм эр хүний хайр гэж юу байсан юм. Тийм хоншооргүй байж болохгүй ээ. Хэ хэ, тийм ч юм уу. Ингэхэд таныг хүмүүс их л баян эмэгтэй гэж хардаг нь нууц биш. Манай урлагийнхан чинээлэг байх нь нийтлэг биш шүү дээ. Тэдэн дундаа л таныг эдийн засгийн хувьд өндөр чадвартай гэж хардаг юм билээ? Хурай хурай. Ер нь тэгээд өглөөний цай болгон дээр улаан лооль идчихээр л баян болгочихдог хэрэг үү, монголчуудын хувьд. Харьцангуй ойлголт л доо. Сэтгэлгээний ядуурал гэж нэг юм бий.Хүн угаасаа сэтгэлгээний бүтээгдэхүүн. Бодит утгаараа ядуу ч байж болно, баян ч байж болно, гол нь өөртөө юу хэрэгтэйг мэддэг, өөртөө зориулж чаддаг байх чухал. Баян ч гэлээ татагнаад, өөртөө зориулж чаддаггүй хүмүүс байдаг. Болоогүй байж хажуудахаа дуурайж LV-ийн цүнх барьчихсан ч байх шиг. Мөнгөө юунд харамгүй зарцуулдаг вэ? Үл хөдлөх хөрөнгөнд.Брэнд, мрэндхэн яах вэ, яахав, бололгүй яахав. Дуртай юмаа авна. Ганц нэг гоё юм байхад бас сайхаан. Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу? /бодолхийлэв/.Тодорхой юм санаанд орж ирэхгүй байнаа. Ер нь бол амьдралд хамгийн хэцүү зүйл үр хүүхэд өвдөх. Ээж өвдөх бас хэцүү. Гэхдээ яах вэ, ээжийн өвдөх бол үүрэг талдаа, яг үнэнийг хэлэхэд. Үр хүүхэд өвдөхөөр л зовчихдог. Элэг эмтэрдэг. Тийм л юм байхгүй бол бусад нь бол ёстой чепуха. Нээрээ шүү. Нэг их гудайгаад байх ч үгүй. Мэдээж хүний амьдралд эрээн, бараан олон л явдал тохиолддог. Тэр үед эмэгтэй хүн болж төрснийх, сайхан уйлчих сайхан байдаг юм. Нулимсаараа угаачих гоё байдаг. Хүүхнүүддээ уйлж бай гэж уриална. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань чадалтай байх тусмаа амьдралд нухлагдаад, тэгэх тусмаа уйлахаа больчихоод байгаа ч юм шиг. Би өмнөөс нь жаахан өр өвддөг. Хэрэггүй юм байгаа юм даа. Жаахан зөөлөндүү л баймаар байгаа юм гэсэн шүү бодол орж ирдэг.  Та ингэхэд өөрөө хэр зөөлөн хүн бэ? Ер нь өөрийнхөө БИ-г тодорхойлооч? Би зөөлөн биш ээ. Хатуудаа хатуу байж чаддаг. Яагаад гэвэл миний шийдвэр бол бурханы шийдвэр байхгүй юу. Бурхантай нийлж байгаад хатуурхах үедээ би хатуурхдаг юм ш дээ. Яг үнэндээ зөөлөн биш ээ. Гэхдээ энэрэнгүй. Би өөрийгөө сайн хүн гэж боддог. Сайн хүн гэвэл Дээгий шүү. Сайн бишдээ л хүүхдийн төлөө юм хийгээд явж байхав дээ. Би сургуульдаа аймаар хайртай. Сургууль маань яг нэг хэрэгцээтэй цаг үедээ, хэрэгтэй нийгэмдээ гарч ирж байгаа. Алсуураа би юу хүсч байна гэвэл нийгэм маань өөрөө чадалтай байгаасай, дундаж орлоготой, дундаас дээш орлоготой гэр бүлээр дүүрэн байгаасай. Хэн ч, хэзээ ч, хэт баяжаасай гэж боддоггүй. Баяжаад ч яах юм билээ. Баяжих мөртөө тэр сонин орчинд хүүхдээ байлгаад ч яах юм. Зүгээр нийтээрээ, бултаараа хүн шиг амьдрах тэр нийгэм бүрэлдээсэй. Тэр л нийгэмд байх ёстой нэг элемент бол миний хөгжмийн сургууль юм. Манай сургууль боломжийн үнэтэй.Ердөө ч үнэтэй биш, сард 8 удаагийн ганцаарчилсан хичээл, 4 удаагийн онолын хичээл болон сар бүр сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцдаг тоглолтын цагуудтай. Сарын 240 мянга. Төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, дуулах урлагийн хичээл заадаг. Манай сургуульд явсан хүүхэд бүр урлагийн хүн шиг тайзан дээр гарч, өөрийгөө илэрхийлж сурах ёстой. Энэ их чухал соёл гэж би боддог. Өөрийгөө илэрхийлж сурах, нүүр хагарах гэдэг боловсролын нэг хэмжүүр юм. Таны гоо сайхны идеалыг сонирхож болох уу? JLo байна. Скарлетт Йохансан гээд гоё жүжигчин байна. Гоё төрхтэй, гоё биетэй. Гоо сайхны идеалууд зөндөө. Монголынхоо тухайд Анужин маань байна. Хачин сайхан эмэгтэй. Гэх мэт зөндөө. Өөрийнхөө гоо сайханд хэр их ач холбогдол өгч, цаг зав зарцуулах уу? Зарцуулалгүй яахав. Түүнийгээ цаг зав болоод мөнгө зарцуулж байна гэж боддоггүй. Энэ чинь миний ажил, миний үүрэг байхгүй юу. Ялангуяа бидэн шиг тайзан дээр байдаг хүмүүсийн тухайд гоо сайхан байх нь үүргийн хэмжээнд яригдана. Амьдрал алдаа, онооны дэнс байдаг. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа минь тэр гэж бодох зүйл байдаг уу? Алдаа.. Ёстой бодогдохгүй байна, яг үнэндээ. Алдаагаа мартаж болдоггүй л гэдэг юм билээ. Гэтэл алдаа гэхээр негатив өгөгдөлтэй. Гэтэл над шиг өнгөрсөнтэйгээ зууралдах дургүй хүн яг үнэндээ мартчихдаг юм биш үү. Алдаа бол өнгөрсөн цагийн юм. Яах вэ, жаахан илүү хөдөлмөрч байх байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ л би энэ биеэ муулах дургүй. Энэ бие чинь хөөрхий чадлаараа л байна ш дээ. Хайрлаж, магтаж байх ёстой. Зэмлээд байвал сүнс нь гомдох байлгүй. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? Дахиад хоёр охинтой болмоор байна. Яагаад гэвэл миний эгч надад бурханаас ирсэн бэлэг. Эгч минь байхад би ханьтай байдаг. Бүх нөхцөл байдалд ганцаарддаггүй. Тиймээс нэг охин гаргаад торойтол нь орхичихмооргүй байна, ижлээр нь гаргаад эгч, бид хоёр шиг амьдрахыг хүсч байна. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсье! Ярилцсан М.Уранчимэг Эх сурвалж: “Гранд сэтгүүл” 2017 оны 9 сарын 20

Related Articles

Back to top button
error: Content is protected !!