Uncategorized

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЯАГААД “АМНААСАА” ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ВЭ?

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЯАГААД “АМНААСАА” ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ВЭ? /Энэ бол хэлний гадаргуу дээрх бичил биетүүдийг микроскопоор авсан зураг!/
Зарим эцэг, эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийдэг.
Мөн өөрийн идсэн аяга халбаганаас хоол дамжуулан өгөх, амандаа зажилж байгаад хүүхэддээ өгөх нь ч бий. Тэгвэл ийнхүү холилдсон аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг байна.
Мөн хүний шүлсээр дамжин халдварладаг гол СТРЕПТОККОК МУТАНС нян нь хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэхэд ч халдварладаг байна.
Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 төрлийн нян бактери байдаг аж.Энэхүү нян бактерийн халдвараар элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери үүсдэг байна.
Жишээлбэл, Хеликобактери ам-амны замаар дамжина. Монголчууд бидний дунд, сүүлийн үеийн эцэг эхчүүд харьцангуй гайгүй болсон ч мэр сэр анзаарагддаг зуршил бол хүүхдүүддээ амаараа хоолоо өгдөг нь хамгийн буруу.Энэ нь ганцхан хеликобактери дамжуулаад зогсохгүй буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэдэг олон төрлийн бактерийг шууд дамжуулдаг. Энэ үйлдэл бол хүүхдээ хорлож байгаа тод жишээ.
Судлаач Г.Отгонсүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!