Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН: ШАТАХУУНЫ ХОМСДЛООС ҮҮДЭЭД УЛСАА СҮЙРҮҮЛЭХ ВИЙ ДЭЭ…

Цар тахлын уршгаар улс орнуудад үймээн дэгдэж байна Цар тахлаас үүдээд нефтийн үнэ унаад байхад Монгол Улсад шатахууны үнэ өслөө, арчаагүйдээ хомсдолд оров хэмээн загнах яах вэ. Нефтийн үнэ унасан ч үнэн ч олборлогч компаниуд уналтад орсон, дампуурсан гэх баримтууд цөөнгүй. Англи улс манайх шиг шатахууны хомсдол үүсчээ. Ямар учраас гэхээр Бритиш Петролиум компани нь 1200 ширхэг ШТС-аа хаасан байсан байна. Мэдээж эдийн засгийн хүндрэл шүү дээ. Шатахууны хомсдолоос үүдэн тээврийн компанийн үйл ажиллагаа доголдож супермаркетууд хоосорч эхэлсэн байна. Эдийн засгийн хүндрэл нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа юм. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл олон улс оронд үймээн са.муун, тогтворгүй байдлыг бий болгоод байна. Хамгийн сонирхолтой нь Англи улсын шатахууны хомсдол Зул сарын баяр хүртэл үргэлжлэх магадлалтай гэсэн таамгийг шинжээч нар бичсэн нь “Монгол Улс яах вэ” гэсэн асуултын тэмдэг томоор тавилаа.Ойрхи Дорнодын улс орны нефть экспортлогч улс орнууд санхүүгийн хямралаас үүдэлтэй дампуурал зарлаж байгаа нь улам түгшүүр зарлаж байгаа юм. Эдийн засгийн хямралаас үүдэн олон улс оронд үймээн самуун дэгдэх, сүйрэлд хөтлөх төлөв ажиглагдаж байгаа үед жагсаал цуглаанаар дэвэргэх хэрэг байна уу. Шатахуунаас болоод (Цагдаа нартаа жолооч нар зо.долдоод байна лээ)улсаа сүйрүүлчихсэн гээд сууж байх вий дээ. Цар тахлаас үүдэлтэй шатахууны хомсдол нэг их удаан үргэлжлэхгүй учир бөөгнөрөл үүсгэлгүй байх нь зөв болов уу. Уураар уул нураах биш дэЭ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!