Uncategorized

Ойгүй баян Нямхүү бараг 20 гаруй байртай. Гэтэл удирдсан эмнэлэг нь ийм л байна

Халдвартын эмч нар өөрсдөө мөнгө цуглуулж ханандаа будаг шунх түрхдэг гэж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү олон жил тус газрын даргын албыг хашсан. Өмнө нь ДОХ өвчний тархалтын талаар их мэдээлдэг байсан бол одоо Коронавирус өвчний талаар өдөр болгон бага үдэд мэдээлэл хийн, олны танил эмч, Ардын баатар болж байна. Сүүлийн 20 шахам жил удирдах ажил хийсэн Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг тухайн үеийн Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гаргаж байсан. Халдвартын Д.Нямхүү тухайн үед их уурсан яаман дээрээ сайддаа агсам тавьж, бөөн дуулиан болсон тухай хэвлэлүүд бичиж байлаа.ХӨСҮТ-д “эзэн” суугаад байсан Д.Нямхvv улсын мөнгийг хувьдаа завшихаас гадна ажилтнуудаасаа ч мөнгө татаж, өөрийн болгохдоо гаршсан нэгэн гэж тухайн үед бичигдэж байв. 2014 онд “ЭБОЛА” вирус ид дэгдэж байх vед эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар төрийн зардлаар явуулахад Д.Нямхүү дарга “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгчлэн салбарын ажилчдынхаа дунд ороод төсвийн мөнгийг үрэн таран хийж аялж, зугаалаад ирсэн гэдэг.Гадаадад бэлтгэгдэхээр зорих эмч нарын багт орж явсан зорилго нь зөвхөн “мөнгө илүүчилж хувьдаа завших” гэсэн Д.Нямхүүгийн шуналтай зантай л холбоотой гэж ХӨСҮТ-ийн ажилтнууд шүүмжилж байлаа. Их бага хамаагүй мөнгө тусгагдсан бүхнээс хүртэхийн тулд хамаг ухаанаа зарцуулахад гаршсан гэсэн мэдээллийн мөрөөр түүнийг АТГ-аас шалгаж, салбарын сайдыг арга хэмжээ авахыг шаардан удаа дараа бичиг хүргүүлсний эцэст бодит ажил болгосон гэдэг. Харин мөнхийн ХӨСҮТ-ийн дарга байх заяатай төрсөн Д.Нямхүү эргээд ажилдаа орж, Франц өвчтнийг шөнө эмчилж хонолоо гэж ярин иргэдээс оноо авч, Д.Нямхүү дарга энэ хэцүү үед толгойтой үснээсээ ч их ажилтай, үсээ засуулах завгүй ажиллаж байна гэж хүмүүс өрөвдөж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!