Uncategorized

“Ээжтэй хүн өвчилдөггүй “Ээжтэй хүн ү.хдэггүй” Өлөн буюу эхийн усний ид шид…

Өлөн буюу эхийн усний ид шид Хүн төрөлхтөн нэн эрт цагаас шээсийг эмчилгээ, оношлогоонд ашиглаж ирсэн билээ. Шээсийг уух, угаах, шавших, зайлах, бигнэх, жигнэх, арчих, туулгах, дусаах, ороох тэр ч байтугай ариутган тарилгын уусмал болгож бэлтгээд булчинд тарих зэрэг элдэв аргаар хэрэглэдэг байжээ. Хүн төрөлхтөнд түргэн хөгжиж, орчин цагийн анагаах ухаан гайхам амжилт олж үй түмэн эм, тариа, эмчилгээний багаж хэрэгсэл бий болж, эмч нарын мэдлэг, мэргэжил өндөр хэмжээнд хүрч, заримыг нь огт үүсэхгүй болтол нь устгаж чадаж байхад яагаад шээс хэрэглэх ёстой юм Хууччуул өглөө бүр “гурван ам шээс” гэж ярьж мөрдлөг болгодог домтой байсан нь бидний дунд домог болон үлджээ.Нэг балга шээсээр ам, хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ угаагаад үлдсэнийг нь уудаг байсан гэдэг. Монголчууд эхийнхээ усыг хэрэглэж заншсан гэх. Ээж гэдэг амьд эрдэнийн нэг иш шид нь эхийн өлөн. Багаасаа эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж дадсан хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх бүрэн магадлалтай. Ээжийнхээ усыг хэчнээн олон хэрэглэнэ, төдий чинээ урт насалж эрүүл чийрэг байж чадна хэмээн үздэг.Нэгд, өртөг зардал, төлбөргүй. Хоёрт, хоргүй. Гуравт, хэрэглэхэд эхлээд өвчнийг оношлох гэж цаг алдахгүй. Ямар ч өвчинд хэрэглэж болдог. Дөрөвт, шээсээр эмчлэхэд Таны хэлсэнчлэн хүний биеийг дотроос нь цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, өвчин халдахааргүй дархлаажуулна. Хөгшрөлтийг сааруулж, урт наслах нөхцөл болдог олон талын ач холбогдолтой. Хохирол, чирэгдэл, эрэлгүй, хямд төсөр.Тавд, шээсээ хэрэглэхийн тулд даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, харъяалал гэх мэт албан төвөгшөөл, хүнд суртал чирэгдэлгүй дөхөм арга юм.Шээсээр эмчлээд хохирол амссан хүн үгүй биз.Шээс нь цуснаас бөөр гэгч олон давхраат цулам эрхтний үй олон түүдгэнцэрүүдээр дамжин шүүгдэж үүсдэг шингэн. Цусны бүтээгдэхүүн учраас шээс ямар ч хоргүй.Тэр байтугай шээс бол хүнийг эхээс төрөхөөс өмнө бүх биеийг нь булхаж байдаг ургийн шингэн. Хэвлий дэх ургийн ус бол үнэн хэрэгтээ түүний бөөр ажиллаж эхлэх үеэс аажим аажмаар ялгаран гарсан өөрийнх нь шээс гэдэг нь тодорхой.Нярай хүүхдийн арьс булбарай байхын нэгэн үүдэл нь түүнийг байнга шээсээр булхаж байсных.Тэгээд ч шээсээр гap нүүрээ угаахад арьс зөөлөрч, сэвх, батга арилж царай сайхан болдог. Бүсгүйчүүдийн гоо сайхны үнэт тосон түрхлэгүүдийг тусгай бэлчээрт хариулсан хээлтэй үнээний шээснээс ялган авсан чухаг даавраар найруулж хийдэг гэнэ лээ. Тиймээс шээс хортой биш гэдэгт итгэж болно.Шээсээр эрүүл мэндээ хэрхэн шинжиж болох вэ? -Анагаах ухааны зарим номонд хүний бие, сэтгэлийн бодит төрхийг тодорхойлогч хэдэн чухал толь бий гэж бичсэн байдаг. Жишээлбэл, хэлийг дотор эрхтний толь гээд хэлний өнгө, өнгөр өвчнийг оношилдог. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүдийн сарын тэмдгийг эмэгтэйчүүдийн өвчний толь, нүдийг сэтгэлийн толь мэтээр бичсэн байдаг шиг шээсийг бас нэгэн толь гэжээ. Шээсний хэмжээ, өнгө үнэр, хөөс, цэврүү, тунадас, өрөм, булингар, язмаг, хугацаа, эрч нь хэвийн байх эсэх нь хоол хүнс, хэвтэр, ажил амралт, өвчин эмгэг гэх мэт бүхнийг тольдон харуулах болно. Шээсэнд чинь том хөөс цэврүүтэж эргэлдэн хөвж буй бол Та хийдэж, хоол унд тань хүйтдэж, илчлэгийг нэмэх, хүйтэн унд уухгүй байх, хөл улнаасаа даарахгүй, ажил амралтаа зохицуулах нь чухал. Хэрэв шээсний чинь дээгүүр хөвсгөр цагаан хөөс бамбайж буй ахул бөөрний ажиллагаанд алдаа байгаагийн дохио. А.рхаг өвчин, үрэвслээс үүдэн хаван сууж байна, даруй эмчлүүлээрэй.Шээс нь хулсан шаравтар өнгөтэй, элдэв хурц үнэргүй, тунгалаг байвал Тa эрүүл бөгөөд тэнхлүүн байгаагийн шинж.Харин хэтэрхий шар бол цөсний ажиллагаанд алдаа байна. Үүнтэй зэрэгцээд өтгөн шингэрч, аарц шиг цайвар болж, нуруу загатнаж байвал хугацаа алдахгүй даруйхан эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Элэг цөсний өвчний шинж иймэрхүү байдлаар илэрнэ. Шээсний шар өнгө ихдээд ногоовтор болох, улмаар арьс шарлаж, бүр ногоорох шинж орвол цөсний суваг бөглөрөх хөндлөнгийн шалтгаан үүссэний дохио.Үүнийг манайхан механик шар гэдэг. Нойр булчирхай томорч цөсийг шахах, бусад эрхтнүүдийн үрэвслээс цөсний суваг боогдох гэх мэт ноцтой шалтгаан байж болдог. Элэгний өвчин угжирвал эхүүн үнэртэй цавуулаг, бараг жонхуу гэмээр хүрэн улаан шээс гарна. Шээсэнд үнэр орж улбар өнгөтэй болоод байвал шээсээр уураг алдагдаж, бие тамирдаж буй. Шээсний хэмжээ хэвийн байгаа бол хоногт бүтэн хагас литр орчим шээс гарч энэ нь жилдээ 540 илүү литр буюу xaгac тонн шээс гэсэн үг. Шээсний хэмжээ хэтэрхий ихсэж хоногт 8-10 литр хүртэл шээж, өнгө нь ус шиг тунгалаг болж байнга ам хатаж эхэлбэл чихрийн биш шижин өвчин үү байж болох тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Хэмжээгүй их ууж, аргаа баран цаг алдах хэрэггүй. Бас хэтэрхий бага шээж эхэлбэл төдөлгүй хавагнах тул даруй эмчлүүлэх шаардлагатай. Энэчлэн шээж байх үедээ шээсээ зориуд анхааран ажих нь чухал. Хэрэв шээсний эх, эцэс хоёр нь булингартай гарч байвал хоолондоо элдэв хачир амтлагч хийхээ багасга. Биед шингэц муутай зохимжгүй хачир, амтлагч, халуун ногоо зэргийг хэтрүүлж байгааг шээс тань хэлээд байна.Ямар үед шээсийг ууж үл болох вэ? -Эм тан уусны дараа шээсийг ууж болохгүй. Олонхи эм шээсээр гадагш ялгарч гардаг. Шээс их төлөв уусан эмний өнгө, үнэртэй байдаг. Олонхи витамин, антибиотик эмүүд шээсээр ялгардаг. Витамин С уусны дараа төдөлгүй шар шээс гарах, пенициллин, ампициллин тариулсны дараа шээсээр ихээхэн үнэр ялгарч гарах нь хэвийн үзэгдэл. Эм, тариаг хэрэглэж байх үед өөрөө төдийгүй хүүхэддээ шээс битгий өг. Ойноосоо өнгөрч байгаа хөхүүл хүүхэд аспирин нэг боодлыг ууж цус алдан эмнэлэгт ирээд сэхээн амьдруулахад орж арайхийн сэхэж тасагт шилжээд байхад эх нь цитромон ууж байсан атлаа хүүхэддээ өлөн усаа уулгаснаас дахин цус алдаж хүндэрч байсан тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, эм ууж буй үед шээсээ уувал уул эмийг дахин уусан мэт болно.Шээсээр гарч буй эмийг буцаан хэрэглэснээр тун хэтрүүлсэн мэт болох талтай.А.рхи уусан үед ч мөн адил ууж, хүүхдэд ч өгч болохгүй. Түүнчлэн сарын тэмдэг тохиосон үед зохимжгүй.Шээс уух зохимжтой цаг байдаг Уурлаж хэрэлдсэний дараахь шээс сөрөг цэнэгтэй болох тул эмчилгээнд хэрэглэхгүй байсан нь дээр.Ялангуяа бага насны хүүхдэд битгий өг. Уурлах үед цусны даралт эрс нэмэгддэг.Эмчилгээний чухал хэрэгсэл гэгддэг баавгайн цөсийг доньт гэх бөгөөд доньтыг аль болох том болгож авахын тулд баавгайг уурлуулж байж алдаг гэдэг. Иймээс уурласан хүний цөс томорч шээсэн дэх цөсний хэмжээ хэмээс хэтэрсэн байх нь ойлгомжтой. Шээсээр эмчлэхээр завдаж буй бол сэтгэлээ тайван байлгах төдийгүй өөдрөг сэтгэлтэй, баяр хөөртэй байвал хүний биед эндорфин буюу дотоод морфин хэмээх өвдөлт намжаах нөлөөтэй бодис ялгардаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!