Uncategorized

Одоогийн тэтгэврийн тогтолцоо мөнгөтэй хүнийг дундаж, дундаж хүнийг ядруухан амьдруулахаар бүтээгдсэн

Монгол эр хүн та 60 насандаа тэтгэвэрт гарна. Гэхдээ жирийн дундаж Монгол эрэгтэй жаран зургаа л насалдаг гэдгийг санаарай. Тэтгэврээ дөнгөж авч эхэлтэл мани бадми хум болох нь. Алдаа №3. Их сургууль төгсөөд хо.рин нэгтэйгээсээ ажил хийсэн, сая төгрөгийн цалинтай хүн сардаа 240,000 төгрөгийг улсад тушаана.Уг нь энэ мөнгөө жилийн 7.5 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжинд хийчихсэн бол тэтгэвэрт гарахдаа 651 сая төгрөгтэй болох байж. Залуудаа дундаж амьдралтай, хөдөлмөрч залуу өтөл насандаа саятны амьдралаар амьдрах боломжтой юм шиг харагдана. Гэвч одоогийн тэтгэврийн тогтолцоо мөнгөтэй хүнийг дундаж, дундаж хүнийг ядруухан амьдруулахаар бүтээгдсэн гэлтэй. Алдаа №2.Энэ гажиг тогтолцоог өөрчилье гэж нийтээрээ бид дуугарсангүй. Алдаа НОМЕР НЭГ.  Юунд ч алдаа байж болно. Гол нь тэр талаар дуугардаг, засдаг, засахыг оролддог байх нь хамгийн чухал. Тэгэхээр нийтээрээ дуугаръя. Бүгдээрээ засъя. Тэтгэвэртээ гарсан тэтгэврийн тогтолцоог халъя.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!